fbpx Байгалийн хийн хоолойн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил эрчимтэй явж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 25 секунд

Байгалийн хийн хоолойн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил эрчимтэй явж байна

ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хийн хоолой татах төслийн Зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлыг эхлүүлэх гэрээнд өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр талууд гарын үсэг зурсан.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа байгалийн хий дамжуулах хоолойн төсөлд Монголын талыг төлөөлж “Эрдэнэс Монгол” компани ажиллах нь зүйтэй гэж үзжээ. Тус тэмдэглэлийг үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 2020 оны долдугаар сарын 23-ны өдөр 30 дугаар тогтоол гаргаж, байгалийн хий дамжуулах хоолойн төслийн асуудлаар ОХУ болон БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, төслийн бэлтгэл ажлыг хангах, харилцан мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий “Эрдэнэс Газ” төслийн нэгжийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд байгуулжээ.

“Эрдэнэс Газ” төслийн нэгж нь Монгол Улсын Засгийн газар болон “Газпром” НХН-ийн Хамтарсан Ажлын хэсгийн 2020, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнүүдийг бүрэн биелүүлж, одоогийн байдлаар 2022-2024 оны төлөвлөгөөний дагуу ажлаа явуулж байгааг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага стратегийн хэлтсийн дарга Б.Цэвэгжав хэллээ.

Тэрбээр "Тус төсөл нь гурван улсыг дамнасан томоохон төсөл учир бичиг цаасны ажил ихтэй. Бид оролцогч талуудтай харилцан ойлголцлын санамж бичгээс эхлээд нууцлалын хэлэлцээр, хамтран ажиллах протокол, 2022-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг 11 баримт бичгийг байгуулаад ажиллаж байна" хэмээн нэмж мэдээлэв.

Одоогийн байдлаар тодорхой болоод буй тооцооллуудаас танилцуулбал:

  • ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн 962 км урттай Монгол Улсын 6 аймаг, 23 сумын нутгаар дайран өнгөрнө.
  • Тус төсөл нь жилд 50 тэрбум м3 хий дамжуулах хүчин чадалтай, 1,420 мм диаметртэй хийн хоолойн төсөл юм.
  • Газар доогуур 1.5-1.8 метрийн гүнд баригдах бөгөөд маршрутын дагуу 5 компрессорын станц барихаар урьдчилсан байдлаар тооцоолжээ.

Хэрэгжүүлж буй ажлуудаас дурдвал:

  • Төслийн ТЭЗҮ-ийг төлөвлөсөн хуваарийн дагуу 2021 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр бүрэн дуусгаж, Монголын талд хүлээлгэн өгсөн.
  • Монгол Улсын Засгийн газар Тусгай зориулалтын компанид ОХУ-аас 2022 онд ирж ажиллах инженер, техникийн ажилтнуудын тоог тогтоож, Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг олгож, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай 391, 392 дугаар тогтоолуудыг баталж гаргасан.
  • “Эрдэнэс Монгол” ХХК нь Тусгай зориулалтын компанитай хамтран байгалийн хий дамжуулах хоолойн зурвас газрыг нарийвчлан тодорхойлоод байна. Энэхүү зурвас газрын чигийг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авахаар ажиллаж байна.
  • Тусгай зориулалтын компанид инженерийн судалгааны ажил хийх болон барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар олгоод байна.
  • Яам, агентлаг, нийслэл, аймгуудын удирдлагуудтай нягт хамтран ажиллаж байна.
  • Төслийг хэрэгжүүлэх шатанд ашиглагдах ОХУ-ын хоёр норм, стандартыг Монгол Улсад хэрэглэхээр бүртгүүлээд байна. Мөн ОХУ-ын төв дамжуулах (магистрал) хоолойн барилгын хоёр норм ба дүрмийг орчуулан, батлуулаад байна.
  • Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий нийлүүлэх хоолойн улс төр, геополитик, эдийн засаг, нийгэм, гурван улсын харилцаа, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар судалгаа хийж байна.

Өнгөрсөн есдүгээр сард Укбекистан улсад болсон ШХАБ-ын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын нутгаар дамжих хийн хоолойн талаар нааштай хандаж буйгаа илэрхийлснээс гадна аж ахуйн нэгжийн түвшинд эдийн засгийн тооцооллоо хийе гэдгээ хэлээд байгаа билээ.

Оросын армийн алба хаагчид руу гал нээсэн хүмүүс Тажикистаны иргэд байсныг мэдээлжээ
Оросын армийн алба хаагчид руу гал нээсэн хүмүүс Тажикистаны иргэд байсныг мэдээлжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​