fbpx С.Энхболд: Омикроны тав дахь давалгаа эхэлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 18 секунд

С.Энхболд: Омикроны тав дахь давалгаа эхэлж байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Манай улсад халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа шалтгаан юу вэ?

-Омикроны БА4 ба БА5 хувилбарууд дэлхийн олон улс орнуудад давалгаа үүсгэж байна. Энэ хувилбар бол сүүлийн хувилбар биш. Мөн нэг асуудал нь аль ч вирус тасралтгүй мутацид орж шинж тэмдэг нь илүү хөнгөн болох хандлагатай байдаг атал энэ вируст ийм хандлага харагдахгүй байна. БА4, БА5 хувилбарын шинж тэмдэг хүнд байна. Одоогоор ХӨСҮТ дээр хийж буй генын дараалал тогтоох шинжилгээний үр дүнгээс харахад нийт тохиолдлын 10 орчим хувь нь Омикроны БА4 ба БА5 хувилбар эзэлж байгаа ба 14 хоног дотор 80-95 хувийг энэ хувилбар эзлэх болно гэсэн тооцооллыг манай эрдэмтэд гаргаад байна.

-Омикроны БА4 ба БА5 хувилбарын шинж тэмдэг онцлог юу вэ. Мөн ямар эрсдэлтэй вэ ?

-БА4 ба БА5 хувилбарууд сэртэнгийн уураг дээрээ L452R ба F486V гэж нэрлэгддэг мутаци агуулдаг ба L452R мутаци нь эсэд бэхлэгдэх, дархлаанаас зугатах боломж олгодог бол F486V мутаци нь эс лүү нэвтрэх чадварыг эрс нэмэгдүүлсэн гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, маш хурдан эсэд бэхлэгдэж дотогш нэвтрэх чадвартай болсон гэсэн үг юм. Хэдий тийм боловч вакцинд хамрагдсан хүмүүсийн дархлааны эс вирусыг хурдан таньж, хурдан идэвхжиж халдварлагдсан эсүүдийг устгаж мөн дархлааны уургуудийг нэмэлтээр нийлэгжүүлснээр хөнгөн өвддөг. Харин вакцинд хамрагдаагүй эсвэл дархлаа сул, хавсарсан өвчтэй хүмүүс болон ахмад настнуудад эрсдэл үүсдэг. Учир нь эдгээр хүмүүсийн дархлааны эс вирусээр халдварлагдсан эсийг устгаж чадахгүй удсанаас вирус олон эсэд үржиж улмаар шинж тэмдэг хүндэрч амь насанд эрсдэл үүсдэг.

Тухайлбал энэхүү хувилбар нь дархлаа хэвийн вакцинтай хүмүүст хатгаа үүсгэхгүй бол дархлаа сул, хавсарсан өвчтэй хүмүүст хатгаа үүсгэж хүндрэх эрсдэлтэй.Шинж тэмдэгийн хувьд хамраас шингэн нус гоожих, хоолой өвдөх, хоолой хорсох мөн тасралтгүй ханиалгах зовиур илэрч мөн ядрах, булчин шөрмөсөөр, үеэр өвдөх, халуурах мөн гурав дахь өдрөөс цээжээр өвдөх их ханиаснаас болж жижиг нарийн судсууд гэмтэж цустай ханиах гэх мэт шинж тэмдгүүд голлож байна.

Хүүхдэд бол халуурах мөн хуцуулж ханиах шинж тэмдэг илүү түлхүү байна. Хүүхдүүдэд илүү тод шинж тэмдэгтэй хүнд өвдөх эрсдэл байгаа ба үүн дотроо хавсарсан өвчтэй хүүхдүүдэд эрсдэл бас үүсч байна. Хүүхдүүдэд мөн ходоод гэдэсний замын шинж тэмдэг болох хэвлийгээр өвдөх, бөөлжих гүйлгэх, суулгах шинж тэмдэг илэрч байна. Ер нь шинж тэмдэг хүнд байна. Дээрх шинж тэмдгүүд 7-14 хонож байж арилж байна, вакцинтай хүмүүст шинж тэмдэг илүү хурдан арилж байгааг мөн амт үнэр алдах шинж тэмдэг илрэхгүй байгааг Их Британы Ковид шинж тэмдэг бүртгэдэг “Zoe Health” байгууллага мэдээлж байна.

