fbpx Украинд Оросын зэвсэгт хүчний нөөц шавхагдаж эхэлснийг Их Британийн тагнуулын албаны захирал мэдээлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 1 секунд

Украинд Оросын зэвсэгт хүчний нөөц шавхагдаж эхэлснийг Их Британийн тагнуулын албаны захирал мэдээлжээ

АНУ-ын Колорадо мужийн Аспен хотод 13 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Аспений Аюулгүй Байдлын Чуулганы үеэр Их Британийн гадаад тагнуулын алба MI6-ийн захирал Украины дайны талаар сүүлийн үед олж авсан мэдээллээ хуваалцжээ.

Дэлхий дахинд алдартай MI6 байгууллагын захирал Ричард Мүүр бол олон нийтийн арга хэмжээнд ховорхон оролцдог хүн юм.

Тэрбээр хэлсэн үгэндээ Украины дайныг “дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европт гарсан хамгийн аймшигтай, увайгүй түрэмгийлэл” гэж дүгнэжээ.

Донбассын фронтод Оросуудын гаргасан сүүлийн үеийн амжилтыг Мүүр “өчүүхэн ахиц дэвшил” гэж тодорхойлоод энэ давшилтын үеэр нөөцөө шавхсан Оросын арми эмзэг байдалд байгааг хэлсэн байна.

“Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Оросын тал хүн хүч, материалын хомстолтой тулгарах нь улам бүр нэмэгдсэн гэж бид дүгнэж байгаа. Энэ нь тэдний байлдааны ажиллагаанд саатал үүсгэж, Украины талд сөрөг довтлох боломж олгож байна” гэж Мүүр ярьжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Бид маш эгзэгтэй цаг үед байна. Украинчуудын ялалтад туслах, ядаж давуу байр сууринаас хэлэлцээ хийх боломж гаргаж чадахгүй бол Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин нөхцөл байдлыг олзоо шүүрэхээр хүлээж буй шонхор шиг анхааралтай ажиглаж байгаа” гэсэн юм.

Үүнээс гадна ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний эрүүл мэнд муу байгааг харуулсан ямар нэг нотолгоо олдоогүй байгааг тэр чуулганд оролцогчдод мэдээлжээ.

Украинд дайн эхэлснээс хойших хугацаанд Европын орнууд Оросын 400 орчим нууц ажилтныг нутаг буцаасан нь Европ дахь тус улсын тагнуулын үйл ажиллагааны хүчин чадлыг тал хувиар бууруулсныг Мүүр баталсан байна.

Тэр бас Их Британийн талд ажиллах Оросын албан хүмүүсийг элсүүлэхэд MI6-ийн “хаалга үргэлж нээлттэй” байгааг энэ үеэр илэрхийлсэн юм.

MI6 одоо Хятад улсад хамгийн их хүч чармайлт гарган ажиллаж байгааг Мүүр энэ үеэр мэдээлсэн байна. Тэрбээр Хятадын коммунист дэглэмийг чөлөөт ертөнцийн хамгийн том өрсөлдөгч, аюул занал гэж харж байгаагаа илэрхийлсэн юм.

Путиний Украинд явуулж буй дайн Хятадын удирдлагын бодлого төлөвлөгөөнд ямар нөлөө үзүүлж буйг тодорхой хэлэхэд “хэтэрхий эрт” байгааг хэлсэн Мүүр

"Тайванийг эзлэн түрэмгийлэхийг оролдвол ямар үр дагавартайг Украины жишээн дээр Ши Жиньпинд ойлгуулах нь хамгийн чухал" болохыг онцолсон байна.

Эх сурвалж: BBC

УУХҮЯ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-1 төслийн явц 63%-ийн гүйцэтгэлтэй байна

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​