fbpx Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хоршил сайн үр дүн авч ирнэ ...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Манай 76
Огноо
Унших
6 минут 21 секунд

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хоршил сайн үр дүн авч ирнэ ...

Сайд Л.Оюун-Эрдэнийн томилгоо, сэлгээ

/миний хувийн бодол/

Үндсэн хуулийн нэмэлт ѳѳрчлѳлтийн шинэчлэлтэй холбоотойгоор Ерѳнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГ-ын хэмжээнд нилээд томилгоо сэлгээг хийлээ. Хүмүүс янз бүрээр дүгнэж байгаа ч миний хувьд зарим талаар олзуурхаж байна.

1. АНУ-д Колумбын Их Сургууль тѳгсѳж “Дэлхийн Банк”-нд ажиллаж, Ерѳнхий сайдад зѳвлѳж байсан Э.Болормааг Ховд аймгийн засаг даргаар томилсон нь надад хамгийн их таалагдав. Эмэгтэй гэхээсээ ийм ѳндѳр боловсролтой хүн аймгийн засаг даргаар томилогдсон анхны ч тохиолдол байх. Яахав, ЗГ том тѳслүүдээ хѳдѳлгѳх бодлоготой байгаа ч авилгал болон мафийн сүлжээнд гинжлэгдсэн хѳдѳѳ орон нутгуудыг шинэ үеийн залуусаар удирдуулан ѳѳрчлѳх хамгийн том боломж энэ мѳн. Гадаад болон дотоодод сайн боловсрол эзэмшсэн залуус нэгдэн ѳѳрийн тѳрж ѳссѳн нутгуудаа ѳѳрчлѳн хѳгжүүлэх цаг нь болсон байна шүү дээ. Тэд хэт улстѳржилгүйгээр ѳѳрийн тѳрсѳн нутгаа сайхан мѳрѳѳдлѳѳр хѳгжүүлэг л дээ. Алийн болгон аймгуудаас сонгогдсон УИХ-ын гишүүд нь ѳѳрийн хүнээ даргаар тавьж тэднээр дамжуулан хѳрѳнгѳ оруулалт нэрээр цемэнтэн байгууламж хийж, мѳнгѳ завших билээ. Магадгүй 2024 онд олон залуус ѳѳрийн орон нутгаа хѳгжүүлэхийн тулд мэдлэг чадвараа ашиглан мѳрѳѳдлѳѳ биелүүлэх боломж нь Э.Болормаа мѳн. Түүнийг сайн мэддэгийн хувьд түүнд итгэж байгаа. Энэ бол сайхан цагийн эхлэл

2. “Дан дээлтэй” гэж нэрлэгддэг сайдууд нь салбрын асуудлаа УИХ дээр ойлгуулан ядаж лобби хийн шийдүүлэх боломжгүй болохоор энэ нь Ерѳнхий сайдын ачааллыг хүндрүүлээд байна гэж би анзаардаг. Сайдууд “давхар дээлтэй” байх нь аль аль талдаа арай амар байж магадгүй. Ерѳнхий сайд хуулиараа ЗГ-аа ѳѳрѳѳ шийдэж бүрдүүлэх боломжтой хэдий ч яг амьдрал дээр тийм боломж үгүй. Яг ѳнѳѳгийн байдлаар улстѳр дэх олон фракцууд ѳѳрийн хүнээ ЗГ-т сайдаар томилуулах амбицтай. Тэгж байж улс тѳр дэх фракцийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлнэ. Тэгэхээр Ерѳнхий сайдын хувьд “эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй” томилгоо хийхээс ѳѳр сонголт үгүй. Олон шинэчлэл эхлүүлж байгаа ѳнѳѳгийн Ерѳнхий сайдын хувьд ЗГ-аа тогтвортой байлгаж гэмээ нь үр дүнд хүрэх болно. Харин сайдууд нь хэрхэн ажиллахыг цаг хугацаа харуулах буйз. Улстѳрд олон жил болсон зарим хууччуулаас сайн үр дүн горьдохгүй байгаа, миний хувьд

