fbpx Засгийн сэлгээ Засаг дарга нарт ч хамаатай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 14 секунд

Засгийн сэлгээ Засаг дарга нарт ч хамаатай

Цэц шийдвэр гаргалаа. Эрхэм гишүүдэд “давхар дээл”-ийг зөвшөөрөв. Хоёроос дээш сонгогдсон гишүүд нойргүй хонож эхлээд байна. Мөн УИХ-ын гишүүдийг олуулаа болгох хаалгыг нээв. Тэрнээс болоод Төрийн ордны гадаа ч гишүүний сэнтий зорьсон “улстөрчид”-ийн цуваа үүслээ.

Ямартай ч ойрын үед ээлжит бус чуулган зарлагдаж, Цэцийн шийдвэрийг хэлэлцэнэ. Хариу нь бараг тодорхой доо. Цэцийн шийдийг хүлээж авна. Тэгээд Засгийн сэлгээ хийгдэнэ гэсэн үг.

Одоогийн сайд нарын олонх нь Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын, Ардын намын генсекийн шошготой. Тэгэхээр хэний сайд явж, хэнийх нь үлдэх вэ гэдэг дээр тэд ярина. Ярьж ч байгаа аж. Хэдхэнээс бусад нь “дан, давхар”-гүй л явах шинжтэй. Улс төрийн хүрээнд яригдаж буйгаар, бараг 80 хувь нь явахаар болж байх шиг байна. Гэхдээ сайдаас чөлөөлөөд хаячихгүй бололтой. Өөр томоохон албан тушаал руу сэлгэн томилогдох хүн хэд хэд дуулдаж байна. Тухайлбал, буусан сайд нар “Эрдэнэт”-ийн захирал, ЗХЖШ-ын дарга гээд төрийн өмчит үйлдвэрийн газар, агентлагийн дарга зэрэг албан тушаалуудад томилогдох зүг чигтэй байна. Гэвч ийм яриа тохироонууд өдөр болгон өөрчлөгдөнө л дөө. Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоол гарсаны дараа л шинэ сайд нар эцсийн байдлаар тодорно.

Энэ удаагийн засагт орох шинэ сайд нарт нэг л том шаардлага тавигдана. Тэр нь улс төрөө даах чадвар буюу “гал барьдаг” чадалтай байх хэрэгтэй гэсэн үг.

Манай гишүүдийн дийлэнх нь өөрсдийгөө энэ шаардлагыг хангана гэж үздэг юм байна. Цэцийн шийд гарсаны шөнөөс эхлээд л эрхэм гишүүд Ж.Мөнхбатын хэлсэнээр “хөнгөн араандаа хийчихээд” жирийцгээх болжээ. Суудал нь тоотой, суух хүн нь бараг 76-уулаа болоод байгаа аж.

Сайд болох гишүүд өөрсдийгөө товойлгож, өрсөлдөгчөө дарах ажлыг ч хийгээд эхэлжээ. Саяхан даа, нэг гишүүний казино тоглож байгаа гэх зургийн эвлүүлэг цахим сүлжээнд тарсан. Хэргийн эзэн баригджээ. Тэр нь нэг сайд байжээ. Ингэж л сайдын суудлын төлөөх хөгөө чирсэн марафон явж байна.

