fbpx Украин: Пуужингийн террор–Оросын эцсийн цөхрөл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
10 минут 15 секунд

Украин: Пуужингийн террор–Оросын эцсийн цөхрөл

Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Унiан.net, Freeдoм ТВ, Вот Так, Белсат сайт болон АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, Британийн Батлан хамгаалахын сайд Бен Воллес, украины генерал Николай Маломуж, Николаев мужийн дарга Виталий Ким нарын ярьснаас түүвэрлэн oрчуулж сонирхуулъя.

Украины сөрөг давшилт 4 үе шаттай явагдаж байна. Наймдугаар сарын сүүлчээс эхэлсэн. Харьков мужаа бараг бүхэлд нь чөлөөлөөд байна. Аравдугаар сарын 2-ны өдөр гэхэд Донецк мужийн Лиман хотоо чөлөөлсөн. Аравдугаар сарын 8-ны өдөр гэхэд Донецк мужийнхаа 40 тосгон сууринг чөлөөлсөн. Аравдугаар сарын 9-ний байдлаар Херсон муждаа 1170 кв.км газар нутгаа чөлөөлсөн ба 12-ны байдлаар Херсоны 5 том сууринг чөлөөлжээ.

Одоо украины арми Луганск мужийн гүн рүү довтлон явна. Донецк мужид оросын удаа дараагийн давшилтыг няцааж хүн хүчний хохирол учрууллаа. Оросын цэрэг ганц ч км эзлэн авч чадсангүй. Ухрахад бэлэн байна. Фронтоос ямагт гэгээтэй мэдээ цувна. “Нисдэг танк” гэх хочтой оросын Ка-52 нисдэг тэргийг 18 минутад 4-ийг угсруулан харваж унагасныг украины бэлтгэл хошууч генерал Виктор Ягун нэрлэв. Фронт дээр халз тулалдаад нэгэнт ялж чадахгүй болсондоо хорсож Украины энгийн хүн ам, энхийн хотуудад пуужин дроноор баахан дайралт хийж байгаа ч фронтын байдал Оросын эсрэгээр явж байна. Орос ялагдлаа тэр яргаллаараа нөхөж чадахгүй. Орос цөхөрчээ. Сүүлчийн сумаа тавьж байх шиг. Энэ цөхрөл нь явж явж ОХУ-ыг задрахад хүргэнэ. Украины гадаад тагнуулын албаны экс-дарга генерал Николай Маломужийн үзэж байгаагаар ОХУ задарч, суурин дээр нь 26 улс тусгаар тогтнолоо зарлах бөгөөд Оросын баруун ба өмнөд зарим бүс нутаг нь Украины бүрэлдэхүүнд орохоор хүсэлт гаргах ажээ. Орос дахь мусульман хүн ам төвлөрдөг муж, БНУ-уудад дайчилгаа зарлахгүй, зарласан нэгэнд нь дайчилгааг эсэргүүцэн болиулж байгаагаар бол ОХУ-ын задрал нэгэнтээ эхэлжээ гэв.

Оросын цөхрөл, пуужингийн үр дүнгүй террор, эмх замбараагүй дайчилгаатай зэрэгцэн Брюссельд (Бельги) “Рамштайн-6” гэх Батлан хамгаалах сайд нарын уулзалт болж 50 улс төлөөлөгчдөө илгээн Оросын түрэмгийллийн эсрэг шударга дайнд нь Украинд хэрхэн туслахаа ярилцжээ. Энэ бол улс төрийн эв нэгдлээ илэрхийлэх төдийгүй оросын террорист халдлагын эсрэг тус улсыг хэрхэн зэвсэглэх вэ гэдэг практик асуудал юм. Пентагоны тэргүүн Ллойд Остины хэлсэн үгс анхаарал татаж байна. АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч хатагтай Андреа Калан Брюссель дэх НАТО-гийн Батлан хамгаалахын сайд нарын өргөтгөсөн уулзалтын тухай ч дэлгэрэнгүй ярьжээ.