-Шинэ хувилбарын давалгааг хэрхэн явагдана гэж үзэж байгаа вэ?

-Энэхүү хувилбар нь тухайн улсад хэр том давалгаа үүсгэх бэ гэдэгт тухайн улс орны вакцины хамралт, яг ямар төрлийн вакциныг тарьсан, дархлаа сэргээх тунд хэдэн хувь нь хамрагдсан, урьд нь ямар хувилбараар үүсгэгдсэн давалгаанууд хэдийн хугацаанд явагдсан, хүн амын насны бүтэц тухайлбал хүн амын дийлэнх нь хөгшин эсвэл залуу эсэх зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. Ийм шалтгаанаар зарим улс оронд нийт хүн амын таван хувь нь халдвар авч өвдөж байхад зарим оронд 15 хувь хүртэлх хувь нь өвдөж байна. Манай хувьд вакцины нэг ба хоёр тунгийн хамралт сайн мөн дархлаа сэргээх тунгийн хамралт сайн байгаа зэрэг нь давуу талыг олгож байгаа. Гэхдээ судлаачид вакцины үр нөлөө 4-5 сарын дараагаар буурч байгааг байнга анхааруулж байгаа учир вакцинд хамрагдаад дээрхээс илүү хугацаа өнгөрсөн иргэдийг вакцинд хамрагдахыг бид байнга уриалж байна. Энэхүү давалгаа манайд хүчтэй давалгаалж эхэлсэн нь манай дийлэнх иргэд сүүлийн тунгаа хийлгэснээс хойш зургаан сараас дээш болсон вакцины дархлааны нөлөө буурсан үетэй давхцаж байна.

-Шинэ хувилбартай тэмцэх манай улсын тактик ямар байх вэ?

-ЭМЯ-ны зүгээс 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэрийг гаргасан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ихээхэн чармайлт гаргаж АНУ-ын ЭСЯ-ны холбогдох хүмүүстэй хэд хэдэн удаа уулзаж хүсэлт тавьсны хүрээнд “Ковакс” хөтөлбөрөөр дамжуулан “Файзер” 5-11 насны хүүхдүүдийн вакцинг хүлээн авах эхний орны тоонд манай улс багтаж нэг сая тунг энэ оны зургадугаар сард хүлээж аваад байгаа. “Ковакс” хөтөлбөрийн томоохон санхүүжүүлэгч нь АНУ байдаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Мөн 12-16 насны хүүхдүүдийг дархлаа сэргээх тунг тарих ба 16 дээш насны иргэдийг дархлаа сэргээх тунгуудад хамрагдах тушаалыг бид 2022 оны нэгдүгээр сард гаргасан. Мөн иргэдийг нэмэлт тунд хамруулах шаардлагатай. Үүнд хоёр дахь тун хамрагдсан хүмүүс гурав дахь тундаа, гурав дахь тунд хамрагдсан хүмүүс дөрөв дэх тундаа хамрагдах шаардлагатай.

Эмнэлгийн орны зохицуулалтыг бид төвлөрүүлэн хийнэ. Зөвхөн хүндрэх эрсдэлтэй хүүхэд, жирэмсэн, настан болон хавсарсан өвчтэй хүмүүсийг эрэмбэлэн хэвтүүлнэ. Хөнгөн өвдөж буй иргэд гэрээрээ дархлаагаа дэмжих эмчилгээ хийх ёстой. Мэдээж иргэд бусад өвчнөөр өвдөж байдаг тул бүх эмнэлгийн ор, үйлчилгээ, хүний нөөцийг цар тахлын эсрэг зориулах боломжгүй учир дээрхи зохицуулалтуудыг хийж байна.

