fbpx “Усан парк” гэх төслийн бодит түүх
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 22 секунд

“Усан парк” гэх төслийн бодит түүх

“Усан парк барих нэрийдлээр орон сууц барьчихлаа” гэх хэл амны бай болсон “Эм энд Жи” констракшны бүтээн байгуулалтын төслийн түүх, үйл явцын талаар сурвалжиллаа.

Уг нь нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Эм энд Жи” констракшн нь 2008 онд орон сууцны зориулалтаар газрын зөвшөөрлөө авсан. Тухайн үеийн Засаг дарга газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон байдаг. Гэвч Захиргааны хэргийн шүүхээс 2021 онд өмнөх Засаг даргын энэхүү шийдвэрийг хүчингүйд тооцож, газрын эрхийг нь сэргээсэн. Одоо баригдаж байгаа орон сууцны барилгын ажил нь хуульд зөрчөөгүй, хуулийн дагуу явагдаж байна. Энэ асуудлыг улс төржүүлээд байгаа” гэсэн хариу өгсөн байдаг. Гэсэн ч төслийн түүх иргэдийн сонирхлыг татсаар байгаа бололтой. Тэгвэл асуудал хэрхэн эхэлсэн бэ?

Газар ашиглах эрхийн гэрчилгээгээ орон сууцны зориулалтаар авчээ

НИТХ-ын Тэргүүлэгчдээс 2007 онд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 11.8 га газарт Засгийн газрын “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд орон сууцны төсөл хэрэгжүүлэхийг дэмжсэн байдаг. Ингээд нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахыг тухайн үеийн Засаг даргад зөвшөөрчээ. 2008 онд энэхүү газрыг “Эм энд Жи” констракшн дуудлага худалдаагаар 200 гаруй сая төгрөгөөр худалдан авч эзэмших эрхтэй болсон байна.

Хуулийн дагуу хорооллын ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ-г боловсруулж, УБТЗ-д хандан албан ёсоор техникийн дүгнэлт гаргуулжээ. Энэ хугацаанд газар эзэмшсэний төлбөрөө цаг тухайд нь төлж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө ч авч. Гэтэл 2012 онд газрыг нь ногоон байгууламжийн зориулалттай ашиглахыг нийслэлийн Засаг даргаас үүрэгдэж. Тус компани ч төсөлдөө усан парк, интертаймент төв бүхий цогцолборын барилгын төслийг нэмж, ТЭЗҮ-г ахин боловсруулах ажлаа эхэлжээ. Монголд мэдээж ийм томоохон бүтээн байгуулалтын төсөл хийсэн туршлага байгаагүй учраас Английн компанитай хамтран усан паркийн ТЭЗҮ-г хийсэн байна. Ингээд 2013 оноос бүтээн байгуулалтын ажлуудаа эхлэхээр төлөвлөсөн ч дэлхий нийтийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан хөрөнгө оруулалт удааширч, төслийн ажил түр зогсоход хүрсэн байна.

Энэ бол аж ахуйн нэгжүүдэд элбэг тохиолддог хүндрэлийн нэг. Дээрээс нь нийслэлийн Засаг дарга нарын жил бүр шахам өөрчлөгддөг төлөвлөлтийн тогтворгүй бодлогууд нь хөрөнгө оруулагчдыг улам үргээдэг гашуун түүх ч тэднийг тойроогүй.

Усны тухай хууль зөрчөөгүй нь тогтоогджээ

2020 онд удтал хүлээсэн ажил эхлүүлэх зөвшөөрлөө дөнгөж аваад барилгын ажлаа эхэлж байтал тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Усны тухай хууль зөрчсөн хэмээн “Эм энд Жи” констракшны газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргав. Нэгэнт төсөл хэрэгжүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээ, барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлөө аваад үе үеийн хотын дарга нарын эргэж буцсан шийдвэрт тохируулаад ТЭЗҮ-гээ шинэчлэн барилгын ажлаа эхлээд байсан компанийн хувьд шүүхэд хандахаас өөр сонголт үгүй.

Тиймээс Захиргааны хэргийн шүүхэд хандаж, бүтэн жилийн дараа Нийслэлийн Засаг даргын захирамж нь хууль зөрчсөн гэдгийг шүүх батлав. Өөрөөр хэлбэл “Эм энд Жи” констракшн нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийг зөрчөөгүй гэсэн шийдвэр гарсан байна.

Тодруулбал, Усны тухай хуулийн “22.4-т. усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно” гэж заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны а-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам” батлагдсан.

Журмын 2.4-т улс ардын аж ахуйд онц ач холбогдолтой мега төслийн байгууламж барих, үерийн хамгаалалт, тохируулгын далан боомт, үерийн ус хуримтлуулах нөөцлүүр зэрэг усны барилга байгууламж болон зам, гүүр, усан зогсоол, ус, цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн байгууламж бүхий газарт онцгой хамгаалалтын бүс тогтоохгүй гэж заасан нь “Эм энд Жи” констракшны эзэмшлийн газарт хамаарахгүй байна гэж дүгнэсэн байгаа юм.

Шүүхийн шийдвэрийн дагуу тус компанийн газар эзэмших эрхийг сэргээх үүрэгтэй тул Нийслэлийн Засаг даргын 2022 оны нэгдүгээр сарын 11-ний захирамжаар худалдаа нийтийн үйлчилгээний цогцолбор, орон сууц, сургууль цэцэрлэгийн зориулалтаар тухайн газрыг эзэмшүүлэхээр эрхийг сэргээж. Ийнхүү төслөө хуулийг дагуу үргэлжлүүлж, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн байна.

