fbpx Гадаадад ажилладаг иргэд нь ар гэртээ $100 тэрбумыг илгээсэн анхны улс Энэтхэг боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 11 секунд

Гадаадад ажилладаг иргэд нь ар гэртээ $100 тэрбумыг илгээсэн анхны улс Энэтхэг боллоо

Дэлхийн Банк өчигдөр гадаадад ажил хөдөлмөр эрхлэгчдийн 2022 онд ар гэртээ илгээсэн мөнгөний хэмжээг зарлажээ.

Гадаадад ажиллаж, амьдардаг Энэтхэгийн иргэд энэ онд $100 тэрбумыг ар гэртээ илгээж, дэлхийд тэргүүлсэн байна.

Дэлхийн өөр ямар ч улсын иргэдийн ар гэртээ илгээсэн мөнгөний хэмжээ энэ босгыг давж байгаагүй тул энэ нь түүхэн дээд үзүүлэлт болж байгаа юм.

2022 онд дэлхий даяар гадаадад ажилладаг нийт иргэдийн ар гэртээ илгээсэн мөнгөний хэмжээ өмнөх оноос 5 хувиар өсөж, $626 тэрбумд хүрчээ.

Энэтхэгийн дараа илгээсэн мөнгөний хэмжээгээр Мексик, Хятад, Египет, Филиппин улсууд жагссан байна.

Хөгжиж буй орнуудын иргэдийн гадаадаас ар гэртээ илгээдэг мөнгө тухайн улсын эдийн засгийн чухал хэсэг болдог.

Тухайлбал Энэтхэгийн иргэдийн ар гэртээ илгээсэн мөнгөний хэмжээ улсынх нь үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 3 орчим хувь болдог байна.

Эх сурвалж: BBC

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчид эх орондоо иржээ
Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчид эх орондоо иржээ
 
Монголбанк 11 дүгээр сард 1.8 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 11 дүгээр сард 1.8 тонн үнэт металл худалдан авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​