fbpx 200 тэрбумтай ч ажиллах компанигүйгээр Дарханы замын маапаан эхэлж байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 4 секунд

200 тэрбумтай ч ажиллах компанигүйгээр Дарханы замын маапаан эхэлж байжээ

-Б.Энх-Амгалангийн толгойлсон төсөл таван жил гацаж байхад бизнес нь өргөжиж, хөрөнгө орлого нь нэмэгдэж байлаа- Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.1 км зам барилгын ажлын гүйцэтгэл таван жилийн дараа л талдаа орж байна. Cap гаруйн өмнө Ерөнхий сайд газар дээр нь ажиллахад албаныхан 40 гаруй хувьтай гэж байсан шүү. Энэ хугацаанд ажил урагшлаад 50 хувьд хүрсэн гэж найдъя.

Зам барих нэрээр там болгож хаясан таван жилийн хугацаанд Дарханы зам дээр хэчнээн ч амь үрэгдэж, хэдэн арван гэр бүл хагацал зовлон амсав аа. Машин техникийнхээ эд ангиар хохирсон нь ч өнгөрч. Нийгэмд нөхөж баршгүй их хэмжээний хор хөнөөл учруулсан энэ замын ажлыг явуулж чадаагүй буруутнуудыг тогтоох ажил РУУ хуулийнхан саяхнаас л орж эхэллээ. Зам, тээврийн хөгжлийн яаман дээр уржигдар АТГ-ын мөрдөгчид нэгж лэг хийв. Яамны Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд үнэлгээний хорооны нэр бүхий ажилчдын өрөөг шалгасан гэх мэдээлэл бий.

Цаашлаад холбогдсон хүмүүсийн орон байр. хувийн компани зэргээр 30 орчим объектыг шалгана гэж байгаа.

Хуулийнхан Дарханы зам өнөөдөр хүртэл таван жил гацсан шалтгааныг тендертэй холбож буй юм. Энэ замын төслийг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголтын банкны зээлийн 62.8 сая ам.доллар буюу 190 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж эхэлсэн. Тус төсөл дээр ажиллаж байсан мэргэжилтний ярьж буйгаар эдүгээ шалгагдаж байгаа тендерийн маапаан бүр эхнээсээ байсан гэдэг.

Товчхондоо бол төслийн санхүүжилт болох 190 гаруй тэрбум төгрөг түрүүлээд шийдэгдчихсэн. Гэтэл зам барих компаниуд нь бэлэн биш. Нэг ёсондоо байхгүй. Олон улсын стандарттай гэдгээрээ хүн хүч, техник хэрэгсэл, ажлын туршлагаас эхлээд тэнцэх компани олдоогүй. Олон жил яригдаж ирсэн Дарханы замыг шинэчилнэ гэдэг үе үеийн Засгийн том амбиц байсан нь гарцаагүй. Харин У.Хүрэлсүхийн үед хувьсгалын тохироо нь бүрдэж, Дарханы замын бүтээн байгуулалт дээр олон улсын банкууд зээл өгөх шийдвэрээ гаргасан.

Гэвч мордохын хазгай гэгчээр санхүүжилт шийдэгдсэн ч төсөл нь түүхийгээрээ байж таарсан гэдэг. Тиймээс төсөл хэрэгжүүлэгч манай талынхан сандралдаж эхэлсэн. Ингээд компаниудын эрэлд гарч, тендер зарласан нэртэй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай таван компанийг оруулж ирсэн. Гэвч тус компаниуд нь ч өөрсдөө бэлэн биш байжээ. Өөрийн улсдаа буюу БНХАУ-д шүүхийн маргаантай, маапаантай компани ч орж ирсэн гэдэг. Түүгээр зогсохгүй хүн хүч, техник хэрэгсэл дутуу. Замын ажлын шав тавих ёслол болоход харуулах техник хэрэгсэл дутуу, олдохгүй нэлээд асуудал үүссэн тухай ч эх сурвалж онцолж байгаа юм.

Нэг ёсондоо мөнгөний сургаар ямар ч бэлтгэлгүй том төсөл рүү орчихсон. Үүнийг албаныхан өөрсдөө ч баталдаг. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд саяхан манай сонинд өгсөн ярилцлагадаа "Дарханы зам хугацаандаа амжиж ашиглалтад ороогүй шалтгаан нь бэлтгэл ажил хангагдаагүй байсан" гэж байв.

