fbpx Л.Оюун-Эрдэнийн рейтингийг “хариуцлага”, “шатахуун”, “Эрдэнэбүрэн УЦС”, “Шинэ сэргэлтийн бодлого” нь өсгөжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
1 минут 8 секунд

Л.Оюун-Эрдэнийн рейтингийг “хариуцлага”, “шатахуун”, “Эрдэнэбүрэн УЦС”, “Шинэ сэргэлтийн бодлого” нь өсгөжээ

МЭК судалгааны байгууллага улстөрчдийн 2022 оны аравдугаар сарын рейтингийг танилцууллаа. Судалгааны баг оролцогчдоос “Та Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү” гэсэн асуултад хариулт авчээ.

Ингэхэд түүнийг дэмжсэн иргэдийн 34 хувь нь “Хариуцлага тооцсон”, 25 хувь нь “Бензин, түлшний үнийг тогтвортой барьсан”, 21 хувь нь “Эрдэнэбүрэн уасн цахилгаан станц барих шийдвэр” 23 хувь нь “2023 оны төсөвт хэмнэлт хийсэн”, 15 хувь нь “Шинэ сэргэлтийн бодлого” гэж хариулсан байна.

Мөн сөрөг хариулт өгсөн иргэдийн 29 хувь “Үнийн өсөлт”, 17 хувь “Попордог”, 16 хувь “Шийдвэрүүд нь хөрсөнд буугаагүй” гэж шүүмжилжээ.

Ингэснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн рейтинг энэ сард 0.2 пунктээр өсч 6.6 болж байгаа юм. 2022 оны 6-9 дүгээр сарын хооронд түүний рейтинг 6.4 байсан юм.

Б.БАЯР

Эх сурвалж: www.polit.mn

“Чингис Хаан” музейд төрийн есөн хөлт цагаан тугийг заллаа
“Чингис Хаан” музейд төрийн есөн хөлт цагаан тугийг заллаа
 
Хууль, хяналтынхны “царцаасан” хэргүүдийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар зарлана
Хууль, хяналтынхны “царцаасан” хэргүүдийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар зарлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

 
 
 
Ирэх сараас ипотекийн зээл олголт хэвийн болно
Залуу гэр бүлүүдийн хувьд байртай болох ганц боломж нь ипотекийн зээлд хамрагдах байдаг. Гэвч цар тахлаас үүдэж сүүлийн жилүүдэд ипотекийн зээл олголт багасаж, зарим банк зээлийн хүсэлт авахгүй