fbpx С.Шаарийбуу: “100 жилийн дараа шийдэгдэж мэдэх хэрэг шүү” гэсэн ч эцсээ хүртэл зүтгэсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
9 минут 34 секунд

С.Шаарийбуу: “100 жилийн дараа шийдэгдэж мэдэх хэрэг шүү” гэсэн ч эцсээ хүртэл зүтгэсэн

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсад амиа алдаад 16 жил өнгөрсөн ч хэрэг нь шийдэгдэхгүй өнөөг хүрсэн билээ. Тэгвэл Малайзын шүүхээс энэ сарын 16-ны баасан гарагт хариуцлага хүлээх хүмүүсийн нэрийг зарлав. Тодруулбал, Ш.Алтантуяагийн үхэлд улс төр судлаач Абдул Разак Багинда, ахлах байцаагч Азилах Хадри, бага түрүүч Сирул Азхар Умар нарын гурван хүнийг, мөн Засгийн газрыг буруутай гэж үзсэн. Ийн Малайз улсын анхан шатны шүүхийн энэ шийдвэрийн талаар Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу, өмгөөлөгч Б.Баяр нар өчигдөр мэдээлэл хийлээ.

“ХУУЛЬ ҮНЭНИЙГ ТОГТООЖ ЧАДДАГ ЮМ БАЙНА”

Хурлын эхэнд Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу гуай "Би охиноо их санадаг. Санахгүй байхын арга байхгүй” хэмээгээд охиндоо хүндэтгэл үзүүлэн нэг минут чимээгүй зогссон юм.
Үүнийхээ дараа тэрбээр “Охиноо амь эрсэдсэн өдрөөс хойш эцэг би ардчиллын сонгодог орны нэг Азийн бар гэгддэг Малайзын “мангасууд”-тай нүүр тулсан. Шулуухан хэлье, би тэр ардчиллыг хүмүүнлэг, шударга зүйл байх болов уу гэж итгэсэн. Гэвч бодит байдал дээр “бохир” болгонтой тулсан. Юун түрүүнд энэ хэрэг шийдэгдэхгүй яагаад ингэж олон жил болов гэдэг талаар тайлбарлая. 2006-2018 он хүртэл 12 жил эрүүгийн хэргийг шийдэх гэж явлаа. Бараг бүтээгүй. Бүтэх боломж ч ховорхон байсан. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд тухайн үеийн төрд үйлчилдэг шүүх, цагдаа, тэдэнд зөвлөдөг гадаад, дотоодын мэргэшсэн хуулийн томоохон фирмүүд бүхэл бүтэн институт нэг талд нь зогссон. Нөгөө талд нь хохирогч би ганцаараа заргалдсан. Тухайн үед "Магадгүй энэ хэрэг 100 жилийн дараа шийдэгдэж мэднэ шүү. Чи тэвчээртэй байгаарай. Эрүүгийн хэргийг чинь би тууштай шийдэж өгнө" гэж Малайзын талын өмгөөлөгч маань надад хэлж байсан. Ингээд гурав хоногийн өмнө /2022.12.16/ анх удаа Разак Багиндаг аллагын захиалагч нь мөн гэдгийг тогтоолоо. Гэхдээ Р.Багиндаг одоо шийтгэхгүй байх л даа. Тэр хүн гардаж үйлдээгүй. Гэхдээ тэр захиалагч мөн. Энэ үнэнийг тогтоож өгч чадахгүй дээ гэж бодож байсан. Хууль үнэнийг нь тогтоож чаддаг юм байна. Ийм өдөр ирдэг юм байна. Шүүхийн шийдвэрт хүрч, нөхөн олговор олгосон тухай хэдэн тоонд битгий анхаарал хандуулаарай. Би баярлахгүй байна. Хүний амь гэдэг иймхэн юмаар дуусдаг юм биш. Үр хүүхэд гэдэг эцэг хүн, төрөл садан, хэнд ч дахиад нөхөх боломжгүй. Харин Малайзын шүүх хэзээ нэгэн цагт ийм шийдвэрт хүрнэ гэдэгт итгэлтэй байсан" гэсэн юм.