Тендерийн маапаан ингэж л эхэлсэн хэрэг. 2019 оны эхээр 204.1 км замыг таван багцад хувааж, олон улсын тендер зарласан. Анхны тендерээр замын I багцад БНХАУ- ын "Хэйлонжиан Жиньеи Реүд энд Бридж" компани. II болон IV багцыг "Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг групп", III багцыг "Гуйжоу Хайвэй Инженеринг Грүпп", V багцыг "Чайна Жео- Инженеринг Корпораци" компани шалгарч, тухайн оныхоо зургадугаар сарын 12-14-нийн өдрүүдэд гэрээ байгуулж байжээ.

Тэгвэл өнөөдөр замын багцуудыг хариуцагч компаниуд бүгд өөрчлөгджээ. Анх дөрвөн компани гэрээ байгуулж байсан бол одоо долоо болон нэмэгдсэн байх юм. Компаниуд орж, гарсан. Тухайлбал, анх V багцыг хариуцахаар гэрээ хийж байсан "Чайна Жео-Инженеринг Корпораци" компани эдүгээ II, Ill, IV багц дээр ажиллаж байна. Мөн дотоодын компаниуд төсөлд орж ирсэн. Тэдний нэг бол "Макс"-ийн Д.Ганбаатарын "Арж капитал" компани.

Үүнээс харахад Дарханы зам барилгын 200 тэрбум төгрөгийн төсөвтэй ажлын тендер нэг бус удаа зарлагдсан гэсэн үг. Хуулийнхны овоо хараанд өртсөн гол асуудал энэ. Тендер бүрд маапаан бий. Тэгвэл энэхүү тендертэй холбоотойгоор улс төрийн өндөр албан тушаалтнаас эхлээд доод албан тушаалтнууд ч олноор татагдаж байгаа гэх.

Тодруулбал, уг замын тендер зарлагдах үед Зам тээврийн яамыг толгойлж байсан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг хуулийнхан нэлээд эртнээс шалгаж эхэлжээ. Олон нийтэд ил болоод байгаа мэдээллээр бол тус замын нэг болон хоёрдугаар багц дээр ажиллаж буй юм. “Арж капитал" компанийг экс сайд Б.Энх-Амгалантай холбож буй. “Арж капитал"-ын байгуулсан гэрээний санхүүжилт 20.5 сая ам.доллар. Б.Энх-Амгалан, Д.Ганбаатар нар нэг нутгаас гаралтай. Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлд хоёул данстай. Үүгээр зогсохгүй. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн төрсөн дүү Б.Энхболд “Макс"-ийн Д.Ганбаатар нар хамтран “Баянбогд хөгжил сан"-г удирддаг гэх юм билээ. Энэ хоёр эрхмийн хүзүү сээр холбогддог өөр ч замын тендерийн асуудал яригддаг.

Ямартаа ч бүхэл бүтэн таван жил дуншаад урагшлаагүй Дарханы замын гол буруутнаар Б.Энх-Амгаланг цохон нэрлэхээс өөр аргагүй. Тэрээр Засгийн газраа ч, эрх баригч намаа ч муухай харагдуулж дөнгөлөө. Хамгийн гол нь төрийн ажил, төсвийн хөрөнгийг баллаж, сонгогчдод, монголчуудад маш том хор уршиг үлдээж байна.

Гэтэл энэ таван жилийн хугацаанд түүний толгойлж эхлүүлсэн төрийн төсөл ийнхүү гацаж байхад эсрэгээрээ өөрийнх нь бизнес өргөжин тэлсээр байсан нь анхаарал татна. АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад 2017 оноос эхлэн гурван жил тогтвортой байсан түүний хөрөнгө 2019 оноос огцом өсжээ. 2017, 2018. 2019 онд тэрээр гэр бүлийнхээ жилийн орлогыг 661 сая гэж мэдүүлж байсан бол 2021 онд 1.75 тэрбум төгрөг болтол өссөн байх юм. Түүний мэдлийн "Мишээл эксло" групп жил ирэх тусам олны нүдэн дээр тэлж өргөжсөөр л ирлээ. Юу үнэн. энэ үнэн.

Тийм ч учраас Б.Энх-Амгалангийн Улаанбаатар- Дархан чиглэлийн 204.1 км зам барилгын төслийн хөрөнгөд увайгүй хандаж, хувийн бизнесээ цэцэглүүлсэн эсэхийг хуулийнхан тун удахгүй дэнслэх биз ээ.

Өдрийн сонин

Засал хийх нэрийдлээр 15 настай охиныг хүчирхийлсэн ламд 10 жилийн хорхих ял оноожээ
Засал хийх нэрийдлээр 15 настай охиныг хүчирхийлсэн ламд 10 жилийн хорхих ял оноожээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​