Юуны өмнө НАТО-гийн Батлан хамгаалахын сайд нар, нийт 50 улсын төлөөлөгчид Украины зэвсэгт хүчний байлдааныг магтаж сайшаажээ. Сөрөг давшилтаа амжилттай хийж байна. Байлдах урлагийг гайхамшигтай үзүүлж байна. Барууны зэвсгүүдийг зөв оновчтой ашиглаж байна. Харин Кремлиэс тушаал буулгаж Украины энхийн хотуудыг бөөн хүчээр галлаж пуужиндаж байгаа нь Путины цэргийн гэмт хэрэг мөн. Тийм ч учраас G20 уулзалтад Кремлийн тэргүүн очлоо ч Байден цэргийн гэмт хэрэгтэнтэй уулзахгүй байхаар нэгэнтээ шийдсэн гэжээ. Пентагоны тэргүүний прогнозоор, Украины зэвсэгт хүчний сөрөг давшилт өвөл гэхэд дуусах ба украиныхаа бүх газар нутгийг чөлөөлж чадахаар байгаа ажээ. Харин Украин эрх ашгаа хамгаалах, бүрэн эрхт нутаг дэвсгэрээ чөлөөлөхөд олон улсын хамтын нийгэмлэг эв нэгдэлтэйгээр бүх талаар туслах ёстой. Байлдааны талбарт үр бүтээлтэй тулалдахад нь бид бүх талаар тусална, Украин ч өөрийн нутаг дэвсгэрээ эргүүлэн авч чадна гэж Остин мэдэгдэв.

Тус улсын дорнод, өмнөдөд оросын түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлөх ариун дайн амжилттай үргэлжилж байна, ийм идэвхжлийг бид өвөл хүртэл харах болно. Харин одоо Украин нь агаарын довтолгооноос хамгаалах шинэ систем ойрын үед авах болно– Остин хэлэв. Украинд Орос нь байлдааны ямар ч урам зориггүй, хангалт муу, сум галт хэрэгслээр байнга гачигдсан, улс төрийн хувьд тогтворгүй, сүйрлийн байдалтай байгааг Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Воллес “Evening Standard” сонинд ярилцлага өгөхдөө тэмдэглэжээ. Украинд Оросын арми хэд хэдэн удаа амжилтгүй байлдсанаасаа болоод “ОХУ энэ цаг үеэс эхлэн их гүрэн биш боллоо” гэх ойлголт Ерөнхийлөгч Путин авчээ. “Тэр яг тэгж ойлгож байгаа нь илт байна. Юу гэвэл Орос их гүрэн биш боллоо. Энэ л хамгийн чухал юм”- Бен Воллес хэлжээ. Оросын цэргийн боломж нь энэ, стратегийн хуурамч таамагтаа дэндүү итгэсэн байна, тэгээд ч ялагдаж байна. Тэд алхам тутамдаа Украиныг хэт доогуур, Оросыгоо хэт дээгүүр үнэлж байжээ. Гэвч Путинд сая сая хүн нөөцөнд нь байна. Тэр ямар ч дүрэмгүй, ямар ч хүндэтгэлгүйгээр тэднийг махны машин руу илгээж, гэмгүй, энгийн хүмүүсийн амь насаар тоглож байна. Путины стратегийн төсөөлөл нь бүхэлдээ буруу байна. Украинд алагдсан, шархадсан, оргож зугтсан оросын цэрэг аль хэдийнэ 80 мянгаас давсан - Бен Воллесын хэлсэн үгс.

