fbpx “Алтан цом” Ховдын их гурвалгүй үргэлжилнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment Шуурхай онцлов
Огноо
Унших
6 минут 22 секунд

“Алтан цом” Ховдын их гурвалгүй үргэлжилнэ

Монголын үндэсний бөхийн холбоо “SPS” телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны II шат амжилттай болж өндөрлөлөө. Шилдэг наймд Увс, Баян-Өлгий, Архангай, Баянхонгор, Завхан, Өвөрхангай, Булган, Төв аймгийн баг шалгарав. Улсын харцага Х.Гантулга, Б.Цэдэнсодном, Ц.Бямба-Отгон, улсын начин Б.Лхагвадорж, аймгийн арслан О.Наранбаатар, Т.Довчинсэмбээ нараас бүрдсэн Өвөрхангайн баг Улаанбаатар хотын багтай учраа таарч 25 барилдаан хийснээс 22 давсан амжилт үзүүлэв.
Энэ нь II шатанд өрсөлдөгч багаа хамгийн хол давааны зөрүүтэй хожсон юм. Мөн энэ шатанд Увс аймгийн багаас даян аварга Н.Батсуурь Япон руу тэмцээнд оролцохоор явсан учир барилдаагүй. Түүний оронд улсын гарьд Ө.Бат-Орших барилдсан юм. Мөн бэртлийн улмаас барилдаагүй цэргийн арслан Л.Отгонбаатарыг орлож улсын арслан Р.Пүрэвдагва барилдсан нь барилдааныг үзүүштэй болгож байлаа.

Хөлбөмбөг үзэж буй юм шиг уур амьсгал

II шатны сугалаа болсон өдрөөс бөхийн хорхойтнууд үзэгчдийн дунд том хүлээлт үүссэн. Энэ нь Архангай, Ховд аймгийн багийн өрсөлдөөн хэрхэн өрнөх бол гэсэн таамаг байлаа. 10 хоногийн өмнөөс л үзэгчид аль баг нь ялах талаар таамаг дэвшүүлцгээж байв. Зарим нь “Арай эрт таарлаа даа” гэж халаглаж ч байсан. Ингээд хүлээсэн өдөр ирж барилдаан эхэллээ. 12 шилдэг бөхийн 25 барилдааныг үзэхээр Монгол бөхийн өргөөний 2500 суудал битүү дүүрчээ. Барилдаан эхний тойргоосоо үзэгчдийг шуугиулж суудлаас нь өндөлзүүлж эхлэв. Эхний тойрогт аймгийн арслан Э.Мөнхжаргал шинэ аварга О.Хангайг сугадаж мушгиад өвдөг шороодууллаа. Хоёрдугаар тойрог Ховдынхны хувьд тааварлашгүй муу болсон юм. Уран барилдаант харцага Б.Зоригтбаатар баруун халз хутгаад Б.Бат-Өлзий зааныг давж энэ тойрогт багтаа ялалт авчирсан. Архангайн дэмжигчид бөхчүүдийн нэр бичсэн баннер, зураг авчирч багаа зохион байгуулалттай их спортын фэнүүд шиг дэмжиж байлаа. Харин Ховд аймаг нэгдсэн зохион байгуулалтгүй ч даваа авах бүрт уухайн түрлэг тасрахгүй байв. Нэг хөгжөөн дэмжигч бүжиглэж байгаа харагдсан.
Гуравдугаар тойргийн онцлох барилдаан нь улсын гарди М.Бадарч, Б.Бат-Өлзий заануудын хооронд болсон. Өмнө 11 удаа учраа таарч заан зургаад нь давж байсан бол энэ удаа М.Бадарч гарди баруун хөлийг нь шүүрч өргөж даваад хоорондын харьцаагаа тэнцүүлэв. Тус тойрогт Б.Зоригтбаатар өнөө цагийн манлай заан Б.Пүрэвсайханыг давснаар багтаа ялалт авчирсан. Дөрөвдүгээр тойргийн шуугиан нь аймгийн арслан Э.Мөнхжаргал байлаа. Тэрбээр улсын заан Б.Бат-Өлзийг зүүн этэж тэнцвэр алдуулаад хутгаж давснаар багтаа энэ тойрогт илүүрхэх давааг авчирсан юм. О.Хангай аварга, Б.Бат-Өлзий заан хоёрыг нэг өдөр давдаг бөх тун ховор. Э.Мөнхжаргал энэ амжилтыг үзүүлээд зогсохгүй Ховдын хүчирхэг багийн эсрэг дөрөв давсан юм.
Эцсийн тойргийн өмнө Архангайн баг 12:9-өөр тэргүүлээд эхэлсэн. Тэд сүүлийн тойрогт нэг давахад ялалтыг авахаар болсон байв. Баг тус бүрт хоёр дасгалжуулагч зөвлөгөө өгч байлаа. Архангайн фэнүүд баяраа тэмдэглэцгээж бүгд гар утасныхаа гэрлийг асаан нутгийнхаа сүлд дууг дуулж, хоёр багийн бөхчүүд дасгалжуулагч багш нартайгаа ярилцах нь дэлхийн том ордонд хөлбөмбөг үзэж байгаа мэт мэдрэмж төрж байлаа. Сүүлийн тойрогт Ховдынхон тун сайн барилдаж дөрвөн даваа авч ойртуулсан. Гэвч энэ өдрийн гол баатар Б.Зоригтбаатар харцага аймгийн арслан Ц.Төмөрцоожийг давж багтаа ялалт авчирав. Үзэгчдийн нүргээн үнэн зоригт харцагын барилдаан үндэсний бөх сонирхогчдын тансаглал гэлтэй. Ингээд Архангай аймгийн баг шигшээ наймд шалгарч, О.Хангай аваргаар ахлуулсан Ховдын баг хасагдлаа.

