fbpx АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденаас коронавирусийн халдвар илэрснийг Цагаан ордон мэдээлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 18 секунд

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденаас коронавирусийн халдвар илэрснийг Цагаан ордон мэдээлэв

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденаас авсан коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан тухай Цагаан ордон өчигдөр мэдээлжээ.

Түүнд халдварын шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрч байгааг уг мэдээлэлд бас дурдсан байна.

Шинжилгээний хариу гарсны дараа Байден өөрийгөө Цагаан ордонд тусгаарлаж, ажил үүргээ хэвийн үргэлжлүүлэхээр болсныг хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлжээ.

Ерөнхийлөгчид Pfizer компанийн бүтээсэн вирусийн эсрэг Paxlovid эмийг уулгаж эхэлсэн байна.

Лхагва гарагийн оройгоос эхлэн ерөнхийлөгчийн хамраас нус гоожих, бие сульдах, хуурай ханиалгах шинж тэмдгүүд илэрснийг Байдены хувийн эмч Кэвин О Коннор мэдээлжээ.

“Ерөнхийлөгч вакцинжуулалтад бүрэн хамрагдсанаас гадна нэмэлт тунг хоёр удаа тариулсан тул Paxlovid уулгахад биеийн байдал нь түргэн сайжирна гэж би дүгнэж байна” гэж О Коннор тэмдэглэлдээ бичсэн байна.

АНУ-ын түүхэнд хамгийн өндөр насандаа ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден одоо 79 настай. Тус улсын стандартаар Байден нь “Covid-19 өвчин хүнд тусах эрсдэлтэй” хүн амын бүлэгт багтаж байна.

Шинжилгээний хариу гарсны дараа Байден “Хүмүүсээ, миний бие сайн байна. Санаа тавьсанд баярлалаа” гэх твиттер хуудсандаа бичсэн юм.

Үүнээс хоёр цагийн дараа тараасан видео мэдэгдэлдээ тэр “Миний бие сайн, маш олон ажил амжууллаа. Бүх юм зүгээр болно гэдэгт итгээрэй” гэж ярьжээ.

АНУ-ын эрүүл мэндийн байгууллагаас гаргасан одоогийн зөвлөмжөөр бол өвчтөний биеэс шинж тэмдэг арилж, сайжирвал давтан шинжилгээний хариуг хүлээлгүйгээр тав хоногийн дараа тусгаарлалтаас гарахыг зөвшөөрч байгаа.

Харин Байдены хувьд давтан шинжилгээний хариу сөрөг гарах хүртэл тусгаарлагдахыг Цагаан ордны цар тахал хариуцсан зохицуулагч Ашиш Жа сэтгүүлчдэд мэдээлжээ.

Ерөнхийлөгч албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд дэд ерөнхийлөгч орлох хуультай. АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис хамгийн сүүлд өнгөрсөн Мягмар гарагт Жо Байдентай уулзсан ч шинжилгээний хариу нь өчигдөр өглөө сөрөг гарсан байна.

АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару зэрэг дэлхийн томоохон улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд коронавирусийн халдвараар өвчилж байсан юм.

Covid-19 өвчний улмаас өнгөрсөн хугацаанд АНУ-д нэг сая гаруй, дэлхий даяар 6.4 сая орчим хүн амиа алдаад байна.

Дөрөвдүгээр сарын эхээр АНУ-д өдөрт 28,000 орчим халдварын тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдөр 126,000 орчимд хүрээд байгаа. Энэ удаагийн өсөлтийн гол хүчин зүйл нь вирусийн Омикрон хувилбарын BA.5 дэд хувилбарын тархалт болж байна.

Эх сурвалж: Reuters

Б.Орхонбаярын арслан цолны мялаалга наадмыг ирэх сард товложээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​