fbpx Д.Сумъяабазар: Хичээлийн шинэ жил хүүхэд бүрд шинэ алхам, шинэ зорилт авчирдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 41 секунд

Д.Сумъяабазар: Хичээлийн шинэ жил хүүхэд бүрд шинэ алхам, шинэ зорилт авчирдаг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Хичээлийн шинэ жил бол хүүхэд бүрд шинэ алхам, шинэ зорилт авчирдаг сайхан өдөр гэдгийг Хотын дарга онцлоод “Энэ хичээлийн жилээс эхлэн “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн I, II шатыг хэрэгжүүлэн, тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болно.

Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргээс энэхүү хөрөнгө оруулалтыг эхлүүлнэ. Нийслэлийн хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй 2635 хүүхэд боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаагаас ердийн ерөнхий боловсролын 137 сургуульд хөгжлийн бэрхшээлтэй 981 хүүхэд суралцаж байна. Нийслэлийн 55 дугаар дунд сургуульд зөвхөн нийслэлийн сурагчид суралцдаггүй. Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн 500 гаруй хүүхэд энэ сургуульд сурч, боловсрол, ур чадвар эзэмшдэг. Эдгээр хүүхдүүд боловсролоос хоцорч болохгүй, нийгэмтэй хөл нийлэн хөгжихөд бүх талын дэмжлэг үзүүлэх болно” хэмээсэн юм.

сонин mn

Монгол Улсын Засгийн газрын болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилтод сургуулийн өмнөх боловсролын байгууллага болох цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах орчныг бүрдүүлэх, тусгай хэрэгцээт боловсролын багш, хүний нөөцийг бэлтгэх зэрэг зорилтуудыг тусгасан. Энэ хүрээнд ЕБС-ийн 92 багш, цэцэрлэгийн 70 багш нийт 162 багшийг сургалтад хамруулж бэлтгээд байгаа бол Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдэд тус бүр нэг сургууль, хоёр цэцэрлэг байгуулах ажлыг эхлүүлээд байна.

сонин mn

Ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн захирал Ч.Ганбилэг хичээлийн шинэ жилийг нээж хэлсэн үгэндээ:

-Өнгөрсөн хичээлийн жил манай сургуулийн хувьд өрнүүн их амжилттай байсан. Цар тахлын улмаас үүссэн хүүхдийн сурлагын хоцрогдлыг арилгахаар ажилласны дүнд хүүхэд бүрд 2-8 хувийн бодит ахиц гарсан. Мөн сургуулийн гадна орчинд ногоон байгууламж байгуулж, сургуулийн нэг давхрыг иж бүрэн тохижуулсан. Сургуулийн 35 багшийг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын боловсролын бодлогын хүрээлэнгийн цахим сургалтад хамруулж, хэл засалч мэргэжлийг эзэмшүүлсэн зэрэг олон амжилтыг дурдаж болно. Цаашид сургалтын чанараа сайжруулж, дугуйлан секцийн тоог нэмэгдүүлнэ. Энэ хичээлийн жилд манай сургуулийн 125 багш, 28 ажилтан боловсролын үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна. Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд энэ хичээлийн жилд тусгай хэрэгцээт 510 хүүхэд суралцаж байна. Манай сургуульд оюун ухааны бэрхшээлтэй, аутизм, дауны хам шинжтэй, саажилттай хүүхдүүд голчлон суралцдаг. Хүүхэд бүр онцлогтой учир ганцаарчилсан сургалт, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энгийн сургууль шиг бүх хүүхдэд нэг хөтөлбөрөөр хичээл заадаггүй учир тухайн хүүхдэд тохирсон хичээлийг ордгоороо онцлог. Иймд багшаас ур чадвар, тэсвэр тэвчээр шаардахын дээр сургалтад үзүүлэн таниулах материал, орчин шаардагддаг. Бид хүүхдүүдэд мэдлэг, боловсрол өгөхөөс илүү амьдралын чадвар, дадлыг суулгахад онцгойлон анхаарч байна. Хүүхдүүдийг амьдрах ухаанд бэлдэхийн тулд зуны цагт ногоо тариулж, амраахын сацуу заслын хичээлүүд ордог. Мөн хөдөлмөрийн зуслантай болох хүсэлтээ тавьсан. Энэ асуудал манай сургуулийн хувьд тулгамдаж байгаа гэлээ.

сонин mn

Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд бичил хүлэмж, хэл заслын өрөө, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх өрөө, өдөр өнжүүлэх өрөө байдаг. Хүлэмждээ тарвас, өргөст хэмх, улаан лооль болон модны суулгац зэргийг сурагчидтайгаа хамтран тариалдаг байна. Сургуулийн удирдлагууд АНУ-ын Аутизмын төвөөс санаа авч, тусгай танхимыг байгуулжээ. Тус танхимын тусламжтайгаар эцэг эхчүүд нь хүүхдүүдээ юу сурч, ямар байгааг харахаас гадна багш нь хүүхдүүдтэй хэрхэн харилцаж, хичээлээ ямар арга барилаар зааж байгааг харах боломжтой аж. Харин өдөр өнжүүлэхдээ 20-25 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай бөгөөд хичээл дээрээ сурсан мэдлэгээ бататгах, хооллох, амрах боломжийг бүрдүүлжээ. Эмнэлгийн тусламж үзүүлэх өрөөнд цэр соруулах аппарат, амьсгалын аппарат, массажны ор, нүдний хараа шалгах төхөөрөмж, тусгаарлах өрөө зэрэгтэй аж. Ингэснээр хичээл дээрээ эмнэлгийн тусламж авах шаардлагатай сурагчдад түргэн дуудаж цаг алдалгүйгээр яаралтай тусламж үзүүлэх боломжтой бүрджээ.

сонин mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ хичээлийн жилд шинээр элсэн суралцаж буй бяцхан багачуудад гарын бэлэг гардууллаа.

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

Д.Сарангэрэл: Тэтгэврийн шинэчлэлийг оновчтой хийж, халамжийг зохих ёстой хүнд нь хүртээнэ
Д.Сарангэрэл: Тэтгэврийн шинэчлэлийг оновчтой хийж, халамжийг зохих ёстой хүнд нь хүртээнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​