fbpx “Рио Тинто Монгол” групп 7.4 тэрбумаар нэг тэрбум мод аварна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 6 секунд

“Рио Тинто Монгол” групп 7.4 тэрбумаар нэг тэрбум мод аварна

Мод тарихаас илүүтэй одоо хүчилтөрөгч ялгаруулсаар байгаа ч хортон шавьжинд идэгдэн үхэж буй 1.1 тэрбум модыг аврах нь нэн чухал болоод байгаад “Рио Тинто Монгол” групп анхаарлаа хандуулаад байна. Учир нь шинээр тэрбумаар тоологдох модыг тарихын зэрэгцээ Монгол орны ойн сангийн өнөөгийн нөөцийг доройтохоос хадгалж хамгаалах нь чухал болоод байна. БОАЖЯ-ны Ойн судалгаа, хөгжлийн төвөөс нэн даруй үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол 1.1 тэрбум мод үхэж, 126 мянган га ойн сан доройтолд орно гэж дүгнэжээ. Тэгвэл энэ ажлын хүрээнд “Эрүүл ой” төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны гэрээг Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Рио Тинто Монгол” , “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” төрийн бус байгууллагын төлөөлөл энэ сарын 23-нд санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү төсөл нь энэ оны зургаадугаар сарын 24-ний өдөр БОАЖЯ болон “Рио Тинто Монгол”-ийн хооронд байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хэрэгжүүлэх эхний томоохон ажил юм.

Одоогоор Монгол орны нийт газар нутгийн 7.9 хувийг ойгоор бүрхэгдсэн талбай эзэлж байна. БОАЖЯ-наас явуулсан судалгаагаар сүүлийн хоёр жилд Ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас тогтмол хийгддэг ойн хөнөөлт шавж устгалын ажлууд хойшлогдон, тэмцлийн хүчин чармайлт үр дүн багатайгаас үүдэн 2022 онд хөнөөлт шавжийн тархалт гамшгийн түвшинд хүртлээ их хэмжээгээр нэмэгдсэн юм. 700 мянган га орчим ой хөнөөлт шавжид нэрвэгдсэн гэсэн тооцоо гарсны дотор 11 аймгийн ойн сан бүхий газар, Богдхаан уулын улсын тусгай хамгаалалттай газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Улаанбаатар хот орчмын ногоон бүсийн ойг хамарч байна. Иймд Рио Тинто компанийн 7.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр, БОАЖЯ-ны удирдлага дор, Олон улсын байгаль хамгаалах байгууллагын ойн мэргэжилтнүүдийн хэрэгжүүлэх “Эрүүл ой” төслийн хүрээнд хортон шавжаас үүдэлтэй нийт доройтсон газар нутгийн тал хувийг хамарсан тэмцлийн ажлыг 2023-2024 онд хийхээр болжээ.

Төслийг хэрэгжүүлснээр гол үзүүлэх үр нөлөө нь Монгол Улсын тэрбум гаруй модыг аварч, хөнөөлт шавжтай тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэн, тэмцлийн үр дүнг байж болох хамгийн өндөр түвшинд хүргэж, ойн нөөц баялгийг ирээдүй хойч үедээ хадгалж өвлүүлэх юм. “Эрүүл ой” төслийн хамтын ажиллагааны гэрээнд зурах ёслолыг нээж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, “Рио Тинто Монгол” группийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” ТББ-ын захирал Тодд Коенингс нар үг хэллээ.

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ: “Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр жил бүр нэмэгдэж байгаа хөнөөлт шавжийн тархалтыг зогсоож, энэ чиглэлийн хүний нөөцийг бэлтгэн чадавхжуулж, дэвшилтэт техник, технологиудыг нэвтрүүлснээр тэрбумаар тоологдох модыг аврах”-ыг зорьж байгаа"-г хэлсэн үгэндээ онцолсон юм.

Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал:

-“Рио Тинто Монгол” компанийн зүгээс БОАЖЯ-тай хамтран өнгөрсөн зургаадугаар сард уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилттэй тэмцэхээр хамтын ажиллагаа эхлүүлсэн. Хамтын ажиллагааны эхний төсөл “Эрүүл ой” төсөл юм. “Эрүүл ой” төслийг олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг буюу The ICCF Group гэдэг мэргэжлийн байгууллагатай хамтарч хийх гэж байна. Төслийнхөө хүрээнд хортон шавжаас үүдэлтэй ойн доройтлыг бууруулахад хувь нэмэр оруулах болсонд баяртай байна.

“Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” ТББ-ын захирал Тодд Коенингс:

-Монгол Улсын хувьд хортон шавж, бэлчээрийн даац хэтэрсэн, дэлхийн дулаарал зэрэг маш олон асуудал тулгарч байгаа. Гэхдээ эрт эхлээд зөв ажиллаж чадвал байгалиа авч үлдэх, сүйтгэхгүй байх боломжтой. Манай мэргэжилтнүүд Монголд газар зүйн байршлаас шалтгаалаад ямар моднууд таривал эрүүл ой байж болох талаар судалсан.

Ц.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Цахим дэлгүүрүүдэд албан ёсны эрх өгдөг больё
Цахим дэлгүүрүүдэд албан ёсны эрх өгдөг больё
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​