“МОНГОЛЫН ОЛОН ИРГЭН МАЛАЙЗАД АМЬ НАСАА АЛДСАН”

16 жилийн дараа хэрэг хэрхэн илэрсэн талаар тэрбээр "Хэрэг яагаад илрэх боломжтой болсон бэ гэдэг нь дараагийн асуудал. Охин минь баригдахынхаа өмнөх өдөр мэдүүлэг өгсөн байдаг. Миний амь нас дээсэн дөрөөн дээр байна. Хэрвээ ямар нэгэн асуудал болбол Р.Багинда үүнийг шийднэ гэж бичээд компьютер дээр шивсэн байдаг. Энэ улсаас буцаад гаръя гэхээр гарц байдаггүй. Энэ замаар маш олон монгол хүн Малайзад хэлмэгдсэн. Аллагыг үйлдсэн офицеруудын нэг нь нутагтаа, харин нөгөө нь Австралид байна. Тэд ”Манай Ерөнхий сайд намайг өрөөндөө дуудаад Малайз улсын аюулгүй байдалд онц ноцтойгоор нөлөөлөх гадаадын тагнуул эмэгтэйг устгах хэрэгтэй байна. Чи үүнийг хэрэгжүүл гэж үүрэг өгсөн" гэж мэдүүлдэг. Захиалгат хүн амины хэрэг хийснийхээ төлөө тэд 300 сая ринггит авсан гэж мэдүүлж байсан. Ингээд л аймшигт хэргийг үйлдсэн байдаг юм. Шүүх анхнаасаа хуулиа умартсан. Эрх мэдэлтнүүдийн төлөө 12 жил ажилласан. Ингээд Разак Наджиб засагласан 12 жил өнгөрч байгаа юм. Монголын олон иргэн Малайзад амь насаа алдсан, хийгээгүй гэмт хэргийнхээ төлөө гүтгэгдсэн, хүний наймааны золиос болцгоосон. Надаас бусад нь юунд ч хүрч чадаагүй болохоор би тэдний өмнөөс хариуцлага хүлээсэн. Ямар ч гэсэн эцсээ хүртэл явна гэж шийдсэн” гэв.

Б.Баяр: МАЛАЙЗЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ӨӨДӨӨС ҮНЭХЭЭР ХҮЧИН МӨХӨСДӨЖ БАЙСАН

Харин өмгөөлөгч Б.Баяр тус хэргийн шүүхийн процессын талаар мэдээлэл өглөө.Тэрбээр “Бид шүүх хуралд цахимаар оролцсон. Танхимд хэн ч ярих эрхгүй. Шүүгч цагийн дотор шийдвэрээ уншиж, танилцуулсан. Шүүхийн шийдвэр танилцуулах хуралд хэн ч ярих эрх байдаггүй. Өмнө нь дандаа хэргийн процессын хурал болж байсан бол өнгөрсөн баасан гаригт жинхэнэ шүүх хурал болж өнгөрсөн. Давж заалдах эрх нь дөрвөн хариуцагчид байгаа. Хариуцагч тал 30 хоногийн дотор давж заалдах эрхтэй. С.Шаарийбуу гуай өөрөө давж заалдахгүй гэдгээ илэрхийлсэн. Мөнгө төгрөгтөө бус 16 жилийн турш хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхээр явсан нь хангалттай гэж байгаа. Түүнд хэргийг дахин давж заалдах чадал, тэнхээ ч үлдсэнгүй. Эрүүгийн болон иргэний хэргээр шүүх хурлын процесс зэрэг шахуу эхэлсэн. Эрүүгийн хэрэгт цагдаагийн хоёр ажилтныг шийтгэж, дууссан. Энэ явцад хэргийн захиалагч буюу Малайзын тухайн үеийн Ерөнхий сайдын улс төрийн зөвлөх Абдул Разак Багинда гэж хүний гэм буруутайг тодорхойлоогүй. Тиймээс иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад захиалагч нь Багинда байсан юм байна. Хамгийн чухал нь өнгөрсөн долоо хоногийн шүүх хурлаар дөрөв дэх хариуцагч буюу Малайз улсын төрийг хариуцагч гэж тогтоолоо. Багинда хэргийн холбоос нь болж, хоёр цагдаа хэргийг гүйцэтгэсэн. Тэд төрийн албан хаагч учраас төр нь иргэний хариуцлага хүлээх хараат бус шийдвэрийг гаргалаа.Одоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссан. Багиндад эрүүгийн хариуцлага ногдуулахгүй гэсэн үг. Иргэний хэргээр мөнгөн хариуцлага хүлээж байгаа юм. Дөрвөн хариуцагч нийлээд нөхөн олговроо төлөх ёстой. Үндсэндээ 16 жилийн хугацаанд Малайзын Ерөнхий сайдын өөдөөс үнэхээр хүчин мөхөсдөж байсан. Сүүлд 2018 оноос хойш Малайзад тогтолцоо өөрчлөгдөж, хууль бус эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцож эхэлсэн.Эрүүгийн хэрэг дээр цагдаагийн хоёр ажилтан төрөөс үүрэг авч ажилласан гэсэн. Тэрийг нотолж чадахгүй бэрхшээлтэй байсан. Иргэний хэрэг дээр нотлох баримт бүрдүүлнэ гэдэг маш хэцүү. Учир нь Малайз улсын хуулиар эрүүгийн хэргийн материалыг иргэний хэрэгт ашиглахыг хориглодог. Энэ хэрэг дээр ашиглахаас өөр аргагүй юм байна, нотлох баримтыг шинээр бүрдүүлэх боломжгүй юм байна. Тэгээд Малайзын түүхэнд анх удаа эрүүгийн хэргийн материалыг иргэний хэрэгт ашигласан. Энэ бол чухал алхам. Монголд энэ тохиолдолд зөвшөөрдөг” гэсэн юм.
Малайзын давж заалдах шатны шүүхээс дөрвөн хариуцагчаар таван сая ринггит нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан. Малайзын таван сая ринггит бол Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр 3.8 тэрбум төгрөг болж байгаа юм. Тиймээс “Энэ улсын түүхэнд байхгүй нөхөн төлбөр ногдуулж байна” гэж Малайзын өмгөөлөгч нь хэлжээ. Алтантуяагийн аав С.Шаарийбуу, ээж С.Алтанцэцэг, хоёр хүү болох Б.Мөнгөншагай, Б.Мөнхтулга нар сэтгэл санааны хохирлоо нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг 2007 оны зургадугаар сарын 4-нд Малайзын шүүхэд гаргаж байв.


