fbpx НҮБ-ын ерөнхий ассамблей Орос-Украины асуудлаар тогтоол баталлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 30 секунд

НҮБ-ын ерөнхий ассамблей Орос-Украины асуудлаар тогтоол баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит бус чуулган 2022 оны 11 дүгээр сарын 14-нд болж, оролцогчдын олонхын саналаар Украинд цэргийн ажиллагаа явуулсны улмаас хохирсны нөхөн төлбөрийг ОХУ-аас гаргуулах тухай тогтоолыг баталлаа. Уг огтоолыг 94 улс дэмжиж, 14 улс эсэргүүцэж, 73 улс түдгэлзсэний дотор Монгол Улс багтаж байна. Тогтоолын төслийг Канад, Гватемал, Нидерланд, Украин зэрэг 50 орчим улс хамтран санаачилсан бөгөөд уг баримт бичигт: “ОХУ олон улсын хэмжээнд хийсэн буруу үйлдлийнхээ хууль ёсны үр дагавар, хариуцлагыг хүлээх, тэр дундаа Украинд учруулсан хохирлыг нөхөн төлөх ёстой” хэмээн дурджээ.

Ийнхүү НҮБ-ын Ерөнхий Ассамблей Украины эсрэг үйл ажиллагаа явуулсны төлөө ОХУ-д хариуцлага хүлээлгэж, Украинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг төлөх тухай тогтоолыг өчигдөр олонхын саналаар баталлаа. Мөн тогтоолоор Украин дахь байлдааны ажиллагааг зогсоож, цэргээ татахыг ОХУ-д дахин уриалсан байна. Тогтоол батлагдсанаар эхний ээлжид Украинд учруулсан хохирлын талаарх мэдээлэл бүхий олон улсын бүртгэл хөтлөхийг НҮБ-ын гишүүн орнуудад уриалсан байна.

Тогтоолын санал хураалтад хуучин зөвлөлтийн орнуудаас Армен, Казахстан, Кыргызстан, Тажикистан, Узбекистан түдгэлзсэн байр суурьтай байсан бол Гүрж, Латви, Литва, Молдав, Украин, Эстони дэмжиж, Азербайжан, Туркменистан санал хураалтад оролцоогүй байна. Мөн Унгар, Турк улс уг тогтоолыг дэмжсэн бол Индонез, Саудын Араб, Серби санал хураалтад түдгэлзсэн бөгөөд БРИКС-ийн орнуудаас Бразил, Энэтхэг, Өмнөд Африк мөн түдгэлзсэн байр суурьтай байна.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг гишүүн орнууд заавал биелүүлэх үүрэгтэй бол Ерөнхий Ассамблейн тогтоолууд нь заавал биелэгдэх хууль эрх зүйн чадамжгүй учраас уг тогтоол нь зөвхөн улс төрийн хувьд Оросыг буруушаасан шинжийг агуулж байна. Харин тогтоолыг дэмжсэн орнууд өөрсдийн нутаг дэвсгэрт байрлаж буй ОХУ-ын өмч хөрөнгийг хурааж, Украины сэргээн босголтод зориулах магадлалтай.

ОХУ-ын зүгээс Украинд явуулж буй цэргийн ажиллагаа эхэлснээс хойш уг ажиллагааг буруушаасан, хүмүүнлэгийн хямралд анхаарал хандуулсан, ОХУ-ыг НҮБ-ын Хүний эрхийн хорооноос түдгэлзүүлсэн, Украины дөрвөн мужийг нэгтгэсэн санал асуулгыг хүчингүй хэмээн цуцлахыг шаардсан болон Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар Чуулганд цахимаар үг хэлүүлэх эсэх, Оросоос Украинд нөхөн төлбөр олгуулах зэрэг 6 тогтоолыг гишүүдийн дийлэнх олонхын саналаар батлан гаргаад байна.

НҮБ-ын дүрмээр Аюулгүйн Зөвлөлийн гишүүд Украины асуудлаар нэгдмэл санал, байр суурьд хүрэхгүй байгаагийн улмаас НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ оны гуравдугаар сарын 02-ны өдөр хуралдаж, ОХУ-ыг Украин дахь цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардсан тогтоолыг анхлан баталсан.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдааны тогтоолоос:

  • 2022.03.24. ОХУ-ыг Украинд болж буй хүмүүнлэгийн хямралд буруутган нэн даруй гал зогсоох, олон сая энгийн иргэдийг хамгаалахыг шаардсан тогтоолыг баталсан.
    • 2022.04.07. ОХУ Украинд хүний эрхийг зөрчиж байгаатай холбогдуулан, түүнийг НҮБ-ын Хүний эрхийн хорооны гишүүнчлэлийг түдгэлзүүлэх тогтоол гаргасан.2022.09.16. Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг 77 дугаар чуулганд биечлэн биш, харин цахимаар үг хэлэхийг зөвшөөрсөн тогтоолын төслийг 101 улс дэмжиж баталсан.2022.10.12. Есдүгээр сарын сүүлчээр Украины нэр бүхий дөрвөн мужийг ОХУ өөртөө нэгтгэснийг хууль бус үйлдэл хэмээн цуцлахыг шаардаж, НҮБ-ын гишүүн орнуудад энэхүү санал асуулгыг хүлээн зөвшөөрөхгүй байхыг уриалсан тогтоолыг олонхын саналаар баталсан.
    • 2022.11.14 Украинд ОХУ-аас нөхөн төлбөр олгуулах тухай тогтоолыг баталсан бөгөөд Монгол Улс бүх тохиолдолд түдгэлзсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Эх сурвалж: iss.gov.mn

40 тэрбум төгрөгийн эд хөрөнгө залилагч “Эрдэнэ зам“ ХХК-ийн захирал Г.Өлзийдүүрэнг цагдан хорьжээ
40 тэрбум төгрөгийн эд хөрөнгө залилагч “Эрдэнэ зам“ ХХК-ийн захирал Г.Өлзийдүүрэнг цагдан хорьжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​