fbpx “Төмс...“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 36 секунд

“Төмс...“

Нэгэн цагт дэлхийн иргэдийг өлмөн зөлмөнгөөс аварч асан төмс үнэ нь тэнгэрт хадсан өчигдөрийг хүртэл бахархах зүйл нь ардаа хоцорсон Монгол түмэн шигээ зүсэн зүйлийн хүнсний ногоо өрсөн лангуун дундаа "үл үзэгдэн" байлаа. Рэстараан, гуанзны таваг, аяганд шавхруу болон гомдолтойхон хоцордог байлаа. Зоорины мухарт гахайн тэжээл болохоор гунигтайхан илжирдэг байлаа.

"Нялх" сайдын бэлэг ч болж, хоч ч болж байлаа. "Төмс, хүнсний ногоо" гээд ижил сүргээсээ таслалаар таслагдаж байлаа. Идэхгүйгээс хойш гээд спирт болгох ярианд орж байлаа. "Нийслэл салат"-нд нэр төдий орж байлаа. Хүүхэд ахуйд үнсэнд булж иддэг байсан төмс маань үнсэнд хаясан шалз шиг үнсэндээ "булагдаад" үлдсэн байлаа. Гэх мэтээр ард түмний цэснээс аажмаар алсран холдож байлаа.

Тэгтэл тэрбээр лангуун тайзан дээрээ сенсаацтайгаар эргэн ирэлт хийлээ. Ирэхдээ таргална гээд иддэггүй иргэдийнхээ "хөх инээдийг" хүргэн байж, өндөр үнэтэйгээр эргэн ирлээ. Өгөрцийтэй хамт нэг жин дээр зогсож, өргөн олныхоо нүдийг орой дээр нь гаргалаа.

Төмс түүхэндээ байгаагүй өндөр үнэ хүрлээ. Төмс бараг л төгрөгийг орлох шахлаа.

Түүнийг өнгөрсөн хаврын өгөрций шиг, түрүү жилийн өндөг шиг, тээр жилийн сонгино шиг өндөрт өргөн, ам булаалдан ярьж байна. Гэхдээ "өхөөрдөж" ярьж байна. Төмс 5000 хүрчээ хэхэ.

Төрийн наадам дууслаа. Түмний амьдрал үргэлжиллээ. Бүх юмны үнэ бөөндөө тасарч, саахалтын зайтай хатирч явахад төмс л хөөрхий сүүл мушгиж, баян ходоод болон үнээ өсгөлөө. Одоо түүний ард Монгол төгрөгийн үнэ цэнэ хэзээ өсөх нь тодорхойгүй сажилж явна. Барианд оролгүй бахардаж унаж ч магадгүй. "Эрлийз доллар"-т чирэгдэж үхэх шахсан үйлтэй Монгол төгрөг. Хөөс сахруулан унасан цагт нь эрхэм дээд төрийн дээдсүүд маань хөндий цээж рүү нь хэд ч өшиглөсөн эмчилгээгүй болсон байх вий. Төгрөгийн ханш минь төмсөөр л зогсож "уясан" Монгол банк, "унасан" ард түмнээ баярлуулаарай даа.

Үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд өнгөрөх энэ үнэ тарьсан эзэндээ илчээ өгч таван цаасны орлого өгнө гэж найднам. ЖДҮ олддоггүй тэдэнд жижигхэн ч гэсэн "дусал тариа" болох биз ээ. Анхны ургацын дээжээрээ зээл, хүүгээ төлж, мөрөн дээрх ачаанаасаа мөчидхөн ч гэсэн салж байгаа байх аа.

Харин төмсөнд "дуртай" ард түмэн минь тэвчиж жаахан хүлээ. Газар доорх гахайнууд чинь таргалж гүйцээд ирэхийн цагт хямд үнэ, амт чанартайгаар гал тогоонд чинь заларч гарын хоолонд чинь "порц" нэмэх биз ээ...

Ч.Явуухүү

Sonin.mn

Улаанбаатар хот Баянзүрх зах. 2022 оны 7 сарын 23-ы өдрийн хүнсний ногоо, үнэ ханш:

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

Өнөөдөр болох үйл явдал
Өнөөдөр болох үйл явдал
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​