fbpx Хан-Уул дүүрэгт “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөр хэрэгжиж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 36 секунд

Хан-Уул дүүрэгт “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөр хэрэгжиж байна

Хан-Уул дүүрэг 2021-2024 оны хооронд “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, үүнийхээ хүрээнд хорооддоо бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг эрчимтэй хийж байгаа аж. Тус дүүргийн 9, 10, 16, 21 гэх “Нисэх”, “Яармаг”, “Буянт-Ухаа” тэргүүтэй нийслэлийн шинэ суурьшлын гол хэсэг болж хороодод цэцэрлэг, автозам, автобусны зогсоол, иргэдэд үйлчлэх төв, нэг цэгийн үйлчилгээ зэргийг цогцлоож байна.

Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх олон жил ашиглаагүй, ухсан байсан барилгын нүхийг дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 200 ортой цэцэрлэгийг суурь болгохоор болгожээ. Энэ талаар тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч А.Амартүвшин ярихдаа “Нийслэлийн Засаг даргын 2013 оны захирамжаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны “Буянт-Ухаа 1” хорооллын зүүн талын 1800м2 газрыг нэр бүхий компани үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар эзэмшиж ирсэн. Хууль эрх зүйн хүрээнд эзэмшлийн газраа олон жил ашиглаагүй, барилгын нүх ухаж орхин ойр орчмын оршин суугчдын хүүхдүүд нүхэнд унах, бэртэх зэрэг аюултай нөхцөл байдал үүсээд олон жил болсон. Энэ асуудлыг хууль эрх зүйн хүрээнд дүүргийн Засаг даргын захирамжаар 200 ортой цэцэрлэг барихаар болж, оны дараа ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ мэтчилэн нийтийн эрх ашгийг зөрчин олгогдсон газруудын эрхийг хүчингүй болгож, иргэдэд нэн хэрэгцээтэй цэцэрлэг, сургууль, нийтийн эзэмшлийн зам, талбайн тохижилтын ажил Хан-Уул дүүрэгт үргэлжилж байна” гэв.Мөн 16 дугаар хорооноос гадна 4,15 дугаар хороодод хуулийн хүрээнд газраа ашиглаагүй, иргэдийн эрх ашгийг зөрчин олгогдсон газрын эрхийг хүчингүй болгож, нийт гурван байршилд гурван цэцэрлэг баригдаж байгаа гэнэ.

2023 онд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 16 дугаар хороонд спорт заалтай иргэдийн хөгжлийн төв, нийслэлд жишиг өрхийн эрүүл мэндийн төвийн цогцолбор, иргэдэд үйлчлэх байр, 640 хүүхдийн сургууль, 240 ортой цэцэрлэг тус тус ашиглалтад оруулах төлөвлөгөөнд орсон.

Хан-Уул дүүргийн аравдугаар хороо нь орон сууц, гэр хороолол хосолсон 10 мянга гаруй хүн амтай, 2476 өрхтэй. Тус хорооны гэр хорооллын шороон замыг сайжруулж, нийтийн эзэмшлийн дөрвөн байрны гадна фасад, дээврийг засварлажээ.

Энэ талаар ИТХ-ын төлөөлөгч, аравдугаар хорооны засаг дарга Б.Алтантуяа “Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн эзэмшлийн гудамж талбай, нийтийн байрнуудын фасад засвар, тохижилтын ажил үе шаттай хэрэгжсэн. Гэр хороололын шороон замыг засаж, сайжруулах ажлыг дүүргийн Зам засвар арчлалт ОНӨААТҮГ-тай хамтран сайжруулах ажлыг өнгөрсөн 7 хоногт хийлээ. Ирэх жил дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 10 дугаар хороонд жишиг Өрхийн эрүүл мэндийн төв барих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд иргэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээгээ хороон дээрээсээ авах нөхцөл бүрдэнэ” гэв.

Тус хорооны иргэдийн хэлснээр өвлийн улиралд нийтийн орон сууц нь хүйтэн дулаан алдагдал ихтэй байдаг байсан учир удаа дараа санал хүсэлтээ холбогдох албан тушаалтнуудад нь илэрхийлдэг байжээ.

ИТХ-ын төлөөлөгч Ц.Чинзоригт “Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны дулаан алдагдал ихтэй нийтийн эзэмшлийн орон сууцнуудыг дулаалах, дээвэр засварын ажлыг үе шаттай хийгдэж байна. Аравдугаар хорооны иргэд, оршин суугчтай уулзаж, санал хүсэлтийг сонсоход дийлэнх нь нийтийн орон сууцны байрууд өвөлдөө тул гадна цасад засвар, шинэчлэлийг хийж өгөх санал их тавьдаг. Энэ жил дүүргийн хөрөнгө оруулалтаар аравдугаар хорооны 63,67 дугаар байрны дулаалга хийж, оршин суугчдад ажиллаж, амьдрах таатай орчин нөхцөлийг бий болголоо. Цаашид нийтийн зориулалттай орон сууцны дээвэр хуучирч муудсаны улмаас борооны ус ихээр нэвтэрч, иргэдийн амьдрахад хүндрэлтэй нөхцөл үүссэн байрнуудын дээврийг засч, шинэчлэх ажлыг үе шаттай шийдвэрлэн явна” гэлээ.

