fbpx ХОМ: Бүх дүүргийн Засаг дарга нарын хөрөнгийн хэмжээ нэмэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 37 секунд

ХОМ: Бүх дүүргийн Засаг дарга нарын хөрөнгийн хэмжээ нэмэгджээ

АТГ-аас төрийн албан хаагчдын 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд ил болгосон. Төрийн гурван өндөрлөгийн ХОМ болон өнгөрсөн сонгуулиар парламентад анх удаа сонгогдсон гишүүдийн орлого, Засгийн газрын сайд нарын орлого 2021 онд хэрхэн өөрчлөгдсөн талаар өмнөх дугаарт цувралаар хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаа дүүргийн Засаг дарга нарын хөрөнгө, орлого хэрхэн өөрчлөгдсөнийг хүргэж байна.

6.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй

сонин mn

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн жилийн орлого 2021 онд 88 сая байсан бол энэ удаа 113 сая болж өсчээ. Харин гэр бүлийн гишүүдийнх нь орлого 124-өөс 67 сая болж буурсан байна. 6.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. LEXUS RX330, Toyota, Land Cruiser 200 хоёр автомашинаа 232 сая төгрөгөөр үнэлсэн хэвээрээ. Мөн 1.2 тэрбум төгрөгийн газар эзэмшдэг бол 65 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлжээ. 37 сая төгрөгийн хадгаламжтай бол 644 сая төгрөгийн зээл авчээ. Засаг дарга Н.Баярмөнх “ТИ Эйч Холдингс” ХХК, Монголын цахилгаан холбоо ХК-д хувь эзэмшдэг байна.

Гэр бүлийн гишүүдийнх нь орлого тав дахин нэмэгдэв

сонин mn

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа 2020 онд 334 сая төгрөгийн орлоготой байсан бол 2021 онд 85 сая төгрөг олсон гэж мэдүүлжээ. Харин гэр бүлийн гишүүдийнх нь орлого 60 саяас 355 сая төгрөг болж өсчээ. 1.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй байсан бол 1.6 тэрбум болсон байна. 269 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus-570, Toyota, Land Cruiser 200 маркийн хоёр автомашинтай хэмээн мэдүүлжээ. 90 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай байсан бол 135 сая болж өсчээ. 328 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй. “Улаанбаатарын хөлбөмбөгийн холбоо” , “Доргот чандмань” ХХК, “Даш кредит” ХХК, “Бат сити ХХК, “Сити паркин” ХХК, “Манзишир хид” ХХК, БДТТ ХХК, ЭЙ БИ ЖЙ энерго ХХК-д хувь эзэмшдэг байна.

Орлого, үл хөдлөх, хадгаламжийн хэмжээ өсчээ

сонин mn

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай 2020 онд жилийн орлого 23 сая төгрөгийн орлоготой байсан бол 83 сая төгрөг болж өсчээ. Гэр бүлийн орлого нь мөн 18 сая болж нэмэгдсэн байна. 150 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй байсан бол нэг автозогсоол худалдан авснаар 220 сая болжээ. Hyundai, Sonata-7 хоёр машинтай. Түүнийгээ 42 сая төгрөгөөр үнэлсэн нь хэвээрээ. Долоон сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн нь 29 сая болон өсөж харин 85 сая төгрөгийн зээлийн хэмжээ нь өөрчлөгдөөгүй байна.

Бүх хөрөнгийн хэмжээ өсөв

сонин mn

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 2021 онд 16 сая төгрөгийн орлоготой байсан бол 2022 онд 67 сая төгрөг болж өсчээ. Гэр бүлийн гишүүд орлогогүй хэмээн мэдүүлж байсан бол 15 сая болж нэмэгдсэн байна. 365 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө нь 595 сая болж өссөн. 45 сая төгрөгийн Lexus, RX 330 автомашин байсан бол 90 сая төгрөгийн машин хөлөглөдөг болжээ. 68 сая төгрөгийн газартай байсан бол 300 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай болж, 60 сая төгрөгийн үнэт эдлэл нь ч 84 сая төгрөг болж нэмэгдээд байна.

