fbpx Украин, Оросын талууд Хар тэнгисээр дамждаг үр тарианы экспортыг сэргээх гэрээнд гарын үсэг зурлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 24 секунд

Украин, Оросын талууд Хар тэнгисээр дамждаг үр тарианы экспортыг сэргээх гэрээнд гарын үсэг зурлаа

Баасан гарагт Туркийн Истанбул хотноо Украин, Орос улсуудын төлөөлөгчид Хар тэнгисээр тээвэрлэдэг үр тарианы экспортыг сэргээх гэрээнд гарын үсэг зуржээ.

Киевийн тал гэрээг Москватай шууд байгуулахаас татгалзсан тулд НҮБ болон Турк улсуудтай ижил утга агуулгатай гэрээг тус тусдаа байгуулсан байна. Гэрээнд Оросын талаас батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Украины талаас дэд бүтцийн сайд Олександр Кубраков гарын үсэг зуржээ.

Ингэснээр дэлхийн олон орныг хамарсан хүнсний хомстол үүсэх аюулаас зайлсхийх боломж нээгдэж байгаа юм.

Талууд тохиролцоонд хүрэхийн тулд хоёр сар ажиллахад Турк улсын засгийн газар зуучилсан байна.

Гэрээ 120 хоногийн хугацаатай бөгөөд хэрэгжилтийг нь Истанбул хотод байрлах НҮБ, Турк, Орос, Украины талуудын оролцоотой төв хянах юм.

Хэрвээ талууд зөвшилцөж чадвал хугацааг нь цааш сунгахаар тохиролцжээ.

Украины Хар тэнгисийн боомтуудад их хэмжээний үр тариа саатаж, экспортод гарах аргагүй болоод байв. Үүний улмаас дэлхийн зах зээлд улаан буудайн үнэ ханш өсөж, хүнсний хямрал үүссэн юм.

Гэрээ байгуулагдсан мэдээ цацагдсаны дараа улаан буудайн ханш өчигдөр 2 хувиар унасан байна.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр хийсэн мэдэгдэлдээ тус улсын боомтуудад $10 тэрбумын үнэ бүхий үр тариа экспортлоход бэлэн байгааг дурджээ.

Гэхдээ тэр Оросын тал гэрээг зөрчих, ингэхдээ Украины талыг буруутай мэт харагдуулах өдөөн хатгалга явуулах магадлалтайг анхааруулсан байна.

Украин, Орос улсууд нь дэлхийн үр тарианы томоохон экспортлогчид юм. Африк, Ойрх Дорнодын голдуу улс орнууд улаан буудайн импортынхоо ихэнх хэсгийг Украинаас авдаг.

Тухайлбал Молдов улс импортынхоо 92 хувийг, Ливан 81 хувийг, Катар 64 хувийг, Тунис 49 хувийг, Ливи 48 хувийг, Пакистан 48 хувийг Украинаас авдаг байна.

Гэрээнд дараах нөхцөлүүдийг тусгасан тухай дипломат эх сурвалжууд мэдээлжээ.

  • Үр тариаг тээвэрлэх үеэр Оросын тал боомтуудад довтлохгүй
  • Украины хөлгүүд Хар тэнгисийн минажуулсан хэсгээр үр тариа тээвэрлэхэд замчлах үүрэгтэй
  • Турк улс ачааны хөлгүүдэд зэр зэвсэг хулгайгаар тээвэрлэхээс сэргийлэх шалгалтыг НҮБ-ын дэмжлэгтэй гүйцэтгэнэ
  • Оросын үр тариа, бордооны экспортыг Хар тэнгисээр нэвтрүүлнэ

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцсон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Өнөөдөр Хар тэнгист итгэл найдварын гэрэлт цамхаг аслаа” гэж мэдэгджээ.

Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган уг гэрээг Украины дайныг дуусгах эхний алхам байж болзошгүйг онцолсон байна.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби “дэлхийн хүн амын хамгийн эмзэг хэсгийг өлсгөлөнгөөс аврах” нь тулгамдсан асуудал болоод байгааг мэдэгдээд АНУ-ын засаг захиргаа гэрээний хэрэгжилтэд давхар хяналт тавихыг амласан байна.

Эх сурвалж: BBC

Коронавируст халдварын 375 тохиолдол шинээр батлагдлаа

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​