fbpx Дэлхийн ус сансраас гаралтай тухай онолыг Винчкомбын солир улам бататгав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 48 секунд

Дэлхийн ус сансраас гаралтай тухай онолыг Винчкомбын солир улам бататгав

Өнгөрсөн онд Английн Глоусестершир гүнлэгийн Винчкомб хотын ойролцоо унасан солироос манай дэлхийн устай бараг төгс ижил найрлага, бүтэцтэй ус илэрсэн байна.

Энэ нь хэдэн тэрбум жилийн өмнө амьдрал үүсэхэд чухал үүрэгтэй химийн элементүүд, түүн дотроо ус сансраас дэлхийд ирсэн гэх онолыг улам бататгаж байгаа юм.

Солирын бүтцийг судалсан эрдэмтэд үр дүнгээ саяхан “Science Advances” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлжээ.

Тухайн үед Винчкомбын ойролцоо унасан солирын 500 грамм гаруй хэмжээтэй хэсгүүдийг иргэдийн хувийн эдлэн, авто зам, талбай зэргээс цуглуулж байсан юм.

Солирын хэлтэрхийнүүдийг Лондон хотын Байгалийн Түүхийн Музейд шилжүүлж, дараа нь судлуулахаар Европын улс орнуудын эрдэмтдэд зээлээр өгч байжээ.

Судалгааны үр дүнд солирын жингийн 11 орчим хувийг ус эзэлж байсныг тогтоосноос гадна илэрсэн усны бүтэц нь манай дэлхийн усныхтай маш төстэй буюу бараг ижил харьцаатай төрөл бүрийн устөрөгчийн атомуудаас бүрдэж байгааг тогтоосон байна.

Зарим эрдэмтэд дэлхий эхэн үедээ маш халуун уур амьсгалтай байсан тул ихэнх усаа гадагш алдсан байх магадлалтай гэж үзэж байна.

Харин өнөөдөр дэлхийн гадаргын 70 хувийг ус бүрдүүлдэг нь сүүлд гаднаас ус нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлажээ.

Солир газарт унаснаас хойш 12 цагийн дотор үлдэгдлийг нь цуглуулсан тул дэлхийн ус шингэсэн байх боломжгүй, сансраас ирсэн устай холилдсон байх магадлал бага гэж эрдэмтэд дүгнэсэн байна.

“Бусад бүх солирын найрлага бүтэц ямар нэг байдлаар дэлхийн байгаль орчны нөлөөнд автсан байдаг. Харин Винчкомбын солирыг маш богино хугацаанд цуглуулсан тул өөр юм. Тиймээс бид нарны аймаг бүрэлдэн тогтох үйл явцын эхэн үеийн буюу 4.6 тэрбум жилийн өмнөх усыг шинжилсэн гэсэн үг. Сансрын хөлгөөр астероидоос дээж авахад ч үүнээс илүү цэвэр сорьц олж авах боломжгүй юм” гэж судалгааг ахалсан эрдэмтдийн нэг, Лондоны Байгалийн Түүхийн Музейн судлаач, доктор Эшли Кинг ярьжээ.

Эрдэмтэд бас солирт тээгдэж ирсэн төрөл бүрийн амин хүчлүүд болон бусад органик найрлагуудыг судалсан байна.

Эдгээр нь дэлхий дээр амьдрал үүсэхэд гол суурь бүтэц болсон байх боломжтой юм.

Эрдэмтэд бас Винчкомбод унасан солирын траекторыг камерын бичлэгээс нарийвчлан судлаад хаанаас ирснийг нь тодорхойлжээ.

Уг солир Ангараг, Бархасбадь гарагуудын дунд орших астероидын бүслүүрээс ирснийг тооцоолж гаргасан байна.

Бас энэхүү солирыг ямар нэг мөргөлдөөний улмаас үүсэлтэй астероидын бутарсан хэсэг гэж эрдэмтэд дүгнэжээ. Эх астероидоосоо салснаас хойш дэлхийд ирэх хүртлээ 200,000-300,000 жил зарцуулсан гэж тооцоолсон байна.

“0.2-0.3 сая жил гэдэг урт хугацаа мэт сонсогдож байгаа ч геологи талаасаа бол маш богино хугацаа юм” гэж судалгаанд оролцсон Байгалийн Түүхийн Музейн доктор Хелена Бэйтс ярьжээ.

Эрдэмтэд Винчкомбын солирыг цаашид олон жил судалж, нарны аймгийн үүслийн талаар илүү олон нууцыг нээх боломжтой гэж үзэж байна.

Эх сурвалж: BBC

Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​