fbpx Дарханы замын тендерт албан тушаалтнууд буруутай эсэх, Зүүнбаян-Гашуунсухайтын төмөр зам 2008 оноос яагаад баригдаагүйг шалгана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Дарханы замын тендерт албан тушаалтнууд буруутай эсэх, Зүүнбаян-Гашуунсухайтын төмөр зам 2008 оноос яагаад баригдаагүйг шалгана

Засгийн газрын тэргүүн өнөөдрийн хуралдааны үеэр хоёр асуудлыг шалгах үүргийг холбогдох албаныханд өгчээ.

Тодруулбал Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлсэн албан тушаалтнуудын гэм буруутай эсэхийг шалгаж тогтоох, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг мөрдөөд гурван сар болсонтой холбогдуулан хэрэгжилтийг шалгах, Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2008-2019 он хүртэл баригдаагүй шалтгаан, алдагдсан боломжийг тооцож, шалгалтын баг оруулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгосон байна.

Сангийн яам, Авлигатай Тэмцэх Газар, Цагдаагийн Ерөнхий Газар зэрэг холбогдох яам, агентлагууд шалгалт хийх юм байна.

З.Мэндсайхан: Монгол Улсын нутаг дэвсгэрт 91 сая толгой мал бэлчээрлэж байна
З.Мэндсайхан: Монгол Улсын нутаг дэвсгэрт 91 сая толгой мал бэлчээрлэж байна
 
Сүмогийн их аварга NBA-гийн одод мэх заав
Сүмогийн их аварга NBA-гийн одод мэх заав
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