fbpx Украины дайны зорилго Киевийн засгийн газрыг түлхэн унагах болж өөрчлөгдсөн тухай Лавров ярьжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 0 секунд

Украины дайны зорилго Киевийн засгийн газрыг түлхэн унагах болж өөрчлөгдсөн тухай Лавров ярьжээ

Украинд явуулж буй дайных нь гол зорилго Киевийн засгийн газрыг түлхэн унагах болж өөрчлөгдсөн тухай ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ.

“Иргэдийн эсрэг, түүхийн эсрэг бодлого, үйл ажиллагаатай дэглэмийн дарлалаас чөлөөлөгдөхөд нь Украины ард түмэнд бид туслах болно” гэж тэр Ням гарагт Египетийн нийслэл Кайр хотод хийсэн мэдэгдэлдээ өгүүлсэн байна. Тэр бас Орос, Украин хүмүүс ирээдүйд хамтдаа амьдрах ёстойг энэ үеэр хэлжээ.

Лавров өнгөрсөн долоо хоногт Африкийн орнуудаар хийх айлчлалаа Египетээс эхэлсэн бөгөөд үргэлжлүүлэн Этиоп, Уганда, Ардчилсан Конго улсуудад айлчлахдаа өөрийн улсын Украинд явуулж буй дайны зорилгыг тайлбарлаж, дэмжлэг авах зорилготой байгаа.

Кремлийн удирдлага анх Украинд цэргээ оруулахдаа тус улсыг нацизмаас ангижруулж (денацификация), цэрэг зэвсгийн хувьд аюулгүй болгох (демилитаризация) зорилго тавьж байсан юм.

Сүүлд энэ зорилгоо өөрчилж, зөвхөн Донбассын бүс нутгийг чөлөөлөх шинэ зорилт зарлаж байв.

Дөрөвдүгээр сард Энэтхэгийн телевизээр ярихдаа Сергей Лавров “Украинд төрийн эргэлт хийх төлөвлөгөө бидэнд байхгүй” гэж хэлж байжээ. Украинчууд хэний засаг захиргаан дор амьдрахаа өөрсдөө шийдэх эрхтэй гэж тэр энэ үеэр ярьсан байдаг.

Тэгвэл Лавров хэдхэн сарын өмнө илэрхийлсэн байр сууриа өөрчлөх болсон нь анхаарал татаж байна. Сүүлийн өдрүүдэд Оросын эрх баригчид Украинд явуулж буй дайныхаа зорилгыг өргөжүүлэх талаар дараалан мэдэгдээд байна.

Дөнгөж өнгөрсөн долоо хоногт ярихдаа Лавров дайны ажиллагаа Донбассын бүс нутгаар хязгаарлагдахгүй, өргөжих боломжтой хэмээн Украиныг зэр зэвсгээр хангаж буй Өрнөдийнхнийг сүрдүүлж байсан юм.

Өрнөдийн орнуудын илгээсэн орчин үеийн зэвсэг техникийг хүлээж авсан Украины арми одоо сөрөг довтолгоонд бэлдэж байгаа.

Киевийн эрх баригчид энэ онд багтаан Оросын цэрэгт эзлэгдсэн бүх газар нутгаа чөлөөлөх зорилгоо илэрхийлж байна.

Баасан гарагт Цагаан ордон Украинд илгээх $270 саяын багц тусламжаа зарласан юм. Дайн эхэлснээс хойш Байдены засаг захиргааны Украинд үзүүлсэн зэр зэвсгийн тусламжийн нийт хэмжээ $8.2 тэрбумд хүрээд байна.

Сүүлийн ээлжийн тусламжийн багцад Украины сөрөг довтолгоонд амин чухал хэрэгтэй байгаа HIMARS пуужингийн артиллерын систем дөрвөн ширхэг багтжээ. Үүнээс гадна 36,000 их бууны сум, 580 ширхэг Phoenix Ghost нисгэгчгүй онгоц зэрэг зэвсэг багтсан байна.

Эх сурвалж: Reuters

Коронавируст халдварын 347 тохиолдол шинээр батлагдлаа

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​