fbpx Шинэ залуусаар цус сэлбэсэн шигшээ багийн бүрэлдэхүүн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 45 секунд

Шинэ залуусаар цус сэлбэсэн шигшээ багийн бүрэлдэхүүн

БТСУХ-ноос “Парис-2024” зуны олимп, паралимпийн наадам болон “Милан-2026” наадамд эх орноо төлөөлөн оролцох боломжтой Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлаж, тамирчид тангараг өргөсөн. Энэ жилийн шигшээ багийн хувьд харьцангуй залуу, шинэ тамирчдаар хүч нэмжээ. Монголчуудын хувьд дэлхийн тавцангаас медаль авах боломжтой жүдо, чөлөөт, бокс, хүндийг өргөлт, буудлага гэсэн топ таван спортын төрлөөр шигшээ багт ямар тамирчид багтсан нь сонирхол татаж байна. Эдгээр төрлүүдэд үндэсний шигшээ багт багтаж буй онцлох жингийн тамирчид болон тэднээс заримыг нь онцлоё.

Жүдо

Ахлах дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар ажиллана

Эр:

60кг-д Э.Ариунболд

66кг-д Ё.Басхүү

73кг-д Ц.Цогтбаатар

100кг-д О.Цэцэнцэнгэл

Эм:

48кг-д Г.Наранцэцэг

52кг-д Л.Сосорбарам

63кг-д Б.Ганхайч

Онцлох тамирчин Л.Сосорбарам

сонин mn

Шигшээ багийн тамирчин Л.Сосорбарам 2001 оны гуравдугаар сарын 22-нд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төржээ. Тэрбээр 17 настайдаа Дьюселдорфийн их дуулгад бүх өрсөлдөгч нараа цэвэр ялсаар мөнгөн медаль хүртсэн юм. Л.Сосорбарам нь Өсвөр үеийн УАШТ алтан медаль, Залуучуудын УАШТ алтан медаль, Турк, Анталья олимпийн эрхийн тэмцээний алтан медаль, ОХУ, Тува олимпийн эрхийн тэмцээн мөнгөн медаль хүртсэн зэрэг амжилт үзүүлсэн жүдогийн шинэ үеийн, шилдэг тамирчдын нэг юм.

Хүндийн өргөлт

Ахлах дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр ажиллана

М.Анхцэцэг

Г.Ануужин

Э.Билэгсайхан

О.Төгс-Эрдэнэ

Онцлох тамирчин О.Төгс-Эрдэнэ

сонин mn

Монголын хүндийн өргөлтийн залуу үеийн шинэхэн төлөөлөл нь ОУХМ О.Төгс-Эрдэнэ юм. Тэрбээр саяхан Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон хүндийн өргөлтийн өсвөр, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 71кг-д алтан медаль хүртсэн юм. О.Төгс-Эрдэнэ огцмоор 81, 84, 89 түлхэлтээр 101, 108, 112 кг захиалсан ба 112 кг-г өргөж чадаагүй ч бусдыгаа тэргүүлсэн байна. Азийн аваргын хүрэл медальтай түүний араас Узбекистан, Казахстаны тамирчид удаалжээ.

Чөлөөт бөх

Ахлах дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан ажиллана

Эр:

65кг-д Т.Тулга

97кг-д Ө.Батзул

125кг-д М.Лхагвагэрэл

Эм:

50кг-д Д.Отгонжаргал

57кг-д Х.Болортуяа

62кг-д Б.Хонгорзул

Онцлох тамирчин Т.Тулга

сонин mn

Т.Тулга 1998 онд төржээ. Түүний хувьд хувьд 2009 оноос эхлэн чөлөөт бөхөөр хичээллэсэн. Анх 2016 онд 18 настайдаа улсын аварга болж байв. Тэрбээр 2017 онд насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгөн медаль, Борис Будаевын нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээний мөнгө, 2018 онд Тахтийн цом олон улсын тэмцээний алт, 2019 онд 23 хүртэлх насны Азийн АШТ-ий алт, 2021 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд байгаа юм.

Бокс

Ахлах дасгалжуулагчаар Жилберто Виарас ажиллана

Эр:

Х.Энхмандах

Б.Мишээлт

Б.Чинзориг

Эм:

М.Намуун

Г.Бадмаараг

О.Есүгэн

Онцлох тамирчин Б.Мишээлт

сонин mn

Улсын аваргын гурван удаагийн аварга Б.Мишээлт ОБЕГ-ын харьяа “Аврагч” биен тамир спортын хорооны тамирчин билээ. Тэрбээр 2019 онд Монголын боксын холбооны шилдэг тамирчнаар шалгарч байсан юм. Б.Мишээлт “China open 2019”, “India open 2019” тэмцээнд тус тус алтан медаль хүртсэн билээ. Түүний хувьд энэ жил улсын аварга болохдоо гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ялсан юм.

Буудлага

Ахлах дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат ажиллана

Урт буу Н.Баяраа

Урт буу Э.Даваахүү

Гар буу Т.Баярцэцэг

Гар буу Ц.Анударь

Урт буу О.Есүгэн

Урт буу Г.Нандинзаяа

Онцлох тамирчин Ц.Анударь

сонин mn

Буудлагын спортын шинэ цагийн залуу тамирчдын нэг нь Ц.Анударь юм. Тэрбээр Токиогийн олимпод эх орноо төлөөлөн оролцсон билээ. Анхны олимпдоо 576 оноо авч, есдүгээр байр эзэлсэн юм. Ц.Анударь олимпийн дараа “Энэ удаагийн олимпод хүмүүс сайн буудлаа. Миний хувьд өөрийгөө сайн буудсан гэж бодож байна. Миний контрол ч нэлээн өндөр нэгдүгээрт явж байсан тамирчнаас нэг контрол дутуу байлаа. Гараад ирсэн чинь л есдүгээр байраар таслуулчихсан байсан. Ер нь бол багштай явсан бол зүгээр байлаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байв.

Ч.Гантулга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

COVID-19: Наадмын өмнө ба дараа
COVID-19: Наадмын өмнө ба дараа
 
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​