Ц.Бямба-Отгон харцага нэг ч унаагүй тэргүүлж байна

“Алтан цом”-ын төлөөх барилдааны эхний хоёр тойргийн дараах байдлаар Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын харцага Ц.Бямба-Отгон нэг ч уналгүй 10 давснаар нийт бөхийг тэргүүлж байна. Түүн шиг нэг ч унаагүй өөр нэг бөх байгаа нь шинэхэн гавьяат М.Лхагвагэрэл заан юм. Тэрбээр эхний тойрогтоо барилдаагүй ч хоёрдугаар тойрогтоо тав барилдаж өвдөг шороодоогүй. Отгон харцага Ц.Бямба-Отгоны араас есөн даваа нэг унаатай улсын аварга О.Хангай, начин Б.Чимидвандан, Б.Түмэндэмбэрэл, Э.Сумьяабат, аймгийн арслан О.Наранбаатар нар бичигдэж байна.
Хоёр тойрогт баг тус бүр 50 барилдаан хийсэн. Үүнээс Завхан аймгийн баг 44 давж тэргүүлэв. Шинэ заанаар удирдуулсан энэ баг нэгдүгээр тойрогтоо нэг ч уналгүй 25 давсан. Энэ тохиолдол одоогоор дахин давтагдаагүй байна. Завхан аймгийн багийн араас Өвөрхангай аймгийн баг 41 даваагаар удааллаа. Үндэсний “Алтан цом”-ын төлөөх барилдааны II шат ийнхүү өндөрлөлөө. Үлдсэн найман баг 2023 оны хоёр, дөрөв, зургадугаар сард тойргийн журмаар тус бүр долоон барилдаан хийж аваргаа тодруулна. Аварга болсон баг 200 сая төгрөгийн эзэн болох юм.

Б.Дэмбэрэлням

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хятадад COVID-19-ийн давлагаа дахин эхэлснийг анхааруулав
Хятадад COVID-19-ийн давлагаа дахин эхэлснийг анхааруулав
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​