Засгийн сэлгээ гэдэг зүйл зөвхөн хэдэн сайдаар хязгаарлагдахгүй юм байна. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар аймгийн Засаг дарга нарын ажлыг дүгнээд Ховдын дарга Б.Дүгэржавыг ажлаас нь чөлөөлжээ. Чөлөөлөх болсон хамгийн том шалтгаан нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц дээр хангалтгүй ажилласантай холбоотой гэсэн. Аймгийн Засаг даргатай хариуцлага тооцох явдал Б.Дүгэржаваар дуусахгүй юм байна. Дахиад 4-5 аймгийн Засаг даргатай хариуцлага тооцох магадлалтай болжээ. Өөрөөр хэлбэл, Б.Дүгэржавын хэмжээний томоохон шалтаг шалтгаанаар хариуцлага хүлээх хэд хэдэн аймгийн Засаг дарга байна гэсэн үг. Аймаг орон нутагт нь томоохон төслүүд хэрэгждэг, гэвч түүнд түлхээс биш зангуу болж хэвтдэг Засаг дарга нар сонгуульт хугацаанаасаа өмнө “...Баяртай” болох бололтой. Ерөнхий сайдын тухайд 2021 оны арваннэгдүгээр сарын 16-нд Төрийн ордонд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар уулзаж байв. Тэгэхдээ “...Ирэх оноос Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарт шууд хариуцлага тооцож эхэлнэ. Ажил хийх санаачилгыг дэмжинэ. Хамтарч ажиллана. Авлигын хэрэгт холбогдвол хамгаалахгүй” гэж хэлж байжээ. Түүнээс сарын өмнө, 2021 аравдугаар сарын 14-нд УИХ-ын чуулганд оролцохдоо гишүүдээс Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлаар улс төрийн дэмжлэг хүсээд “...Том шийдэл бүхэн цаанаа төлөөстэй, улс төртэй өрнөдөг. Үүнийг би Ерөнхий сайд болоод бүр их мэдэрч байна. ЗГХЭГ-ын дарга болоод ч мэдэрч байсан. Жишээ нь, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц явах уу, үгүй юу гэдэг асуудал үүсч байна. Энэ төсөл явах нь зөв. Эрчим хүчний хараат байдлаас бид гарахын тулд энэ төслийг урагшлуулах ёстой.Олон хөрөнгө оруулагч гарах учраас таалагдах, эс таалагдах зүйл гарна. Энэ бүхэнд манай улстөрчидтэй холбогдож, янз бүрийн улс төрийн акц хийх тохиолдол гарна. Удахгүй энэ төслийг эсэргүүцсэн жагсаал болж магадгүй. Үүнд хөтлөгдөөд явах уу эсвэл бид нэгдмэл байж чадах уу гэдгийг сонгоход хүрнэ. Эндээс маш их зүйл хамаарна. Даваад гарахаас л өөр аргагүй. Бид бууж өгч болохгүй. Ард нь гараад дараа дараагийн том төслүүд Монгол Улсын эрх ашигт нийцэх шийдвэрийг давс мэт шорвог ч гаргаад л явахаас өөр гарцгүй” гэж байжээ. Бүр сүүлд, хоёр долоо хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар “...Стратегийн бүтээн байгуулалтыг гацаавал хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзнэ” гэж ярьсан байдаг. Тодруулбал, “...Иргэний нийгмийн байгууллагын эсвэл ард иргэдийн нэр барьсан хэн нэгэн этгээд ямар ч эдийн засгийн тооцоо судалгаагүй тасалдуулж байгаа үйлдлүүдийг Эрүүгийн хуульд заасан Хорлон сүйтгэх ажиллагаа гэх холбогдох зүйлчлэлээр нь Засгийн газрын нэрийн өмнөөс хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг иргэний журмаар нэхэмжлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан" гэж сайд Х.Нямбаатар нийтэд мэдээлэл өгөхдөө ярьсан.

Ийн цаашид том төслүүдийн хэрэгжилтэд зөвхөн салбарын яам, агентлаг бус орон нутаг томоохон үүрэгтэй оролцох болж байх шиг байна. Тиймээс төслүүд гацаасны хариуцлага аймгийн Засаг дарга нар руу бууж байна гэсэн үг. Ер нь бол энэ сэлгээнд сайд нарын бараг 80 хувь, Засаг дарга нарын 30 орчим хувь өртөж магадгүй юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 158 (6890)

“Эрэл“-ийн Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа болон Нийслэлийн прокуроруудыг АТГ-аас шалгаж эхэлжээ
“Эрэл“-ийн Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа болон Нийслэлийн прокуроруудыг АТГ-аас шалгаж эхэлжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​