fbpx Эрүүл мэндийн даатгалын санг нийгмийн даатгалтай нэгтгэх хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
4 минут 34 секунд

Эрүүл мэндийн даатгалын санг нийгмийн даатгалтай нэгтгэх хэрэгтэй

Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, санг болзошгүй эрсдэлээс хамгаалах асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Эрүүл мэндийн даатгалын санг Нийгмийн даатгалын сангаас тусад нь гаргасан нь хяналтгүйгээр төсөв хуваарилдаг буруу жишиг тогтоосон гэдгийг хөндлөө. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн өнөөгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ.

ХНХ-ын сайд Т.Аюурсайхан:

-Эрүүл мэндийн даатгалын санг Нийгмийн даатгалын сангаас салгаж байхад олон хүн ашиг сонирхлын асар том зөрчил болно гэдгийг хэлж байлаа. Яг л тийм боллоо. Энэ сан одоогоор бүтээгдэхүүнээ өөрсдөө нийлүүлж өөрсдөө худалдан авч, түүндээ хяналт тавьж байна. Ганцхан субъектын хүрээнд энэ бүх ажиллагаа явагддаг ашиг сонирхлын харилцаа хаана ч байхгүй. Дэлхийн бүх л улсад нийгмийн даатгалын тогтолцоон дотроо эрүүл мэндийн даатгал нь явж байдаг. Нийгмийн даатгалын сангаас Эрүүл мэндийн даатгалын санг салгахад мөнгөн хөрөнгө нь 611 тэрбум байсан. Харин өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын сан алдагдалтай. Энэ жил 270 орчим тэрбум төгрөг дутахаар байна. Үүнийг хаанаас нөхөх вэ гэдэг асуудал үүссэн. Зохиомлоор баахан орлого тооцоолдог. Зөвхөн томоохон эмнэлэг биш, улс төртэй хамаарал бүхий хүмүүсийн хувийн жижиг эмнэлгүүд ч гэсэн орно. Зохиомлоор орлого тооцоолж, хяналтгүйгээр төсөв авдаг. Өөрсдөө хяналт тавьж байгаа юм чинь яаж хянах юм. Ийм гажиг тогтолцоо байж болохгүй, тогтолцоог буцааж зөв гольдрилд нь оруулах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын санг буцааж НДС-тай нэгтгэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлийн санхүүжилт нэг л байгаа онохгүй байна. Энэ нь томоохон клиник болон хувийн эмнэлгийг л дэмжсэн тогтолцоо болсон. Өрх, сумын эмнэлгүүд дээрх эмнэлэгтэй өрсөлдөх гарааны ижил биш нөхцөлтэй байгаа. Цар тахлын нэрийг барьж эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих ёсгүй олон зардлыг санхүүжүүлж байна. Тухайлбал, эрт илрүүлгийн зардал байна. Эрүүл мэндийн тухай хуулиар тухайн зардлыг төр хариуцах ёстой. Мөн тус хуулиар эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авч, нийлүүлэхийг хориглодог. Бид өөрсдөө мэдсээр байж хуулиа зөрчиж байна. Хууль бус санхүүжилт хийсээр байгаад Эрүүл мэндийн даатгалын сан чөлөөт үлдэгдэлгүй болсон. Өнөөдөр зарим иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахгүй байгаа ч хэрэгцээтэй үедээ эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх эрхтэй. Өнгөрсөн жил 260 гаруй тэрбум төгрөгийн өртэй гарсан тус сан энэ оны даатгалын сангийн мөнгөнөөс өрөө хаасан. Одоо яах юм бол. Эрүүл мэндийн даатгалын сан гүйцэтгэлээр санхүүждэг болоод эмч нар хоёр сая төгрөгийн цалинтай болсон гэж салбар яамнаас мэдээлсэн. Гэвч хэрэгжсэн зүйл алга.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Эрүүл мэндийн салбарыг гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлсэн. Үүний дүнд иргэд ч эмнэлгээ сонгон чанартай үйлчилгээ авна гэж тооцсон. Тогтолцооны өөрчлөлт хийж байгаа учраас хүндрэл үүсч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ сум, багийн түвшинд үүссэн хүндрэлийг яаралтай шийдэхгүй бол хэдэн эмч нар нуруугаа авлаа.

Ийнхүү байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, санг болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар болов. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Чинзориг ажиллана. Гишүүдэд УИХ-ын гишүүн Д.Батлут, Б.Баярсайхан, Б.Бейсен, Ц.Идэрбэт, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Туваан нарыг дэмжлээ.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хар нүүрсний улаан хэрүүл
Хар нүүрсний улаан хэрүүл
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​