сонин mn

Оросын цэргийн санаа сэтгэл ямар байгаа, ялангуяа хамгийн түрүүн алуулна гэсэн айдастай оросын явган цэргийн талаар украины улс төрч Виталий Ким ярьж байна. “Чмобики” гэж нэрлэдэг дайчлагдсан цэргүүд түрүүчээсээ фронтод иржээ. Тэд дайнд ямар ч бэлтгэлгүй, бушуухан олзлогдохыг л хүсдэг, дайчлагдсан оросуудын байж байгаа нь энэ хэмээжээ. Тэд үнэхээр чадваргүй, тэднээс ганц нэг нь буудаж чаддаг байх, гэвч тэд хүн учраас бид шоолж элэглэх хэрэггүй. Ямар ч гэсэн тэд тэнд байгаагаараа, манай энд ирснээрээ бол манай зэвсэгт хүчинд аюул тарина, харин ноцтой аюул тарьж чадах уу гэдгийг шууд хэлэхэд хэцүү байна. Цэргийнхэн үүнд хариу хэлэг, анализ хийг. Ямар ч гэсэн тэдний олонхид мотивац алга. Тэд бэлтгэгдээгүй, бууж өгөх хүсэлтэй- Виталий Ким хэлэв.

Оросын цэргийнхэнд зориулсан “Хочу жить” (Амьдрахыг хүснэ) гэсэн төсөл хэрэгжиж байгаа ба түүний хүрээнд олзлогдогсдыг хүлээн авдаг. Орос цэргүүд Украинд байлдах хэрэггүй юм байна гэдгээ хурдан ойлгодог. Сайн дураараа бууж өгч олзлогдож буй нь хэдэн хувь гэдгийг мэдэхгүй, харин “Эх орныхоо төлөө үхнэ” гэсэн орос цэрэг тэдэн дотор алга байна. Эхний буун дуунаар л орос цэргүүд гэнэт сэрдэг, өөрсдийнх нь хийх дайн биш байна, мэхлэгдсэн байна гэдгээ гэнэт ухаарч сэрдэг хэмээн Ким нэмж хэлжээ.

Эзлэн түрэмгийлэгчдийн сэтгэл санаа тун тааруухан. Эмх замбараагүй ухардаг, тарж зугтдаг, олзлогдохоороо гэмгүй царайлдаг, ер нь оросын цэрэгт дайчлагдсандаа ичсэн, гутарсан хүн олон байна. Хүн хүн ямар бодолтой цэрэгт дайчлагддагийг мэдэхгүй, тэдэнд урагш тэмүүлж бууж өгөхөөс өөр гарц алга. Ухарч зугтвал ард нь заградотрядууд байна. Ухрах боломж өгөхгүй шууд устгана. Дайн хийх хүсэлтэй мэргэжлийн цэргийнхэн гэж бий, тэр дундаа чеченчүүд. Тэд байлдах гэж ирсэн, гэхдээ тэргүүн шугамд биш, залхаан цээрүүлэгчээр, эсвэл заградотрядад. Ар талаас холын тусгалт их буугаар манай хотуудыг галлаад байдаг нь чеченчүүд юм. Явган цэрэг л хамгийн их хохирох юм даа. Оросын армийн явган цэрэг маш их хохирол амслаа, тийм учраас тэд ёс суртахуун сэтгэл санаагаар маш унанги байна. Херсон хотыг цус бага урсгаж чөлөөлж авмаар байдаг, гэвч тэнд дайсан байгааг мартаж болохгүй. Дайсан тодорхой тоотой, тодорхой хүч хэрэгсэлтэй, төлөвлөгөөтэй. Оросын төлөвлөгөөнд хотыг орхиод гарна гэсэн заалт байхгүй. Гэхдээ зугтах гэж бэлтгэж байгаа нь бас худлаа биш хэмээн Николаев мужийн захирагч Ким ярьжээ.

Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Д.Номиндарь

Sonin.mn

С.Лавров: ОХУ барууны орнуудтай яриа хэлэлцээ хийхэд нээлттэй хэвээр байна
С.Лавров: ОХУ барууны орнуудтай яриа хэлэлцээ хийхэд нээлттэй хэвээр байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​