Төрийн албан хаагчдын ажилласан жилийн нэмэгдэл цалингийн одоогийн модуль нь тав хүртэлх жил ажилласан бол нэмэгдэл авахгүй. Харин 6-10 жил ажилласан бол таван хувийн нэмэгдэл авах, 11-15 жил ажилласан бол 10 хувь, 16-20 жил ажилласан бол 15 хувь гэх байдлаар таван жил тогтмол ажилласны дараа л нэмэгдэл авдаг загвараар явж буй. Тэгвэл ирэх жилээс төрийн албан хаагчдын ажилласан жилийн нэмэгдлийн загварыг өөрчлөхөөр төсөвт тусгажээ.
Төрийн албан хаагчдын ажилласан жилийн нэмэгдэл олгох аргачлалыг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.