fbpx С.Баярцогт, Б.Хурц, П.Батсайхан, О.Одбаяр нар Л.Гүндалайгийн амралт дээр уулзаад...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 57 секунд

С.Баярцогт, Б.Хурц, П.Батсайхан, О.Одбаяр нар Л.Гүндалайгийн амралт дээр уулзаад...

Наадмын өмнө төрийн шагналд, наадмын дараа үнийн өсөлтөд монголчууд дарагдлаа. Хэдийгээр “...Наадмын маргааш намар” гэдэг үндэсний афоризм байдаг ч намар болтол аялчихна. Энэ жил ч тэр л жишгээр болж байна. Улс төр нь ч зуны байдалд шилждэг. Юу гэхээр улс төр бизнесийн бүлэглэлүүдийн нууцхан уулзалтууд томоохон уул ус, амралтын бааз бараадаж болдог. Энэ жишиг ч энд тэнд давтагдсаар л байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр гэхэд Л.Гүндалайгийн Хөвсгөлд байдаг жуулчны бааз сонин хачин зочдоор дүүрчээ. Хэн хэн гэхээр Сангийн сайд асан С.Баярцогт, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, “АПУ”-гийн П.Батсайхан, “Эрдэнэс Монгол”-ын дэд захирал О.Одбаяр нар бууцгаажээ.

Уг нь улстөрчид энд тэндгүй л амарч, зугаацаж явна л даа. Гэхдээ энэ “баг” анхаарал татаад байгаа юм. Яагаад гэхээр С.Баярцогтын улс төрийн үйл ажиллагаа сүүлийн үед ихэд идэвхжсэн. Хүүхдийнх нь хурим дээр ч түүний улс төрийн карьерын асуудал яригдаж байсан явдал бий. АН-ын шинэ даргад нэр нь яригдаад удалгүй Нийслэлийн прокурорын газраас хэргийг нь цайруулсан.

Анхан шатны шүүхээс 10 жилийн хорих ял, давж заалдах шатны шүүхээс 4.8 жилийн хорих ял авсан С.Баярцогтын хэргийг Дээд шүүх буюу хяналтын шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцаасан. Мөрдөн байцаалтад найман сар гаруй болоод прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон. Энэ чиглэлээр мэдээ, нийтлэл бэлтгэдэг сурвалжлагчийн хувьд өнгөрсөн хугацаанд АТГ, прокурор, шүүхийн зүгээс С.Баярцогттой холбоотой асуудлаар өгч байсан мэдээллүүдийг сайн санаж байна. Бичвэл их цаг, цаас орохоор баримт сэлт ярьдаг. Ямартай ч өнөөдөр прокурор тэр бүхнээс ухарчээ.

Тэгэхээр прокурорын шийдвэрийн дараа эрх зүйн хувьд ямар нэг асуудал дагаж гарч ирэх ёстой. Тэр нь хоёр талтай. С.Баярцогт хэлмэгдэгч үү, хэргээс бултагч уу. С.Баярцогтыг бараг 2016 оноос хойш шалгасан. Түүний шүүх, прокуррор, АТГ-аас уяатай явсан хугацаа нь дор хаяж таван жилээр тоологдоно. Нэг талаас прокурор С.Баярцогтын хэргийг хэрэгсэхгүй болгосноор энэ хүн өнөөдрийг хүртэл хохирч хэлмэгдсэн болж таарч байна. Нөгөө талаас прокурор эрх мэдлээ ашиглаж түүний гэм бурууг дарагдуулж, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Ийм логик гарч ирнэ.

С.Баярцогттой хамт Л.Гүндалайгийн амралтад зочилсон Б.Хурц бол хаана ч явсан олны анхаарлыг татдаг. Тэр хэдийгээр хууль хяналтын байгууллагын удирдах албан тушаалд насаараа ажилласан ч улс төрийн томоохон “үйл явдал”-уудын ард нэр нь чирэгдээстэй л явдаг. Энэ чиглэлээр маш идэвхтэй ажилладаг гэсэн үг. Б.Хурц ТЕГ-ын даргын албан тушаалаа өгөөд Солонгос дахь Элчингээр томилогдсон. Гэхдээ яваагүй. Айлын тал аваагүй гэдэг. Харин тэрбээр энд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг тулгасан гэдэг асуудалд холбогдсон. Шалгагдсан. Шүүхээс ч “юм” дуулсан. Гэхдээ удалгүй С.Баярцогтынх шиг аажмаар сугарсаар, тэр хэрэг нь бараг алга болсон. Нэг зүйл сануулахад 2014, 2015 оны үед маш том дуулиан болж шийдвэрлэгдэж байсан С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг өнөөдөр буцаад “илрээгүй хэргийн жагсаалт” руугаа явчихаад байна. Б.Хурцыг өнгөрсөн жил бусдыг тагнаж чагнасан гэх хэргээр бас шалгаж байгаа дуулдсан. Тэгсгээд чимээгүй болсон.

Тэдэнтэй хамт яваа “АПУ”-гийн П.Батсайханы талаар олон үг ярих нь илүүц биз. Салбарынхан нь сайн мэднэ. Бас улс төр, хууль хяналтынхан ч гэсэн “доторлож” мэддэг. Тиймээс маш товчоор, ийм хүмүүстэй хамт бизнесийн төлөөлөл гэчихье.

“Эрдэнэс Монгол”-ын О.Одбаяр бол сонирхолтой төлөөлөл мөн. Нам яривал амралтын газрын эзэн нь хүртэл АН-ынх байгаад байдаг. Харин мань О.Одбаяр бол МАН-ынх, тэр дундаа Сү.Батболдын фракцын нөлөө бүхий гишүүдийн нэг юм. Амбицтай, тэрийгээ нуудаггүй. Гэхдээ тийм ч амжилттай өгсөж чадаагүй, тийм л хүн. Ийм нэг найз нөхөд гэх үү, бүлэглэл гэмээр юм уу, нөхдүүд Хөвсгөлд уулзлаа. Мэдээж тэдний дунд маш сонирхолтой яриа хөөрөө өрнөсөн байж таарна. Дашрамд хэлэхэд, С.Баярцогтын хэрэг цайрна гэдэг Ч.Сайханбилэгийнх нь цайрахад бэлэн гэсэн үг. Ч.Сайханбилэгийн тухайд С.Баярцогтыг бодвол хэдэн шатны шүүхээр орж шүүсээ шахуулаагүй. Хэд хоног хоригдоод, ганц нэг удаа мэдүүлэг өгөөд л зугтчихсан. Хамгийн гол нь С.Баярцогтынх нь хувийн ашиг сонирхол нь ил болоогүй гэдэг. Тиймээс Ч.Сайханбилэг нутагтаа ирээд Нийслэлийн прокурорынхонтой уулзвал хэрэг нь бараг л цайрна даа.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​