fbpx Илон Маск өөрийн найз Гүүглийн үүсгэн байгуулагчийн эхнэртэй дотно харилцаатай байсан тухай мэдээлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 49 секунд

Илон Маск өөрийн найз Гүүглийн үүсгэн байгуулагчийн эхнэртэй дотно харилцаатай байсан тухай мэдээлжээ

Гүүгл компанийн үүсгэн байгуулагчдын нэг Сергей Бриний эхнэртэй дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск янаг амрагийн харилцаатай байсан тухай баримтыг The Wall Street Journal (WSJ) шүүхийн бичиг баримтаас олж мэдээлжээ.

Тэд өнгөрсөн оны намар дотно харилцаатай болж, үүнийг нь сүүлд мэдсэн Брин энэ оны нэгдүгээр сард эхнэрээсээ албан ёсоор салсан юм байна.

Технологийн салбарын тэрбумтнууд болох Маск, Брин нар олон жил үерхсэн найзууд юм.

Сүүлийн үед тэдний харилцаа эрс муудаж, Брин нь Маскийн үүсгэн байгуулсан компаниуд дахь хөрөнгө оруулалтаа буцааж татсаныг WSJ тодруулжээ.

Тухайлбал Брин 2008 онд анх Тесла компанид $500,000-ын хөрөнгө оруулж байсан юм байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр Сергей Брин, түүний эхнэр Никол Шанахан нар маргаан зөрчилтэй ч саяхныг хүртэл хамтдаа амьдарч байжээ.

Цар тахлын үеийн сэтгэлзүйн хямрал, стресс тэдний зөрчлийн гол шалтгаан болж байсан гэнэ. Яг энэ эгзэгтэй цаг үед буюу 2021 оны арванхоёрдугаар сард Маск, Шанахан нарын харилцаа эхэлсэн байна.

Тухайн үед Маск хоёр хүүхдийг нь төрүүлсэн найз бүсгүй, хөгжмийн продюсер Граймсаас салаад байжээ.

Ер нь сүүлийн үед Илон Маскийн хувийн амьдралыг тойрсон дуулиан тасрахгүй байгаа. Тэрбээр өөрийн байгуулсан Neuralink компанийн захирал эмэгтэйтэй дотно харилцаанд орж, ихэр хүүхэдтэй болсныг хэвлэлүүд саяхан олж илрүүлсэн юм.

Түүний 76 настай аав Эррол Маск дагавар охин нь байсан эмэгтэйгээс хоёр дахь хүүхдээ төрүүлсэн тухай саяхан Их Британийн хэвлэлд ярьж байв.

Тэр бас хүү шиг нь хүүхэдтэй болохыг хүссэн хүмүүс үрийн донор болох санал тавьдаг тухай энэ ярилцлагадаа өгүүлжээ.

Илон Маскийн хувьд дэлхийн томоохон сошиал платформ Твиттер компанийг худалдаж авах $44 тэрбумын саналаа саяхан цуцалсан бөгөөд үүний үр дүнд тэр шүүхэд дуудагдаад байгаа.

Твиттер компани түүнийг хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэмээн шүүхэд өгсөн юм.

Сергей Брин бол технологийн аварга компани Гүүглийг 1997 онд Ларри Пэйжтэй хамтран үүсгэн байгуулалцаж байсан хүн. Москвад төрсөн, Оросын жүүд гаралтай тэрбээр $99 тэрбумын хөрөнгөөрөө дэлхийн баячуудын долдугаарт жагсдаг байна.

Эх сурвалж: Business Insider

Коронавируст халдварын 228 тохиолдол шинээр батлагдлаа

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​