Хадгаламжийн хэмжээ өсчээ

сонин mn

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн жилийн орлого 69 сая төгрөг байсан бол 104 сая болж нэмэгдэв. Гэр бүлийн гишүүдийнх нь 14 сая төгрөг байсан бол мөн 36 сая болж өссөн байна. 120 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй. Nissan, X-Trail маркийн нэг автомашинтай, түүнийгээ 29 сая төгрөгөөр үнэлсэн нь хэвээрээ. 25 сая төгрөгийн хадгаламжтай бол 56 сая төгрөг болж өссөн байна. 11 сая төгрөгийн зээлтэй байсан бол энэ жил зээлгүй гэж мэдүүлжээ.

“Мандал ассент менежмент хөрөнгө оруулалтын сан”-тай болов

сонин mn

Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаярын жилийн орлого 90 сая, гэр бүлийн гишүүд нь 63 сая төгрөг байсан бол 2021 онд өөрөө 95 сая, гэр бүлийн гишүүд нь 41 саяыг олжээ. 155 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө нь өөрчлөгдөөгүй. 24 сая төгрөгийн үнэ бүхий Toyota, Highlander маркийн нэг автомашинтай байсан бол энэ удаа автомашингүй гэж мэдүүлэв. 92 сая төгрөгийн хадгаламжтай, 30 сая төгрөгийн газар эзэмшдэг. Мөн тэрбээр 2021 оноос “Мандал ассент менежмент хөрөнгө оруулалтын сан”-д хувь эзэмшдэг болов.

Орлого нь буурч, хадгаламж, авлага нь нэмэгджээ

сонин mn

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн жилийн орлого 200 сая байсан бол 98 сая болж буурав. Гэр бүлийн гишүүд нь 17 сая төгрөг олдог байсан бол найман саяыг олдог болжээ. 280 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. 50 сая төгрөгийн Lexus, RX 350 нэг автомашинтай бол 65 сая төгрөгийн үнэ бүхий мал аж ахуйтай. 20 сая төгрөгийн газар эзэмшдэг бол 80 сая төгрөгийн хадгаламж нь 104 сая болж өсөв. Мөн энэ жил 50 сая төгрөгийн авлагатай болсон байна.

Машинтай болж, хадгаламж нь өсөв

сонин mn

Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэнгийн жилийн орлого 49 сая төгрөг байсан бол 88 сая төгрөг болжээ. Гэр бүлийн гишүүд нь 71 сая төгрөгийн орлоготой. 720 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн орон сууцтай. Тээврийн хэрэгсэлгүй байсан бол 15 сая төгрөгийн Nissan, Teana машинтай болов. 50 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол 18 сая төгрөгийн үнэ бүхий газар эзэмшдэг гэжээ.Хадгаламжийн хэмжээ ч 105 сая төгрөг болж нэмэгджээ.

180 сая төгрөгийн хадгаламжтай болжээ

сонин mn

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарын жилийн орлого 128 сая байсан бол энэ удаа 113 сая гэж мэдүүлжээ. Гэр бүлийн гишүүд нь 94 сая төгрөг олдог. Энэ нь өмнөхөөс нэмэгдсэн үзүүлэлт юм. 520 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. 35 сая төгрөгийн Toyota, Harrier маркийн автомашинтай. Мөн 83 сая төгрөгийн үнэ бүхий мал аж ахуй, 87 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ. 180 сая төгрөгийн хадгаламжтай болж мөн өмнөх оноос нэмэгдээд байна.

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ерөнхий сайд, Ерөнхийлөгч асан хоёрын зодоон нүүрсний хэргээр үргэлжлэх үү?!
Ерөнхий сайд, Ерөнхийлөгч асан хоёрын зодоон нүүрсний хэргээр үргэлжлэх үү?!
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​