Тэгвэл Хан-Уул дүүргийн есдүгээр хороо “Нисэх”-ийн эцсийн автобусны буудлыг дүүргийн төсвийн хөрөнгөөр засч, тохижуулсан байв. ИТХ-ын төлөөлөгч Ч.Бат-Оргил, ИТХ-ын төлөөлөгч С.Батхуяг нарын хэлснээр автобуснууд чөлөөтэй эргэх талбай, зорчигчид буух, суух хүлээлгийн талбай, зогсоолын саравч, мэдээллийн самбар, нийтийн сандал, орчны гэрэлтүүлэг болон хогийн сав зэрэг байрлуулж иргэдэд ээлтэй орчин нөхцөлийг бий болгожээ.

"Хан-Уул дүүргийн гэр хорооллын 50 байршлын гудамж талбайн шороон замыг хайргаар тэгшилж, сайжруулсан"

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо "Буянт-Ухаа 2" хороололд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 220м хатуу хучилттай шинэ автозам ашиглалтад орлоо. Явган хүний зам, 50 гаруй авто машины зогсоолтой, ус зайлуулах шугам болон ган туузан хашлагатай, гэрэлтүүлэг зэрэг иж бүрэн тохижилттой тус замыг Хан-Уул зам засвар, арчлалт ОНӨААТҮГ хийж гүйцэтгэсэн байна.

Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 21 дүгээр хорооны хоёр байршилд хоёр автозам ашиглалтад орлоо.

Энэ талаар ИТХ-ын Төлөөлөгч, 21 дүгээр хорооны засаг дарга Б.Байгаль "Иргэний нисэхийн ерөнхий газраас "Буянт-Ухаа 2" хороолол хүртэлх 800м урт авто зам ашиглалтад орж иргэнд ээлтэй таатай орчин бүрдүүллээ. Мөн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар оршин суугчдын санал хүсэлтэд үндэслэн тус хорооны "Жаргалан Эко" хотхоны дунд сагсны шийдтэй тоглоомын талбайг ашиглалтад оруулсан. Гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг стандартын дагуу суурилуулсан юм" гэв.

Цаашид тус хороонд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 2160 хүүхдийн суудалтай хоёр сургууль, нэг цэцэрлэг ашиглалтад орохоор төлөвлөгөөнд тусгагдаад явж байгаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НИСЭХ, АЛСЫН БҮСИЙН 150 МЯНГА ГАРУЙ ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ОЙРТЛОО

Хан-Уул дүүргийн алслагдсан хороод болох Өлзийт, Биокомбинат, Туул тосгон, Нисэх, Яармагийн бүсийн 147,288 иргэд түгжрэлд хотын төв руу явахгүйгээр төрийн төрлийн үйлчилгээг Буянт-Ухаа Олон улсын нисэх онгоцны буудалд Улсын бүртгэлийн нэг цонхны үйлчилгээний цэгийг “Миат”ХК-тай хамтран тохижуулж, иргэд үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлсэн. Тус төвөөр иргэд эд хөрөнгийн бүртгэл, иргэний бүртгэл, гадаад паспорт захиалга, нотариат зэрэг 7 цонхоор 40 орчим төрлийн үйлчилгээ авах боломжтой бөгөөд өдөрт дунджаар 200-250 иргэн үйлчилгээ авч байна.

Мөн “Монгол Улсын Засгийн газраас 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Цахим засаглал”-ыг бий болгох зорилт дэвшүүлсэн. Тус зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн дөрвөн байршилд буюу 12 хороонд /2, 4, 8, 9, 11, 13, 14, 15, 16, 17, 19, 21/-р хороодод нийт 16 КИОСК буюу ГЭРЭГЭ төлбөр тооцооны машиныг байршуулаад байна. Иргэдэд төрийн үйлчилгээг хамгийн ойроос түргэн шуурхай хүргэх КИОСК төлбөр тооцооны машинаас иргэд харьяа хорооныхоо байрнаас банкны картаа ашиглан төлбөр тооцооны бүхий л үйлчилгээг авах бүрэн боломжтой юм. Цаашид дүүргийнхээ 25 хороодод КИОСК машин суурилуулж, иргэд хаана ч төрийн болон бусад үйлчилгээг газар дээрээс нь авах нөхцөлийг бүрдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Хан-Уул дүүргийн бүх хороодын байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй үйлчилгээ авах боломжтой болгон тохижууллаа.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко-Эрүүл дүүрэг” зорилтын хүрээнд дүүргийн иргэдэд үйлчлэх төв байрны 1 давхарын "Нэг цонх"-ы үйлчилгээг жишиг болгон тохижуулж, иргэд төрийн үйлчилгээ авахад хүндрэл бэрхшээлгүй түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ ажлын үргэлжлэл болгон дүүргийн хороодын иргэдийн үйлчилгээ авдаг нэг цэгийг Олон улсын стандартад нийцүүлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч саадгүй үйлчилгээ авах боломжтой болгон тохижуулж, жишиг нэг цэгийн үйлчилгээний төвөөр иргэд төрийн үйлчилгээг шуурхай авч байна.

Филиппин улс ОХУ-аас нисдэг тэрэг авах гэрээгээ цуцалж, оронд нь АНУ-аас авахаар болов
Филиппин улс ОХУ-аас нисдэг тэрэг авах гэрээгээ цуцалж, оронд нь АНУ-аас авахаар болов
 
Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь
Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​