Монголын орчин үеийн хөгжмийн урсгалд өөрийн өнгө, стилл имижээрээ олноо танигдсан реппер, ая зохиогч, продюсер Г.Төгөлдөр (Lil Thug-E) өнгөрөгч оны есдүгээр сар /2021.09/-д цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдож, Монголын нэрт уран бүтээлчид хандивын аян өрнүүлээд байсан билээ.
Тэгвэл тэрбээр тэнгэрийн оронд заларчээ. Талийгаачийн ар гэр, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.