fbpx Д.Сарангэрэл: Ядуурлын түвшнээс доогуурх хүн амын бүлгийг улны айлууд гэж нэрлэж үг хэллэгийн алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Манай 76
Огноо
Унших
0 минут 54 секунд

Д.Сарангэрэл: Ядуурлын түвшнээс доогуурх хүн амын бүлгийг улны айлууд гэж нэрлэж үг хэллэгийн алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл хэлсэн үгтэйгээ холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нийгмийн бодлогын байнгын хорооноос өчигдөр Төрийн ордонд “Халамжаас хөдөлмөрт” гэдэг хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлгийн үеэр миний бие ядуурлын түвшнээс доогуур байгаа хүн амын бүлгийг улны айлууд гэж нэрлэж болгоомжгүй үг хэллэгийн алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна.

Миний хэлсэн үг бол олон улсын хэмжээнд ядуурлын хамгийн доод түвшин буюу хязгаар-bottom гэдэг үгийг улны айлууд гэж орчуулдаг гэж манай мэргэжлийн хүн маань ойлгуулсан. Би түүнийг нь бодолгүйгээр болгоомжгүйгээр хэлж олон хүнийг гомдоож бухимдал үүсгэлээ. Миний үг сонголтын буруу байсныг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Төрийн банкны хувьцаа нь хамгийн тогтвортой, өгөөжтэй хөрөнгө оруулалт болно
Төрийн банкны хувьцаа нь хамгийн тогтвортой, өгөөжтэй хөрөнгө оруулалт болно
 
Илон Маск удахгүй тархиндаа чип суулгуулна
Илон Маск удахгүй тархиндаа чип суулгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