fbpx “МУИС, МҮИС нэр хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн“ гэдгийг нотолж чадаагүй тул мэдээллээ няцаахыг БШУЯ-д даалгажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 47 секунд

“МУИС, МҮИС нэр хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн“ гэдгийг нотолж чадаагүй тул мэдээллээ няцаахыг БШУЯ-д даалгажээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд 2021 оны наймдугаар сарын 26-ны өдөр хэвлэлийн бага хурлын үеэр, “МҮИС болон МУИС гэсэн хоёр их сургуулийн нэрийн асуудалд яам ямар байр суурьтай байгаа вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад хариулсан.

Ингэхдээ “Энэ бол луйвар. Бид МҮИС гэдэг нэрээ буцааж авах хоёр үндэслэлтэй. Нэгдүгээрт, “Mongolian National University” гэдэг нэрээр гадаадад явахад манай, их дээд сургуулиудын эрэмбийг хамгийн их хойш нь татаж байгаа. Хөдөө орон нутгийн оюутнууд хотод ирэхэд МУИС-д ороод байгаа юм уу, МҮИС-д ороод байгаа юм уу гэдэг их төөрөгдөл үүсэж байгаа. Тийм учраас бид нар энэ нэрээ буцааж авна, энэ бол Монголын төрийн өмч, Монголын ард түмний өмч, Хоёрдугаарт, УИХ-д өргөн барьсан Дээд боловсролын тухай хуульд ямар нэгэн “Монголын Үндэсний.... хэмээх нэрийг авахыг хориглож байгаа” гэж хариулжээ.

Харин МҮИС-аас “… энэ мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараагдсанаар МҮИС-ийн нэр хүндийг гутаасан” гэж, Боловсрол, шинжлэх ухааны яаманд холбогдуулан “ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлалт гуйх, мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт хийхийг даалгах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, яамнаас уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “ … Үндэсний гэх статустай их сургууль нь төрийн өмчийн сургууль байх ёстой, МУИС, МҮИС гэх нэрийн давхардал нь гадаад харилцаанд болон хэрэглэгчдийг төөрөгдүүлж байсан, МУИС, МҮИС товчлол нь бичвэр болон дуудлагын төсөөтэй, латин галигт “МUIS” гэж ижил бичигддэг” гэх зэргээр маргасан юм.

Хэрэгт авагдсан баримтаар, МҮИС нь БСШУ-ны сайдын 2002 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 39 дүгээр тушаалаар “Монголын Үндэсний коллеж”-ийн ангилал, БСШУ-ны сайдын 2004 оны долдугаар сарын 20-ны өдрийн 238 дугаар тушаалаар “Монголын Үндэсний дээд сургууль”-ийн ангилал, БСШУ-ны сайдын 2012 оны наймдугаар сарын 26-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар “Монголын Үндэсний их сургууль”-ийн ангилал авсан, магадлан итгэмжлэгдсэн сургууль байна.

Монгол Улсын төрийн хэлний зөвлөлийн хэл шинжлэлийн дүгнэлтэд “...“National University of Mongolia”, “Mongolian national university” гэсэн хэллэгүүдийн үгийн бүрэлдэхүүн болон дуудлага ижил үгсийн байрлал өөр тул авиазүйн талаар төөрөгдүүлэх боломжгүй, ялгаатай, “Монгол Улсын” гэсэн хэллэг нь тус сургууль төрийн өмчийн байгууллага болохыг илэрхийлж байна.

“Монголын Үндэсний” гэсэн хэллэгийг Монгол Улсад бүртгэлтэй төрийн болон төрийн бус ямар ч байгууллага хэрэглэж болно, нэрийн товчлол болох МУИС, МҮИС нь бусдыг төөрөгдүүлэх үндэсгүй, МУИС ба МҮИС-ийн бэлгэ тэмдэг, логонууд нь эрс өөр байна.

Иймд Монголын Үндэсний их сургуулийн нэр нь “Өрсөлдөөний тухай” хуулийн “Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа” гэсэн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсгийн “Бусдын барааны тэмдэг, шошго аж ахуй эрхлэгчийн нэр барааны чанарын баталгааг дур мэдэн хэрэглэх, барааны оноосон нэр, баглаа боодлыг хуулбарлах”-ыг хориглосон заалтыг зөрчөөгүй байна” гэжээ.

Тиймээс Иргэний хэргийн анхан шатны шүүхээс, хариуцагч яам нь “МҮИС нэрийг үндэслэлгүй авсан, нэр нь төрийн өмч учраас буцааж авна, МУИС, МҮИС гэх нэр бичвэр болон дуудлагын хувьд төсөөтэй, нэрийн давхардал нь гадаад харилцаанд болон хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн” гэх мэдээллийнхээ үнэн зөвийг нотолж чадаагүй тул МҮИС-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэхэмжлэгчээс уучлалт гуйх, мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт хийхийг яаманд даалгаж шийдвэрлэсэн байна.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой. Шийдвэрийг бүтнээр нь ЭНДЭЭС үзэх боломжтой.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

Архангай, Булган аймгаас самар түүж бэлтгэхийг 2023 оны аравдугаар сар хүртэл хориглов
Архангай, Булган аймгаас самар түүж бэлтгэхийг 2023 оны аравдугаар сар хүртэл хориглов
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​