Мөн Засгийн газрын зүгээс өнөөдрийн байдлаар бүх аймгуудын төвд болон Улаанбаатар хотын томоохон эмнэлэгүүдэд хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулж, ПГУ шинжилгээний лабораториудыг байгуулж, эмийн гурван сарын нөөцийг бүрдүүлсэн байгаа. Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй тул эрүүл мэндийн салбарыхан болон бусад хариу арга хэмжээний хүний нөөцийг нэмэлт вакцинжуулалтад хамруулна. Энэ намар олон хүчин зүйлээс хамааран Томуу ба ковид тохиодлын тоо эрс нэмэгдэх аюул байгаа гэж харж байгаа учир манай салбар бүх л боломжтой бэлтгэл ажлуудыг одооноос ханган ажиллаж байна. Иргэд олон нийт амны хаалтыг заавал зүүх шаардлага үүсч байна.

-Хүүхдийн вакцин хийхэд эрсдэл байгаа юу?

-Мэдээж аль ч улс орон өөрийн ирээдүй болсон хүүхэд багачууддаа эм, тариа, вакцинд хамруулахдаа хамгийн их судалгааг хийж болгоомжтой ханддаг. АНУ-ын Эм Хүнсний агентлаг 2021 оны аравдугаар сард 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр нь энэ насны бүлэг дэх өвчлөл ба хүндрэл нас баралтыг тооцон үзэж мөн энэ насны бүлэгт хийсэн судалгаан дээр үндэслэсэн байдаг. 5-11 насны хүүхдийн вакциныг хөгжингүй олон орон 2021 оны сүүлчээр хийж эхэлсэн. АНУ гэхэд 2021 оны сүүлч гэхэд найман сая гаран тунг тарьсан. Үүнээс таван сая нь нэгдүгээр тун гурван сая нь хоёрдугаар тунг тарьсан. Тус улсын Өвчний Хяналтын Төвөөс 2021 оны сүүлчээр мөн 5-11 насны вакцин тариулсан хүүхдүүдийн гаж нөлөөний судалгааг нийтэлсэн ба 5-11 насны хүүхдүүдэд вакцин тарих нь халдвараас үр дүнтэй хамгаалахаас гадна эрүүл мэндийн эрсдэлгүй байна гэсэн судалгааг мөн гаргасан. Бид 5-11 насны хүүхдүүдийн вакциныг олон оронд хэрэглэсний дараагаар хийж байгаагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл бид вакцины судалгаанаас гадна олон олонд хэрэглэсний дараахь судалгааг үндэслэн хийж байна.

-Цаашид коронавирус алга болох уу. Эрдэмтэд юу гэж үзэж байгаа вэ?

-Коронавирус гэдэг бүлэгт маш олон төрлийн вирус байдаг юм. Дэлхий дахинг донсолгоод байгаа энэ вирус бол Sars-CoV-2. Өнөөдөр зарим коронавирус бидний дунд бидэнтэй хамт оршин амьдарч буй. Олон эрдэмтэд энэхүү коронавирус (Sars-CoV-2) нь бусад дөрвөн улирлын коронавирусын адилаар улирлын шинж чанартай болж намар өвөлдөө гурван жил тутамдаа дэгдэлт өгдөг байдал руу шилжих магадлалтай гэж үзэж байгаа. Харин тэрхүү дэгдэлтийн үед шинж тэмдэг нь ямар байх бэ хөнгөн байх уу, хүнд байх уу. Мөн Лонг ковид буюу Ужиг Ковид байхаар байх уу гэдэг дээр нэлээн маргаантай байна. Харин яг одооных шиг ийм байдлаар томоохон дэгдэлтүүд яваад байх юм бол цаашид дэлхий даяар Нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал хэвээр байх болно.

С.Сарантуяа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​