Нийтийн эрх ашгийн төлөө

Анх орон сууцны зориулалтаар 11,8 га газрыг нийслэлээс олгосон бол одоо газрын хэмжээ нь 10,8 га болжээ. Хуучин Замын цагдаагийн фризерт Шинэ гүүр барих болсонтой холбоотойгоор компанийн эзэмшлийн газар дундуур зам тавиулж, Нийслэлийн түгжрэлийг бууруулахад чиглэсэн ажил гэж нийгмийн хариуцлагаа ухамсарлан бүхий л боломжоороо дэмжин ажилласан аж. Мөн Энхтайваны гүүрний зүүн талд нүхэн гарц бүхий зам зэрэг нийтийн эрх ашиг эзэмшилд зориулж, 1 га газрыг ямар ч нөхөн төлбөргүйгээр улсад шилжүүлсэн байна.

Төсөлд усан паркаас гадна шинээр нэмэгдсэн нэг бүтээн байгуулалтын ажил бол олон улсын стандарт бүхий Спорт ордон. Спортын төв ордон нь нурж унахдаа тулаад 10 жил гаруй болсон ч багийн спортын тамирчдад олон улсын стандартын дагуу бэлтгэлээ базаах шинэ ордны сураг өнөө хэр нь гараагүй учраас өөрийн хөрөнгөөр Спортын ордон барихаар ТЭЗҮ-г хийж, бүтээн байгуулалтын ажлаа эхэлжээ. Компанийн төслийн талаар иймэрхүү товч мэдээлэл авлаа.

Усан паркийн барилгын ажил явагдаж байна

“Усан парк барих нэрийдлээр” хэмээн тодотгож байгаа учраас тус компанийн төслөөс усан парк нь үнэхээр алга болчихсон уу гэдгийг “Эм энд Жи” констракшны захирал А.Амарбаясгалангаас тодруулав.

Тэрбээр “Усан паркийн төсөл хэрэгжээд, үргэлжилж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл усан паркийн хэсгийг орхиод орон сууцны барилгын ажлын мэдээллийг өгч байна. Усан паркийн ажил зогсоогүй. Зөвхөн усан паркийн төсөлд 90 сая ам.доллар зарцуулна. 2026 он гэхэд төслөө бүрэн дуусгахаар зорьж ажиллаж байна” гэсэн.

Тэгэхээр “Эм энд Жи” констракшн нь орон сууцнаас гадна 1000 хүүхдийн сургууль, 600 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төв,спортын ордон барина. Хамгийн чухал нь усан парк юм. Жилийн дөрвөн улиралтай манай улсын хувьд Дубай шиг задгай усан парк байгуулбал үр ашигтай ажиллахгүй нь ойлгомжтой. Дээрээс 11 га талбайг эзэлсэн усан паркийн төсөл гэж Азид байтугай дэлхийд байхгүй. Усан парк нь 4 га газарт баригдах бөгөөд ресторан, сургалтын төв гээд иргэдийн тав тухыг хангасан бүхий л үйлчилгээг цогцоор нь шийджээ. Барилгын компанийн зүгээс усан спортыг хөгжүүлэх, иргэдэд усанд сэлэхэд хэрхэн аюулгүй байдлаа хангах талаар мэдлэг мэдээлэл олгох нь энэ төслийн чухал зорилго гэж байв.

Ийн “ Эм энд Жи” констракшны хувьд орон сууц барихаар анх авсан газраа бүрэн ашиглах хүртлээ нийслэлийн таван Засаг даргын нүүрийг үзжээ. Сонирхолтой нь, Ардчилсан засагтай байхад хувийн хэвшилд халгаатай шийдвэрүүд нэг бус удаа гарсан. Хэд хэдэн барилгын ажлыг зогсоож, балгас болгосныг хэн бүхэн мэднэ. Үүнд тэд ч өртөж. Орон сууцны зориулалттай авсан газрыг нь шууд ногоон байгууламж болго хэмээсэн Засаг даргын үгийг дагах уу эсвэл ажлаа үргэлжлүүлэх үү. Ингээд л төслөө эндээс нь өөлж, тэндээс нь танаж өөрчилсөөр сая нэг юм хууль шүүхийн байгууллагын зөвшөөрлөөр эхэлсэн аж. Товчхондоо усан парк гэх “Эм энд Жи” констракшны төсөл ийм замыг туулж, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээд байгаа юм. Тус компанийн захирал болон нийслэлийн Засаг дарга холбогдох албаны зүгээс энэ бүхнийг тайлбарлаж, албан тайлбар өгч байгаа боловч сонсохыг хүсэхгүй байна уу эсвэл өөр шалтгаан байна уу. Ямартай ч шаардах бичиг өргөн баригсдын зүгээс сонссон тайлбараа ахин сонсохыг хүсч байгаа. Харин хувийн хэвшлийнхэн ялангуяа гадны хөрөнгө оруулалт татаж байгаа компаниуд төрийн дарамтнаас үүдэн бүтээн байгуулалтын ажил нь хэдэн арван жилээр хойшилж, тэр хэрээр зардал нэмэгдэж, хохирол үүрсээр байна. Аман дээрээ төр хувийн хэвшлийн түншлэл хэмээн манай төр засгийн удирдлагууд ярьдаг ч бодит амьдрал дээр ийм түүхтэй компани олон боллоо.

Хэрвээ та өөрийн эзэмшдэг 0,07 га газартаа нэг байшин барьж байтал хэн нэгэн зогсоо, газрыг чинь хураалаа гэвэл ямар реакц үзүүлэх бол...

Эх сурвалж: Toim.mn

Монгол Улсын Үндэсний Шигшээ багийн тоглогч О.Оюунболд Хонгконгийн лигт тоглоно
Монгол Улсын Үндэсний Шигшээ багийн тоглогч О.Оюунболд Хонгконгийн лигт тоглоно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​