fbpx Украины дайн Оросыг улам бэхжүүлж байгааг Путин онцолжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 37 секунд

Украины дайн Оросыг улам бэхжүүлж байгааг Путин онцолжээ

Владивосток хотод эхэлсэн Дорнын Эдийн Засгийн Чуулганы нэгдсэн хуралдаанд өчигдөр үг хэлэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдрийн дэлхий дахинд тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр Украины дайны ач холбогдлын талаар хэлэхдээ уг дайн Оросыг сулруулах биш, харин улам хүчирхэгжүүлж байгаа гэсэн юм.

“Бид юуг ч алдаагүй, юуг ч алдахгүй гэдэгт би итгэлтэй байна. Хамгийн гол нь бид тусгаар тогтнолоо улам бэхжүүлж байгаа юм” гэж Путин хэлжээ.

Хоёрдугаар сарын 24-нд Оросын цэрэг Украины нутаг дэвсгэрт халдан довтолсны дараа АНУ тэргүүтэй өрнөдийн холбоотнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, Украины армийг орчин үеийн зэр зэвсгээр хангаж байгаа.

Үүний үр дүнд Оросын тал олон мянган цэрэг, зэвсэг техникээ алдаж, эдийн засаг нь хямралын ирмэг дээр тулж ирсэн гэж үздэг.

Харин Путин өчигдөр хэлэхдээ эдийн засгийн хориг Оросыг биш, Өрнөдийн орнуудыг илүү хохироож байгааг нотлон ярьсан байна.

“Цар тахал дэлхий дахиныг заналхийлсэн өөр нэг хямралаар солигдож байна. Өрнөдийн хоригийн халуурал, бусдыг өөрийн хүсэл зоригт захируулах гэсэн түрэмгий оролдлогыг би хэлж байна” гэж тэр хэлжээ.

Өрнөдийнхөн хоригоороо Оросыг ганцаардуулж чадахгүйг Путин энэ үеэр онцолсон байна. Тэрбээр энэ үгийг Мьянмар, Монгол, Армени, Хятадын төр, засгийн тэргүүнүүдтэй нэг тайзан дээр байхдаа хэлсэн юм.

Владивостокийн чуулганд Энэтхэг, Малайз, Вьетнам улсуудын удирдагчид видео холбоогоор оролцох болсныг тэр бас мэдэгджээ.

Өрнөдийнхөн нүүр буруулсан ч Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж нээлттэйг Путин онцолсон байна.

Ингэхдээ тэр Оросын эрчим хүчний асар их нөөц баялгийг дэлхийн хаана ч нийлүүлэх боломжтойг дурдаад тус улсын байгалийн хий, газрын тосны бүтээгдэхүүнд үнийн дээд хязгаар тогтоох гэсэн Өрнөдийнхний оролдлогыг “тэнэглэл” гэж тодорхойлсон юм.

Энэ үеэр Путин байгалийн хийгээ Монголоор дамжуулан Хятадын зах зээлд гаргах тохиролцоонд бүрэн хүрснийг чуулганд оролцогчдод дуулгажээ.

Эх сурвалж: Reuters

Туркийн ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа Грек улс Европ тивд бас нэг дайн эхлэхэд ойрхон байгааг анхааруулав

Г.Уянга: Дундаж
Г.Уянга: Дундаж
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​