Украины холбоотнуудын “Раммштейн уулзалт”-ын дараа АНУ-ынБатлан хамгаалахын сайд Ллойд Остин, Зэвсэгт хүчний нэгдсэн штабын дарга Марк Милли нар Брюссельд хэвлэлийн бага хурал хийж Украиныг агаарын довтолгооноос хамгаалах шинэ системтэй болгоно гэж мэдэгдэв.Барууны орнуудын хүчин чармайлтаар Украинд бий болох агаарын довтолгооноос хамгаалах систем нь ойрын, дундын, холын зайн гэсэн шатлалтай байх болно гэж Марк Милли хэлсэнбайна. “Бид Украйн улсад өгч болно гэж бодож байгаа зүйл бол агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн систем юм. Эдгээр нь ойрын болон нам өндөрт, дараа нь дунд өндөрт, эцэст нь алсын болон хэт өндөрт дайсныг устгах системүүд юм. Эдгээр бүх системийг хослуулснаар Оросын нисэх онгоц, нисдэг тэрэг, пуужингууд Украины агаарын орон зайд нэвтрэхээс сэргийлнэ" гэж тэр хэлэв. Генералын хэлснээр, Украиныг хамгаалах энэхүү систем нэг нийтлэг бүтэц болгон нэгдэж, хиймэл оюун ухаанаар хоорондоо мэдээлэл солилцох юм байна. Харин иймухаалаг систем ОХУ-д байхгүй юм.
Г.АМАРСАНАА