fbpx ОХУ-аас нүүрс импортлохыг хориглох ЕХ-ны шийдвэр хэрэгжиж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 15 секунд

ОХУ-аас нүүрс импортлохыг хориглох ЕХ-ны шийдвэр хэрэгжиж эхэллээ

БРЮССЕЛЬ. /AP/. Их Британи, Европын Холбоо /ЕХ/ наймдугаар сарын 10-наас буюу өнөөдрөөс ОХУ-аас нүүрс импортлохоо зогсоохоор болсон байна.

Энэхүү арга хэмжээ нь Украин руу довтолсонтой холбогдуулан ОХУ-д авсан тав дахь багц хориг арга хэмжээний нэг бөгөөд тус улсын эдийн засагт хохирол учруулах зорилготой гэж Лондон, Брюссель өмнө нь мэдэгдсэн билээ.

Оросоос нүүрс импортлохыг хориглохын өмнө ЕХ-ны орнууд импортоо нэмэгдүүлжээ. Түүхий эдийн худалдааны талаарх НҮБ-ын статистикийн мэдээллийн сангийн мэдээллээс эш татан “Ведомости” сонинд мэдээлснээр, энэ оны гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд ЕХ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар их нүүрс худалдан авсан байна. ЕХ-нд нийлүүлсэн Оросын нүүрсний хэмжээ 3.9 дахин буюу мөнгөн дүнгээр 9.3 тэрбум ам.долларт хүрчээ. Гол импортлогчид нь Герман, Польш, Испани, Итали, Нидерланд улсууд байсан байна.

Д.Жарга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Гаалийн татвараас чөлөөлсөн ч ургамлын тосны импорт 40% орчмоор буурчээ
Гаалийн татвараас чөлөөлсөн ч ургамлын тосны импорт 40% орчмоор буурчээ
 
Монгол улсад нийлүүлдэг эрчим хүчний үнэ тарифаа ОХУ аравдугаар сарын нэгнээс эхлэн өсгөжээ
Монгол улсад нийлүүлдэг эрчим хүчний үнэ тарифаа ОХУ аравдугаар сарын нэгнээс эхлэн өсгөжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