fbpx Жижиг “Тавантолгой” нь “Эрдэнэс Тавантолгой“ ХК-аас 340 мянган тонн нүүрс хулгайлсан байж болзошгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Уул уурхай Том онцлох
Огноо
Унших
8 минут 28 секунд

Жижиг “Тавантолгой” нь “Эрдэнэс Тавантолгой“ ХК-аас 340 мянган тонн нүүрс хулгайлсан байж болзошгүй

Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргажээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, орон нутгийн “Тавантолгой”-н бүрэн эрхэт төлөөлөгч П.Сайнзориг нар мэдээлэл хийлээ. Тэдний мэдээллийг болон өчигдөр нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" КОМПАНИЙН НҮҮРСНИЙ 30 ХУВИЙГ БИРЖЭЭР ЗАРНА

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар:


-Засгийн газрын хуралдаанаар нээлттэй цахим харилцааны журмыг баталлаа. УИХ дээр Уул уурхайн биржийн тухай хуулийг хэлэлцэж байгаа. Энэ хууль ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Хууль хэрэгжсэнээр биржээр нүүрс, зэс, төмөр зэрэг гол металлуудаа гаргана. Харин сая батлагдсан журмаар долдугаар сар хүртэл зөвхөн нүүрсийг биржээр зарахаар төлөвлөж байгаа юм. Ингэснээр нүүрсний ам үнэ, гэрээний үнэ, уурхайн үнэ гэх мэт олон үнээр бус худалдагч, худалдан авагч гээд олон тал оролцож, нүүрсээ зарах юм. Хамгийн гол нь нүүрсний үнэ тодорхой болсноор нэг худалдан авагчид 180 мянган тонноос дээш худалдахгүй. Эхний ээлжид "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрсний 30 хувийг биржээр зарна. Цаашдаа төрийн бүх өмчит компаниуд ашигт малтмалуудаа зарж, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина.

Орон нутгийн “Тавантолгой”-н Бүрэн эрхэт төлөөлөгч П.Сайнзориг:


-Засгийн газраас жижиг "Тавантолгой" компанийн хувьцааг аль нэг төрийн байгууллагад шилжүүлэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.Тавантолгойн бүлэг ордтой холбоотой хоёр асуудлыг ойлгох хэрэгтэй. Мөргөцгийг бүртгэлгүйгээр хил давуулсан байж болзошгүй. Үүнийг тодорхой болгоно. Хилээр бүртгэлгүй гаргасан уу, эсвэл шатсан уу гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтооно. Орон нутгийн өмчит "Тавантолгой" компани нь “Эрдэнэс Тавантолгой" компанийн талбайгаас хууль бусаар 340 мянган тонн нүүрс олборлосон гэх хэргийг мөн шалгаж байгаа. Хоёр компанийн ашиглалтын талбай хил залгаа учраас асуудал гарсан гэдгийг албаныхан хэлж байгаа. Энэ асуудалд хөндлөнгийн аудитын баг гаргаж шалгуулна.Ингэснээр хууль бусаар олборлож, хил давуулсан нүүрсний орлого жижиг "Тавантолгой" компанийн дансанд орсон эсэхийг тогтоох боломжтой.

“ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХЭЭС ТҮДГЭЛЗЭН, ШАЛГУУЛАХАД БЭЛЭН”

Түүнчлэн өчигдөр нүүрсний хэрэгт холбогдсон гэх таван гишүүн байр сууриа илэрхийллээ.


УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:


-Жинхэнэ хулгайч нар хаалганы гадна үлдэж байна. Харин дарга нарыг дагаж гүйдэггүй, өрөө тасалгаагаар нь орж явдаггүй хүмүүсийг номхон тэмээг ноолоход амар гэгчээр зарлалаа. Миний хамаарал бүхий хүмүүс дунд уул уурхайн бизнес эрхэлдэг хүн байхгүй. 40 их наядын хулгайг гудамжнаас хийж чадахгүй. Ордон дотор хийнэ. Ордон дотроос хулгайчийг хайх хэрэгтэй.


УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:


-Надад хийсэн гэрээ байхгүй, би машин явуулдаггүй. Яагаад би үүнд холбогдчихсоныг мэдэхгүй байна.Хүний нэр төрд ингэж халдаж болохгүй. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тэмдэглэсэн компанийн эзэмшилд Өмнөговийн Цогтцэцийд 2-3 шатахуун түгээх станц байдаг. Тухайн станцаас тэнд төмөр зам тавьдаг компаниас эхлээд хүмүүс автомашинууддаа гэрээгээ хийгээд мөнгөө шилжүүлээд шатахуун авдаг. Энэ бол зүгээр л өдөр тутамд байдаг бизнесийн харилцаа. Өөр надад юу ч байхгүй. УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэж, шалгуулахад бэлэн байна.


УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:


-2012 онд УИХ-ын сонгуулийн үеэр байгуулагдсан Засгийн газар Төрийн тусгай албадын дарга нарыг өөрчлөхөд би ажлаа өгсөн. 2016 оны наймдугаар сар хүртэл ажилгүй байсан. Үүний дараа Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, “Импайргаз Монголиа” ХХК-д ажилласан юм. Тус компанийн хувьд байгалийн хий, газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулдаг. Нүүрстэй ямар ч холбоогүй.


УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:


-Өмнөговь аймагт Тавантолгойн уурхай үйл ажиллагаагаа явуулдаг, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт байдаг болохоор намайг холбоотой байж магадгүй гэж нэр оруулсан байх. Би эдгээртэй ямар ч холбоо байхгүй. Хулгайч нарыг далдлахын тулд өмнө нь бид нарыг гаргаж хаяж байгаа юм уу учрыг нь сайн олохгүй байна. Үндэслэлийг нь мэдэх юм алга.


УИХ-ын гишүүн Ц.Анандбазар:


-Би өөрөө бурхны шашинтай. Хулгай гэдэг зүйлийг үнэхээр үзэн яддаг. Тиймээс ард түмэнтэйгээ нийлээд нүүрсний хулгайг илрүүлэх бүлэг байгуулна. Алдсан боломжийг ард түмэндээ авчрахын төлөө тэмцэнэ. Унтаж байгаа баавгайг сэрээсэн хулгайч нар өөрсдөө гомдох цаг ирнэ гэлээ.

БНХАУ-ААС МЭДЭЭЛЭЛ АВАХАД ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТЫГ ХУУЛЬ ЗҮЙН САЙДАД ХҮРГҮҮЛЖЭЭ

Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор БНХАУ-ын талтай хамтран ажиллаж байгаа талаар Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэл хийлээ. Ахлах прокурор Д.Дашмаа "Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорт, бусад үйл ажиллагаатай холбоотойгоор АТГ болон ЭЦА-д шалгагдаж байсан хоёр хэрэгт БНХАУ-аас шаардлагатай мэдээ, мэдээллийг авахаар 2019, 2021 онд хоёр хүсэлт хүргүүлснээс нэг хүсэлтийг хилийн бүртгэлийн системд өөрчлөлт оруулсан учраас биелүүлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн, нэг хүсэлтийн хариу одоогоор ирээгүй байгаа. БНХАУ-аас эрх зүйн туслалцаа ирүүлэх боломжгүй гэсэн учраас тус прокурорын газраас “нүүрсний” гэх тодотголтой хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ХХЕГ, ГЕГ-аар дамжуулан БНХАУ-ын хил хамгаалах болон гаалийн байгууллагаас мэдээлэл авах боломжтой эсэх, энэ асуудалд дэмжлэг үзүүлэх талаар Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Хууль зүй, Дотоод хэргийн сайдад албан бичиг, шаардлагатай мэдээллийг хүргүүлсэн" гэлээ.

“НӨЛӨӨГҮЙ НӨХДӨӨ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧААР ЗАРЛАЛАА”

Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгын АН-аас мэдээлэл хийв. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал "Миний гарт "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүх бичиг баримт байна. Тус компаниас үүдэлтэй томоохон хулгайн хэргийг зохион байгуулалттай хийсэн байж болзошгүй байна. Энэ бүхэн ГЕГ, МХЕГ, АТҮТ, "Эрдэнэс Тавантолгой" ХК гэх дөрвөн байгууллага дээр төвлөрч байгаа. Тэгвэл эдгээр байгууллагын удирдлага болон ТУЗ-ийг хэн томилдог юм бэ гэвэл, Нэгдүгээрт, ГЕГ-ын даргыг МАН, Сангийн яам томилдог. Хоёрдугаарт, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлыг Засгийн газраас санал болгосноор тухайн компанийн ТУЗ бүрдэж, улмаар гүйцэтгэх захирлаа томилж байгаа. Гуравдугаарт, МХЕГ-ын удирдлагуудыг МАН-аас томилдог. Дөрөвдүгээрт, АТҮТ-ийн даргыг Засгийн газар болон Зам тээврийн хөгжлийн сайд томилдог. Гэтэл тэдний үйлдсэн хулгайг 2016 оноос хойш ажилгүй явж байгаа АН-ын гишүүд хийсэн мэтээр нийгэмд сурталчилж байгаа. Эсвэл өөрсдийн намдаа нөлөөгүй хэдэн нөхдөөр туг тахиж үзэж байна” гэлээ.

Т.САЙХАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

“Акул, жараахай“-нууд маань одоо л хуультай болох уу?!
“Акул, жараахай“-нууд маань одоо л хуультай болох уу?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​