3. Ерѳнхий сайд энэ удаад ѳмнѳх ЗГ-т сайдаар ажиллаж байсан хүмүүсээ гал тогооноос нь холдуулахыг хүссэнгүй. Сайд байгаад дэд сайд, тнбд болох нь ичгэвтэр хэрэг бус харин салбрын хэмжээнд ѳмнѳ хийгдэж байсан ажлуудын залгамж халааг алдагдуулахгүй байх сайн үйлдэл. Одоо тэд сайд болж тоглохоосоо илүүтэй салбрын ирээдүйг хамтдаа харах болно. Энэ нь бидэнд хэрэгтэй байгаа. Ерѳнхий сайдын ахлах зѳвлѳхѳѳр ажиллаж байсан Э.Болормаагийн оронд ХНХ-ын сайдаар ажиллаж байсан А.Ариунзаяа очиж байгаад би лав олзуурхсан. Ѳмнѳ хэд хэдэн удаа уулзаж байсны хувьд түүнийг үнэлдэг.

4. МАН-ын Ерѳнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ удаад ЗГ-т орж ирж байгаа нь шинэ үзэгдэл байлаа. Сайн стратегич, ѳндѳр боловсролтой, улстѳрийн ѳндѳр мэдрэмжтэй энэ залуу ЗГ-ын бодлогын хэрэгжилтэд сайнаар нѳлѳѳлнѳ. Д.Амарбаясгалан ѳѳрѳѳ шинэ үеийн залуусын тѳлѳѳлѳл болохоор шинэ үеийн залууст илүү боломж олгож чадна гэж итгэж байна. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нартай Америкт суралцаж байх үед танилцаж дотно харилцаатай байсан миний хувьд энэ залуусын хоршил сайн үр дүн авч ирнэ гэж итгэж байгаа. Бусад намуудтай харьцуулахад МАН, залуустаа илүү боломж олгон тэднийг дэмжиж байгаа нь энэ залуугийн гавьяа байх

5. Ѳнгѳрсѳн хугацаанд хийгдсэн энэ томилгоо, сэлгээнүүд нь зүгээр л албан тушаал, эрх мэдлийн тѳдий асуудал биш, ЗГ-ын хэмжээнд хэрэгжүүлж эхэлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, Moнгол улсын хѳгжлийн “Алсын хараа”-г хэрэгжүүлэх бодит боломж мѳн гэж харж байна.

Одоо бид нам гэж талцаж тэмцэлдэхээс илүүтэй туйлдаад буй эдийн засгаа хѳгжүүлэх, авилга хүнд суртлын хүлээсэнд буй Тѳрийн албыг шинэчлэх, алдагдсан олон боломжуудыг сэргээж ашиглах, иргэдээ соёлжуулан гэгээрүүлэхийн тѳлѳѳ хамтдаа хичээх цаг нь болжээ. Мэдээж амаргүй л байгаа, амаргүй байх ч болно. Сонголт бүхэн ядаж ядаж сайн тал руугаа ѳѳрчлѳгдѳж байвал юутай сайн сан.

“Цагаан морьтой ханхүү”, “Барсан хэвнэгт баатар” гэх мэт үлгэрүүдээсээ салья аа. Сайн удирдагчдыг ч хүлээх хэрэггүй. Сайн удирдагчид ѳѳрсдѳѳ тѳрнѳ. Харин цѳѳхѳн монголчууд бид улстѳржилтийн солиорлоосоо сэрж, нам харгалзахгүйгээр хамтдаа хѳгжмѳѳр л байна шүү дээ. Бие биенээ хэмлээд л тэмцэлдээд байвал бид хэдийд нь хѳгжих юм бэ? Залхаж байна шүү! Цаг хугацаа биднийг хүлээхгүй, бас уучлахгүй

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

“Эрдэнэт”-ийн 49 хувь Л.Эрдэнэбилэгтээ үлдсэн нь дээр байсан уу /2/
“Эрдэнэт”-ийн 49 хувь Л.Эрдэнэбилэгтээ үлдсэн нь дээр байсан уу /2/
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​