fbpx ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ЦАГААГЧИН ҮХЭР ЖИЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГУУДАА ТОДРУУЛЖ, АЛДАРШУУЛАВ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Уул уурхай
Огноо
Унших
3 минут 46 секунд

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ЦАГААГЧИН ҮХЭР ЖИЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГУУДАА ТОДРУУЛЖ, АЛДАРШУУЛАВ

Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн хамт олон жил бүрийн сар шинийн баярын босгон дээр улиран одож буй оны хөдөлмөрийн сайчуул, манлайлагчдаа үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга”-аар өргөмжлөн, алдаршуулдаг уламжлалтай. 17-р жарны цагаагчин үхэр жил буюу 2021 оны ажил үйлс, амжилт бүтээлээрээ цех хамт олноо тэргүүлэн, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд идэвх санаачилгатай ажилласан нэр бүхий 33 ажилтныг Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулан, зургийг нь хүндэт самбарт байрлуулж, урамшуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Мөн үйлдвэрийн газарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, шинэ техник технологи нэвтрүүлэн эзэмших, үндэсний мэргэжилтэй боловсон хүчин сургаж бэлтгэх, хөдөлмөрийн хамт олныг удирдан зохион байгуулах, үйлдвэрлэлийн менежментийг зах зээлийн нөхцөлд нийцүүлэн боловсронгуй болгоход бүтээлч хөдөлмөрөө зориулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн Ерөнхий инженер Д.Уламмандах, Засвар механикийн заводын технологич инженер Ахметов Ю.Г, Геологи хайгуулын экспедицийн цооног өрөмдөгч Л.Бадрахбаяр нарын гурван ажилтныг үйлдвэрийн газрын Хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж, алдаршуулан “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

Хөдөлмөрийн аваргууд болон Хүндэт дэвтэрт нэр нь бичигдсэн эрхмүүдийн шагналыг үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Ерөнхий захирлын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нар гардуулж, баяр хүргэв. Мөн Монголын ҮЭХ-ны дээд шагнал “Хөдөлмөрийн хүний төлөө” тэмдгээр тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхийг шагнасныг гардууллаа.

Шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн 2021 оны Хөдөлмөрийн аваргууд, Хүндэт дэвтрийн эзэддээ хандаж үг хэлсэн. Тэрээр “Өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлын хүндрэл бэрхшээл биднийг ч бас тойроогүй, хүнд цаг үе байсан ч манай уурхайчин хамт олон эв нэгдэлтэй, ёс зүйтэй байж, бие биенээ дэмжин зангидсан гар шиг ажиллаж чадлаа. Үүнийхээ үр дүнд та бид олон сайхан амжилт гаргалаа. Энэ бүхний тэргүүн эгнээнд байж, хамт олныхоо нэр хүндийг өндөрт өргөж ажилласан хөдөлмөрийн аваргууд, тэргүүний ажилтнууддаа халуун баяр хүргэе. Цар тахлын үед бид түүхэндээ анх удаа улс орон нутгийн төсөвт 1.2 их наяд төгрөг төвлөрүүлж чадлаа. Энэ бол тус үйлдвэрийн уурхайчин хамт олны улс орондоо бүтээж буй үндэсний баялаг юм. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бүр аль цех нэгжид ажиллаж буйгаас үл хамааран 170 гаруй сая төгрөгийн баялаг бүтээж байна. Ийм хэмжээний баялагийг Монгол хүн бүр бүтээж чадвал эх орон маань хөгжиж дэвших зам саадгүй дардан байх болно. Энэ үйлсэд бахархам хувь нэмрээ оруулж буй та нартаа дахин баяр хүргэж, улам өндөр амжилт хүсье” хэмээн онцоллоо.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

ТАВАН ТӨГСӨГЧ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАХ БАТЛАМЖ ГАРДАВ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​