fbpx Жолооч нарын тал хувь нь “шартсан“ үедээ осол гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 42 секунд

Жолооч нарын тал хувь нь “шартсан“ үедээ осол гаргажээ

Жолооч нарыг өглөө үлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж байгаад зарим иргэн ундууцаж байгаа. Ямар хүн өглөө эрт архи уугаад согтуу машин барих юм. Согтуу жолоочийг барих гээд байна уу эсвэл шартсан жолоочийг торгож төсөв бүрдүүлж байгаа юу гэсэн маргаан өрнөөд буй. Цаашлаад энэ нь хууль мушгин хүний эрх зөрчсөн асуудалдаа тулав. Тиймээс бид иргэдийг бухимдуулж, эргэлзүүлээд байгаа шартсан жолоочийг яагаад үлээлгэдэг талаар сурвалжиллаа.

Энэ оны эхний долоон сарын байдлаар 33398 согтуу жолоочийг цагдаагийн байгууллага илрүүлжээ. Гэтэл үүний цаана цагдаагийн хяналтаас “мултарсан” 6800 жолооч зам тээврийн осол гаргажээ. Тэдгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлээс болж 45 хүн амь насаа алдсан байна. Халтай нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохдоо цагдаагийн хяналтаас “бултсан” жолооч нарын тал хувь нь урьд орой нь архи уусан байдаг гэнэ.

Өөрөөр хэлбэл, хаа нэгтээ аль нэг айл өрхийг өнчрүүлж байгаа зам тээврийн ослын тал хувь нь иргэдийн мэтгэлцэж, эсэргүүцээд байгаа “шартсан” жолооч нарын урхаг юм. Тиймээс л өглөө үлээлгэж, цаашлаад согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч нарт тавих хяналтыг хоромхон ч сулруулж болохгүйн нотолгоо энэ. Өглөө үлээлгэж торголоо, түгжрүүллээ гэж хүний эрх ярьж, хууль дүрэм зөрчигчдийг өмгөөлж байх хооронд хэдэн хүний алтан амь эрсдэхийг хэн ч хэлж мэдэхгүй учраас цагдааг буруутгахаасаа өмнө бодит байдлыг харах хэрэгтэй аж.

Дараагийн асуудал нь мөн л иргэдийн хамгийн их эргэлздэг үлээлгэгч багаж. Цагдаагийн байгууллага согтуурлыг хоёр төрлийн багажаар шалгадаг. Тандагч багаж нь хүн амьсгалахад спиртийн агууламж байгаа эсэхийг тогтооно. Спиртийн агууламж мэдрэгдэх юм бол улаан гэрэл асдаг. Байхгүй бол ногоон асна. Үүнийг зарим тохиолдолд алдаж, онож байна гэж ярих нь бий. Гэтэл тандагч багаж хурц үнэртэй ус болон шил арчигчийн шингэн зэргээр машин дотроос спиртийн төрлийн зүйл буюу хүний амьсгалаас спиртийн агууламж мэдрэгдэх л юм бол улаан гэрэл асна.

Энэ тохиолдолд Герман улсад үйлдвэрлэсэн нэг бүр нь 2000 гаруй еврогийн үнэтэй алкотест 7510 багажаар үлээлгэж согтуурлын зэргийг тогтоодог. Энэхүү багаж нь хүний биед байгаа спиртийн хэмжээг амьсгалын замаас гарах агаараас хэмжинэ. Багажийг зургаан сар тутам Стандарт хэмжилзүйн газраар баталгаажуулдаг юм байна. Тэгэхээр энэ багаж дээр дохио өгч л байх юм бол хэзээ хэрэглэсэн нь хамаагүй тодорхой хувийн согтолттой байна гэсэн үг. Харин тухайн хүн архи хэрэглэснээс хойш хэдэн цаг болсноос үл хамаарч согтуурлын зэрэг гарах вэ гэж баримжаагаар ярьж бодож болохгүй гэдгийг наркологийн эмч хэлж байна. Хүний бие махбодийн онцлог, архийг задалж шингээх үйл явцаас хамаарч багажинд илрэх хугацаа, биеийн жин, элэгний үйл ажиллагаатай ч холбоотойгоор биеэс гадагшлах хоруу чанар, хугацаа өөр байх тохиолдол бий аж. Ингээд мэргэжлийн хүмүүсийн байр суурийг хүргэе.

сонин mn

Хан-Уул нэгдсэн эмнэлгийн Сэтгэц, наркологийн эмч Э. Пүрэвсүрэн:

Согттолоо уусны маргааш өглөө нь шууд эрүүл болохгүй

-Архи уусны дараа хүн мэдрэлийн эсийн дутагдалд орж тархи хямарч улмаар оюун санаа болон сэтгэл хөдлөл өөрчлөгдөж эхэлдэг. Тархи оюун санаа хямарна гэдэг нь хүний сэтгэхүйн дараах процесст түр зуурын болон удаан хугацааны, зарим цөөн тохиолдолд эргэшгүй өөрчлөлт ордог. Тэгэхээр этилийн спиртэнд хордсон үед оюун ухаанд гажуудал үүсч эхний үед самбаачлах, цаашлаад анхаарал төвлөрөх чадвар, хурдан сэтгэн бодоход нөлөөлнө. Иймээс бодисын солилцоо болон архи задалдаг фермент, элэгний үйл ажиллагаанаас шалтгаалж тархи оюун санаа хэвийн байдалдаа орох хугацаа янз бүр байдаг. Ер нь бол нэг удаа бүрэн согтож, тасарлаа архи уусан байхад маргааш өглөө нь шууд эрүүл болохгүй. Архи өөхлөг эрхтэнд удаан хугацаагаар байршиж, гэмтээж байдаг. Хүний биеийн хамгийн өөхлөг эрхтэн болох тархинд нөлөөлснөөр 14-21 хоногийн дараа архины хоруу чанар бүрэн гадагшилдаг.

сонин mn

Тээврийн хяналтын албаны Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Д.Ганхуяг:

Согтуурлын зэрэг илэрч байна гэдэг нь орон зай, цаг хугацааны мэдрэмж, хариу үйлдэл үзүүлэх чадамж алдагдсан гэсэн үг

-2021 онд 38900 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныг цагдаагийн алба хаагчид илрүүлж таслан зогсоосон. Үүний 6000 гаруй нь давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад саатуулагдсан. Өөрөөр хэлбэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байна. Цагдаагийн алба хаагчдыг зөвхөн өглөө үлээлгэж байна гэж бодож магадгүй. Бид 24 цагаар ажиллаж хяналт тавьдаг. Тухайн хүнээс ямар нэг байдлаар согтуурлын зэрэг илэрч байна гэдэг нь орон зай, цаг хугацааны мэдрэмжээ алдах, аливаад хариу үйлдэл үзүүлэх чадамж саарах зэргээр олон сөрөг нөлөөтэй. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүмүүс тайвширдаг учраас анхаарал, болгоомж нь алдагдаж зам тээврийн осол гаргах хүчин зүйл болж байна.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ж.СОРОНЗОН: 30 ЖИЛ БАГШИЙН ЭРЭЛД
Ж.СОРОНЗОН: 30 ЖИЛ БАГШИЙН ЭРЭЛД
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​