fbpx Ж.Сүхбаатар: Дөрвөн чиглэлд БНХАУ-тай 30 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулж, ирэх жилээс авто замын нүхэн гарц шинээр барина
 
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
1 минут 9 секунд

Ж.Сүхбаатар: Дөрвөн чиглэлд БНХАУ-тай 30 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулж, ирэх жилээс авто замын нүхэн гарц шинээр барина

Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Тэрбээр "Иргэд түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд юу хийж байгаа вэ гэж их асуудаг. Дунд хугацааны бодлого дээр илүү их анхаарал хандуулж байгаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлах үеэрээ Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төслийн зээлийн хэлэлцээр байгуулна. Таван шарын тавдугаар баазын баруун талд, Геологийн төв лабораторийн хэсэгт, Гермес төвөөс төмөр замын зоорь хүртэл, Нарантуулын хэсэгт тус тус нүхэн гарц бий.

Энэхүү дөрвөн чиглэлд 30 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулж, ирэх жил ажил нь эрчимжинэ. Ойрын гурван жилийн хугацаанд энэхүү ажил дуусна. Ингэхээр Энхтайваны өргөн чөлөө дээр авч буй ачаалал 20 хүртэл хувиар буурна" гэсэн юм.

Ч.Болортуяа: Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд шилжүүлэх тухай тогтоолыг баталлаа
Ч.Болортуяа: Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд шилжүүлэх тухай тогтоолыг баталлаа
 
Энэ сарын 28-нд жирэмсэн эмэгтэй, 12 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь ажиллуулахыг зөвлөлөө
Энэ сарын 28-нд жирэмсэн эмэгтэй, 12 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь ажиллуулахыг зөвлөлөө
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