fbpx Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга хоёрын зодоон ил болов уу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 25 секунд

Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга хоёрын зодоон ил болов уу?!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар цагтаа ах, дүүс гэгдэж, төрийн өндөр албан дахь ойр дөт хүмүүсийн тоог зүй ёсоор нэмж явсан. Харин тэд хоёр сар гаруйн өмнө, 2022 оны дөрөвдүгээр сарын дундуур уулзаж, муудалцаад салсан тухай хэвлэлүүд мэдээлж байв..

Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын уулзалтад ЕТГ-ын дарга асан З.Энхболд, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан Л.Гансүх нар байлцсан гэдэг. Сүүлд тэдний хүрээллээс анх энэ талаар ярьсан байдаг юм.

Тэд яагаад муудсан гэхээр Х.Баттулгын зөвлөх, найз гээд ойр тойронд нь явсан хэд хэдэн хүн Хөгжлийн банк, "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгуулж буй юм. Мань эр өөрөө ч шалгагдаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Чухам тиймээс эдгээр хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааг зогсоохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүсчээ. Харин нөгөөх нь "...Боломжгүй. Хуулийнхаа дагуу яваг" гэжээ. Ингээд Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын харилцаа "хага үсэрч", тэр нь өдгөө ил болж буй бололтой. Учир нь элдвийн PR, сайн муу сэдвүүд дээр нь ил цагаан троллын үүрэг гүйцэтгэн зүтгэж явдаг гишүүн асан эмэгтэй тэргүүтэй хүмүүс ажиллаж эхэлсэн байна. Тэд сүүлийн хэдэн өдөр "...Бэрх тосгон" сэдвийг барьж авч, Л.Оюун-Эрдэнэ рүү чиглүүлж буй бололтой.

Учир нь: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө ингэж үзэж буй бөгөөд "...Х.Баттулга түрүүлж дайрлаа" хэмээсэн гэнэ. Энэ талаар сонсож мэдсэн улс төрийн хүрээнийхэн "...Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуг нь яаж барих бол?!" гэцгээж байна. Ямартай ч "...Улс төрд мөнхийн эвлэрэл, эсвэл мөнхий дайсагнал байдаггүй" гэдгийн тод нотолгоо болсон өнөөгийн Ерөнхий сайд, өчигдрийн Ерөнхийлөгч хоёр түмний нүдэн дээр ил нанчилдаж мэдэхээр болов.

Б.Гарьд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Газпром маргаашаас эхлэн Европт нийлүүлэх хийн хэмжээгээ эрс бууруулна

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​