fbpx Дарханы замын тендерийн хэрэгт холбогдсон “Чайна гео инженеринг корпораци”-ийн ард хэн байв?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
5 минут 25 секунд

Дарханы замын тендерийн хэрэгт холбогдсон “Чайна гео инженеринг корпораци”-ийн ард хэн байв?

Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг нэг сарын хугацаагаар цагдан хориод байна. Түүнийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байхдаа Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204 км авто замын ажлын тендерийг шалгаруулахад албан тушаалаа урвуулан ашигласан гэж хуулийнхан буруутгаж байгаа юм. Ж.Бат-Эрдэнээр тогтохгүй Зам, тээврийн хөгжлийн яамны нэлээд олон албан тушаалтанг татаад байгаа энэ хэрэгт “Чайна гео инженеринг корпораци” гэх компани холбогдоод буй. Өөрөөр хэлбэл, Ж.Бат-Эрдэнэ тус компанийг шалгаруулахын тулд бусдаас авлига авсан хэрэгт АТГ-ынхан шалгалтын ажиллагаа явуулж, тогтоогоод байгаа аж.

Олон хүнийг хөлдөө чирж буй “Чайна гео инженеринг корпораци” компани хэнийх вэ, ямар эрх мэдлээр энэ төсөлд орж ирэв?

Тус компанийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллээс шүүж үзэхэд 2008 оны зургадугаар сарын 25-нд Монгол Улсад бүртгүүлсэн. 2019 оны есдүгээр сарын 4-нд Tonggelege гэх БНХАУ-ын иргэн төлөөлөх эрхийг нэмэн бүртгүүлж байжээ. Тус компанийн хувьд гадаад худалдаа явуулах үйл ажиллагаатай гэж мэдүүлсэн байгаа юм.

Дарханы зам дээр хамгийн анхны тендерээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай таван компани шалгарсан байдаг. “Чайна Гео-Инженеринг Корпораци” компани V багц буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 9.8 сая ам.долларын өртөгтэй 30.53 км зам дээр тус компани шалгарсан байдаг. Харин сүүлд тэд нэг биш гурван багц дээр ажиллахаар болжээ. Тэд анхны тавдугаар багцаа орхиж хоёр, гурав, дөрөвдүгээр багц дээр орж ирсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны 62.8 сая ам.доллар буюу 200 орчим тэрбум төгрөгийн санхжүүжилтийн 60 гаруй хувийг авах эрхтэй болсон гэсэн үг. Гэвч өнгөрсөн хугацаанд ажлын гүйцэтгэл хангалтгүй, тал хувьдаа ч хүрээгүй нь хуулийнхны анхаарлыг ихэд татаж байгаа аж.

“Чайна Гео-Инженеринг Корпораци” компани Дарханы замын тендерт шалгарахын тулд нэг бус хүнд авлига өгсөн нь тогтоогдоод байгааг эх сурвалж хэлж байна. Үүний нэг нь тухайн үед Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ гэнэ.

“Чайна Гео-Инженеринг Корпораци” компанийн Монгол талын асуудлыг хариуцдаг хүн нь З.Буяннэмэх гэх залуу. Түүнийг өнгөрсөн сард АТГ-аас саатуулан шалгаж эхлээд байгаа. З.Буяннэмэх нь “Альфа ассет менежмэнт Монголиа” компанитай ч өөрийн компаниар бус хамаарал бүхий этгээдүүдийнхээ компаниар холбогджээ. Тодруулбал, түүний эгчийн үүсгэн байгуулсан “Энх төгөл бэх” гэх компани “Чайна Гео-Инженеринг Корпораци” компанитай эртнээс хамтарч эхэлжээ. Энэ хүрээнд З.Буяннэмэх “Чайна Гео-Инженеринг Корпораци” компанийн хятад эзэдтэй тохиролцож тендерт бэлдэж эхэлсэн мэдээллийг эх сурвалж өгч байна.

“Чайна Жео-Инженеринг Корпораци” компани өмнө нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км замыг одоогоос 10 орчим жилийн өмнө тендерт нь шалгарч, барьж эхэлсэн байдаг. Төсөвт өртөг нь 12.6 тэрбум төгрөг. Замын ажил 2014 оны тавдугаар сарын 21-нд дуусах гэрээтэй байсан ч гүйцэтгэгч компани үүргээ биелүүлээгүй. Биелүүлээгүйгээр барахгүй 10 жил өнгөрөхөд ашиглалтад оруулж чадаагүй. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас тус компанийг шүүхэд өгч замын ажлын доголдол арилгах зардалд 22.4 тэрбум төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Эсрэгээр нь “Чайна Жео-Инженеринг Корпораци” компани ажлын хөлсний үлдэгдэл, нэмэлт ажлын хөлс хэмээн 3.6 тэрбум төгрөг нэхэмжилсэн байдаг аж. Анхан шатны шүүх хоёр талын хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон ч Давж заалдах шатнаас “Чайна гео инженеринг” ХХК-иас нэхэмжилсэн 22.4 тэрбум төгрөгийн 33.3 хувь буюу 7.4 тэрбум төгрөгийг Зам, тээврийн хөгжлийн яаманд гаргуулахаар шийдвэрлэжээ. Шүүхийн маргаан одоо ч дуусаагүй байгаа юм. Гэвч З.Буяннэмэх нь ийм муу түүхтэй компанийг тендерт шалгаруулахаар Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга буюу Тендерийн хорооны дарга С.Батболдоор дамжуулан нөлөөлсөн байж болзошгүй аж. Учир нь “Чайна гео инженеринг” компани нь тендерт оролцохдоо техник хэрэгсэл, хүн хүч байгаагүй гэдгийг зарим эх сурвалж хэлж байна. Мөн тус компанийн Хятад талын нэр бүхий хоёр хүнийг давхар шалгаж эхэлжээ.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: Өдрийн сонин

“Чингис хаан“ хаад язгууртны музейг өчигдөр 1,200 гаруй хүн үзжээ
“Чингис хаан“ хаад язгууртны музейг өчигдөр 1,200 гаруй хүн үзжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​