fbpx ТАЗ: Сумдын Засаг даргын тамгын газарт 1300 гаруй орон тоо сул байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
4 минут 6 секунд

ТАЗ: Сумдын Засаг даргын тамгын газарт 1300 гаруй орон тоо сул байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Хуулийн төслийн үзэл санааны талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг “Сумын төрийн захиргааны байгууллагууд хүний нөөцийн дутагдалд орох, албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллахгүй байх нөхцөл үүсээд байна. Иймээс сумын Засаг даргын тамгын газарт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл буюу таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд нэмж тусгах хуулийн төслийг боловсрууллаа” гэлээ. Хуулийн төсөл батлагдсанаар 2023 онд 1534 хүнд олгох мөнгөн урамшуулалд таван тэрбум төгрөг, цаашид жил бүр дунджаар нэг орчим тэрбум төгрөг шаардагдана” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Засгийн газраас төрийн захиргааны албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг дээшлүүлэх хүрээнд орон нутгийн нэмэгдлийг сар бүр олгодог байх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тооцоо судалгаа хийж байна гэсэн. Шинэчлэл хийх үеэр энэ асуудлыг нэг мөр авч үзэх нь зүйтэй юм биш үү.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

- 2023 оны төсвийн төслийг харахаар төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэлтэй байх, үүний 20 хүртэлх хувийг улс өгөх зохицуулалт орж ирсэн байна. Өнөөдөр ярьж байгаа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжвэл Засгийн газраас ирэх оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хамтатгаад хэлэлцээд явж болно.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Улсын хэмжээнд сумдын Засаг даргын тамгын газрын 1300 гаруй орон тоо одоогоор сул байгаа. Хууль санаачлагчид үүний шалтгааныг тодруулсан болов уу?

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

- Сумдын Засаг даргын тамгын газарт 1338 орон тоо сул байна гэсэн тоог Төрийн албаны зөвлөлөөс авсан. 854 нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, 319 нь өөр ажилд шилжсэн байна. Орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны асуудалд анхаарч, ажиллаж, амьдрах ая тухтай нөхцөл боломжийг бүрдүүлэх нь чухал гэдэг нь харагдаж байна. Мөн Төрийн албаны зөвлөлөөс явуулдаг шалгалт, түүний нөхцөл, албан тушаалын тодорхойлолттой холбоотой асуудлууд бий. Ер нь өнөөдрийн тавьж буй асуудал бол орон нутагт төрийн захиргааны албан хаагчийг тогтвор суурьшилтай ажиллуулах талаар авах арга хэмжээний нэг л хэлбэр.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

- Монгол Улсын Засгийн газраас төвлөрлийг сааруулсан бодлого хэрэгжүүлнэ гэж байгаа. Энэ хүрээнд тодорхой ажлууд хийгдээд эхэлсэн. Ипотекийн зээлийг Улаанбаатарт зургаан хувиар олгох бол орон нутагт амьдарч байгаа иргэдийнхийг гурван хувь болгож байна. Мөн орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын цалин, урамшууллын хэмжээг 20-100 хувиар нэмэгдүүлэх асуудлыг ирэх оны төсвийн хууль, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд тусгасан байгаа.

Ингээд Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг байнгын хорооны гишүүдийн 90 хувь дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Уран эсэргүүцсэн нэрээр урваж яваагаа мэдэхгүй иргэдэд сануулга өгөх хэрэгтэй
Уран эсэргүүцсэн нэрээр урваж яваагаа мэдэхгүй иргэдэд сануулга өгөх хэрэгтэй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​