fbpx Зэсийн үнэ тонн нь 8275 доллар болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Уул уурхай
Огноо
Унших
8 минут 4 секунд

Зэсийн үнэ тонн нь 8275 доллар болов

НИТХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрээр Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй болсон. Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр Сэлбэ голтой холбоотой маш их шүүмжлэл, хэлэлцүүлэг өрнөсөн. 2018 онд Монгол, БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Сэлбэ голыг 60 сая ам.доллароор тохижуулах, голын урсацыг нэмэгдүүлэх төслийг санхүүжүүлэхээр тохиролцсон. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Сэлбэ голын урсацыг сайжруулна, дунд нь цөөрөм байгуулна. Энэ нь агаарын чийгшлийг нэмэгдүүлэх, ундны усны нөөцийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзсэн учир төслийн нэгж байгуулах бүтцийг Сангийн яамнаас баталж, НЗДТГ-аас нэгжийн удирдагчийг томилсон юм. Уг сонгон шалгаруулалтад иргэн Б.Цэцэг шалгарсан.

Төслийг мэргэжлийн бус хүн удирдах болсон нь олны анхаарал татаж, шүүмжлэлд өртсөн. Одоогийн байдлаар Сэлбэ голын төсөлд улсын төсвөөс нэг ч төгрөг зарцуулагдаагүй байгаа. 2023 оны төсөвт тусгасан Сэлбэ голыг тохижуулах төслийг НИТХ дахь МАН-ын бүлэг дэмжихгүй гэсэн учир нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар саналаа эргүүлэн татлаа. Сэлбэ гол төсөл санхүүжилтгүй болсон тул төслийн нэгжийг татан буулгах албан тоотыг Нийслэлийн Засаг дарга Сангийн яаманд хүргүүлнэ" гэлээ.

Ирэх оны эхний хагаст зэс болон үйлдвэрлэлийн металлын эрэлт суларна

Зэсийн үнэ 2021 оны дөрөвдүгээр сараас хойш хамгийн өндөр ханшид хүрч өсөөд байна. Гуравдугаар сард нийлүүлэх зэсийн үнэ Нью-Йоркийн “Comex” зах зээл дээр 3.6 хувиар өсөж, нэг фунт нь 3.76 ам.доллар буюу тонн нь 8274 ам.долларт хүрсэн байна. Барилга, эрчим хүчний салбарт ашигладаг уг металлын үнэ энэ сарын эхээр тонн нь 8600 ам.долларт хүрч, таван сарын оргилд хүрсэн ч Хятадад коронавирусын халдвар нэмэгдэж байгаа нь өсөлтийг бууруулж улмаар металлын эрэлтийг бууруулж магадгүй гэсэн болгоомжлолоос их ухарсан. Хятад улс өндөр настнуудын вакцинжуулалтыг нэмэгдүүлэхийг шахаж байгаа нь “Тэг ковид” бодлогыг цаашид хөнгөвчлөх тухай таамаг байгаа юм. Энэ долоо хоногт эрх баригчид үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Гэсэн ч Хятадын цар тахлын нөхцөл байдал, дотоодын өдөөгч, хатуу биет нийлүүлэлт нь зэсийн үнийн хэлбэлзлийг нэмэгдүүлэх болно гэж “Chaos Ternary” судалгааны хүрээлэн лхагва гарагт хийсэн тэмдэглэлдээ мэдэгдэв.

Барселонд төвтэй бие даасан судалгааны компани болох “Focus Economics”-ын бичсэнээр “Ирэх оны эхний хагаст зэс болон үйлдвэрлэлийн металлын эрэлт нэлээд сул байна. Дэлхий дахинд зээлийн хүү оргилдоо хүрч, Хятадын эдийн засаг үл хөдлөх хөрөнгийн сүйрэл болон COVID-19-ийн нөлөөгөөр хүнд байдалд байх магадлалтай” гэж үзэж байна. “Focus Economics” мэдээлснээр хамгийн багадаа зэс нэг тонн нь 5430 ам.доллар, дээд тал нь нэг тонн нь 8775 ам.доллар болохоор байгаа аж.

