fbpx Оросын Украинд явуулж буй дайны төлөвлөгөө Донбассаас цааш өргөжиж болзошгүйг Лавров өрнөдийнхөнд анхааруулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 12 секунд

Оросын Украинд явуулж буй дайны төлөвлөгөө Донбассаас цааш өргөжиж болзошгүйг Лавров өрнөдийнхөнд анхааруулжээ

Өчигдөр ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров тус улсын Украинд явуулж буй дайны төлөвлөгөө зөвхөн Донбассын бүс нутгийг эзлээд зогсохгүй, цааш өргөжиж болзошгүйг Өрнөдийн орнуудад анхааруулжээ.

Энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдөр “цэргийн тусгай ажиллагаа” эхлүүлэхдээ Путин хөрш Украиныг “нацизмаас бүрэн ангижруулах” зорилт зарлаж байв.

Дараа нь нийслэл Киевийг эзлэх төлөвлөгөөнөөсөө татгалзсан Москвагийн эрх баригчид зорилгоо өөрчилж, зөвхөн Донбассын бүс нутгийг “чөлөөлөх” болсноо зарласан юм.

Гэвч гуравдугаар сарын сүүлээр Туркийн нутаг дэвсгэрт болсон энхийн яриа хэлэлцээнээс хойш нөхцөл байдал нэлээд өөр болсныг Лавров хэлсэн байна.

“Одоо газрын зураг өөрчлөгдөж, зөвхөн Донецкийн БНУ (Бүгд Найрамдах Улс), Луганскийн БНУ-аар хязгаарлагдахгүй болсон. Херсон, Запорожье болон бусад хэд хэдэн бүс нутаг нэмэгдлээ. Энэ үйл явц логиктой бөгөөд тууштай үргэлжилж байна” гэж тэр өчигдөр Оросын төрийн төв хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

Хэрвээ Өрнөдийн орнууд алсын тусгалын зэр зэвсэг Украинд нийлүүлж, нөхцөл байдлыг хурцатгасаар байх юм бол Оросын арми довтолгоогоо газар нутгийн гүн рүү улам эрчимжүүлж болзошгүйг Лавров анхааруулсан байна.

“Энэ нь төлөвлөгөө маань газарзүй талаасаа улам өргөжиж, одоогийн фронтын шугамаас цааш ахина гэсэн үг” гэж тэр хэлжээ.

Лавровын мэдэгдлийн хариуд Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба “Оросын гадаад хэргийн сайд Украины нутаг дэвсгэрээс илүү ихийг булаан эзлэх хүслээ илэрхийлсэн нь тус улс дипломат яриа хэлэлцээнээс татгалзаж, дайн терроризмд анхаарлаа хандуулж буйг харуулж байна. Оросууд ярилцахыг бус цус урсгахыг хүсэж байна” гэж мэдэгдсэн байна.

Дайн эхэлснээс хойш дөрвөн сар орчмын дараа Оросын зэвсэгт хүчин Донбассын бүс нутгийг бүрдүүлэгч хоёр мужийн нэг Луганскийг бүрэн эзлээд байгаа. Одоо Донбассын нөгөө нэг муж болох Донецкийг бүрэн хяналтдаа оруулах зорилготой ширүүн тулаан явуулж байна.

Эдгээрээс гадна Украины өмнөд хязгаарын Херсон, Запорожье мужуудын зарим хэсэг Оросын хяналтад ороод байгаа юм.

Лавровын ярилцлага нийтлэгдэхийн өмнөх өдөр Москвагийн эрх баригчид Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт бүх нийтийн “хуурамч санал хураалт” зохион байгуулах замаар Оросын бүрэлдэхүүнд нэгтгэж магадгүй байгааг Цагаан ордноос анхааруулж байв.

Херсон, Запорожье мужуудад Оросын талаас томилсон удирдлагууд ийм санал хураалт зохион байгуулах санаа цухуйлгаж байгаа. Харин Кремль “нутгийн ард иргэд хувь заяагаа өөрсдөө шийдэх ёстой” гэсэн байр суурь илэрхийлж байна.

Эх сурвалж: Reuters

Улаанбаатар хотод өнөөдөр ажиллах коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ЦЭГҮҮД

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​