fbpx Крымийн гүүрний халдлагыг Украины аюулаас хамгаалах алба зохион байгуулсныг Путин мэдэгдэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 19 секунд

Крымийн гүүрний халдлагыг Украины аюулаас хамгаалах алба зохион байгуулсныг Путин мэдэгдэв

Крымийн гүүрийг Украины аюулаас хамгаалах алба дэлбэлсэн гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр мэдэгджээ.

Тэрбээр ОХУ-ын мөрдөн байцаах товчооны тэргүүн Александр Бастрыкинтай уулзахдаа ингэж хэлсэн байна.

“Энэ бол Оросын иргэний зориулалттай дэд бүтцийн чухал байгууламжуудыг устах зорилготой террорист халдлага гэдэг нь эргэлзээгүй. Үүнийг зохион байгуулагч, гүйцэтгэгч, ашиг хүртэгч нь Украины аюулаас хамгаалах алба юм” гэж Путин энэ үеэр хэлжээ.

Халдлагыг зохион байгуулахад Оросын иргэд, гадаад улс орнууд тусалсныг Бастрыкин энэ үеэр бас хэлсэн байна.

Халдлагад ашигласан шатахуун тээвэрлэгч автомашин өмнө нь Болгар, Армени, Гүрж, Умард Осет, Краснодарын хязгаараар зорчсон баримтыг илрүүлснээ тэр Путинд мэдээлжээ.

Бямба гарагийн өглөө Крымийн хойгийг ОХУ-ын эх газартай холбодог гүүрэнд хүчтэй дэлбэрэлт болж, авто замын нэг урсгал нь эвдэрч, нурсан юм.

Одоогоор Украины тал халдлагыг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй байна.

Путиний мэдэгдлийг Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн зөвлөх Михайло Подоляк үгүйсгэжээ.

“Бүх дэлхий аль улс нь террорист улс болохыг мэдэж байгаа. Путин Украиныг терроризмд буруутгалаа гэж үү? Оросын хувьд ингэх нь хэтэрхий инээдтэй харагдаж байна” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн байна.

Бямба гарагт хийсэн ээлжит мэдэгдэлдээ Зеленский “Өнөөдөр манай улсын газар нутагт нарлаг сайхан өдөр болж өнгөрлөө. Харамсалтай нь Крымд үүлэрхэг байлаа. Хэдийгээр дулаахан ч гэсэн” гэж ярьжээ.

2018 онд нээгдсэн 19 км урт Крымийн гүүр нь Европын хамгийн урт гүүр бөгөөд Крымийн хойгийг 2014 онд ОХУ-д нэгтгэсэн үйл явдлын бэлгэдэл болдог.

Уг гүүрээр Оросын талаас зэр зэвсэг, цэргийн хангамжийг Украины өмнөд фронт руу тээвэрлэдэг байв.

Гэхдээ ачааны автомашинд суурилуулсан бөмбөг гүүрэн дээр дэлбэрсэн гэх тайлбар сэжигтэй сонсогдож байгааг зарим мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Тухайлбал Их Британийн армийн тэсрэх бодисын мэргэжилтэн энэ талаар “Би том оврын авто машинд тавьсан бөмбөг дэлбэрэхийг олон удаа харсан. Гэхдээ энэ удаагийн дэлбэрэлт их өөр байгаа юм. Гүүрнүүд ерөнхийдөө дээрээс доош чиглэсэн ачааллыг эсэргүүцэх бүтэцтэй байгуулагддаг. Бас хажуу талаас үлээх салхины хүчийг тэсвэрлэхээр бүтээгддэг. Харин доороос дээш чиглэсэн хүчийг эсэргүүцэхээр бүтээгддэггүй. Энэ чанарыг Украины тал ашигласан гэж бодож байна” гэж ярьжээ.

Өөрөөр хэлбэл гүүрний дороос ямар нэг тэнгисийн дрон ашиглан дэлбэлсэн байх өндөр магадлалтай гэж тэр дүгнэж байна.

Дэлбэрэлтээс хэдхэн секундийн өмнө гүүрний доор завь маягийн жижиг биет харагдсаныг зарим хяналтын камерын бичлэгийг үзсэн хүмүүс баталж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Зеленский: Украин ялсны дараа Путин хэрхэх нь надад падгүй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​