779 хүнд ипотекийн зээл олгожээ

Өнгөрсөн сард орон сууцны зургаан хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн хүрээнд шинээр 779 зээлдэгчид 73 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Ингэснээр зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн үлдэгдэл аравдугаар сарын эцэст нэг их наяд 16 тэрбум төгрөг давсныг Монголбанк мэдээллээ. Харин арилжааны банкуудын хувьд ипотекийн зээлийн хүсэлт авахгүй байгаа гэсэн юм. Аравдугаар сард 682 зээлдэгчээс 64.1 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт иржээ. Энэ он дуустал Цар тахлын тухай хуулийн дагуу ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байгаа билээ. Орон сууцны санхүүжилтийн зургаан хувийн хүүтэй зээлийн хүрээнд нийт хоёр их наяд төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн байна. Төрөөс 2023 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн УИХ-ын тогтоолын төсөлд ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр тусгаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн хөтөлбөр анх хэрэгжиж эхэлсэн 2013 оноос хойш нийт санхүүжилтийн үлдэгдэл 6.2 их наяд төгрөгийг шилжүүлэх болж байгаа аж.

Монголбанк өнгөрсөн сард 2.6 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк өнгөрсөн сард 2.667 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 19.9 тонн үнэт металл худалдан аваад байна. Харин Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2.780.1 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1.332 кг үнэт металл тус тус худалдан авсан. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Өнгөрсөн сард дундаж үнэ 197.545 төгрөг байв.

10 мянгаас дээш хүнтэй сум, суурин газрын шөнийн тарифыг хөнгөлнө

Ирэх оны төсөвт улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийн зардалд шаардагдах 33 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайдын урсгал зардалд суулгаж өгсөн. Үүнтэй холбоотойгоор 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифыг арваннэгдүгээр сарын 1-нээс ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний хооронд хөнгөлөхөөр боллоо. Тус хөнгөлөлтөд нийслэлд 125 мянган айл, өрх сум, сууринд 48 мянган өрх хамрагдах юм.

"Роснефть" компани энэ сард 83 мянган тонн дизель түлш нийлүүлнэ

Дизель түлш ховордож зарим уул уурхайн компанийн үйл ажиллагаа зогсох дээрээ тулаад байгаа. Тэгвэл энэ сард ОХУ-ын “Роснефть компани 83 мянган тонн дизель түлш нийлүүлэхээр УУХҮЯ-тай тохиролцож, захиалгаа баталгаажуулжээ. Тодруулбал, манай талаас “Роснефть”-д хүсэлт тавьж сар тутамд нийлүүлдэг дизель түлшний хэмжээг нэмэгдүүлж 83 мянгад хүргэхээр болсон юм. Тус улсад дизель түшний хэрэглээ өмнөх онуудын дунджаас өссөн нь хомсдол үүсэхэд нөлөөлсөн гэж УУХҮЯ-ийн сайд Ж.Ганбаатар мэдэгдсэн. Тэрбээр өнөөдөр “Ангарскийн үйлдвэрт гарсан гал нь дизель түлшийн нийлүүлэлтэд нөлөөлөхгүй. Галыг унтраасан гэж ОХУ-ын талаас бидэнд мэдээлсэн. Үйлдвэрийн хашаанд байдаг жижиг цехэд гал гарсан юм билээ” гэсэн юм.

Мөн 2023 оны эхнээс дизель түлшийг олон улсын зах зээлийн үнээс 10 хувийн хямдралтай нийлүүлэх, АИ-92 автобензиний тонн тутмыг 815.ам доллараар таван жилийн хугацаанд тус тус тогтворжуулахаар хэлэлцсэн байна.

Б.БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Самрын сүлжээнийхэн Засгийн газарт нөлөөлж, тэмдэгтийн хураамжийг “тэглүүлнэ” гэв үү?!
Самрын сүлжээнийхэн Засгийн газарт нөлөөлж, тэмдэгтийн хураамжийг “тэглүүлнэ” гэв үү?!
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​