Ийн Ш.Алтантуяагийн гэр бүлийнхэн, Монгол Улсын Засгийн газар, ХЭҮК, хэвлэл мэдээллийн байгууллага хамтдаа 16 жилийн турш тэмцсэний эцэст Малайзын шүүхээр хэргийн буруутнуудыг илчлүүлж, хариуцлага тооцуулж чадлаа. Энэ бол Монгол, Малайз төдийгүй дэлхийн түүхэнд тодоор үлдэх томоохон шүүх хурлын нэг байсан юм.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Д.Баясгалан: Бид I зэрэглэлийн төмөр замыг нэг сая ам.доллараар л барьсан
Д.Баясгалан: Бид I зэрэглэлийн төмөр замыг нэг сая ам.доллараар л барьсан
 
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгоно хэмээн бусдыг залилж байгааг сэрэмжлүүлж байна
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгоно хэмээн бусдыг залилж байгааг сэрэмжлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгоно хэмээн бусдыг залилж байгааг сэрэмжлүүлж байна

БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгоно хэмээн бусдыг залилж байгааг сэрэмжлүүлж байна

Б.БАДАРЧИД 800 САЯЫГ АМЛАСАН ГЭХ Б.БАЯНМӨНХ ГЭЖ ХЭН БЭ

Б.БАДАРЧИД 800 САЯЫГ АМЛАСАН ГЭХ Б.БАЯНМӨНХ ГЭЖ ХЭН БЭ

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

Хөвсгөл аймагт 2,595 иргэнийг хохироосон гэх “Бэлтэс мөрөн” компанийн удирдлагуудыг цагдан хорьжээ

Хөвсгөл аймагт 2,595 иргэнийг хохироосон гэх “Бэлтэс мөрөн” компанийн удирдлагуудыг цагдан хорьжээ

Д.Энхбат: Б.Хурцын хонгилын шүүгчид амьдралаа бодоод чамд ял өглөө гэж хэлж байсан

Д.Энхбат: Б.Хурцын хонгилын шүүгчид амьдралаа бодоод чамд ял өглөө гэж хэлж байсан

Сонгууль-2024: МАН-аас сонгуульд горилогч “танил“ биш эмэгтэйчүүдтэй “танилц“

Сонгууль-2024: МАН-аас сонгуульд горилогч “танил“ биш эмэгтэйчүүдтэй “танилц“

Ж.Батзандан АН-д элсэх хувилбар яригдаж байна

Ж.Батзандан АН-д элсэх хувилбар яригдаж байна

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Ж.Цолмон: Хиймэл оюун ухаанд бид захирагдах уу, бид захирах уу?

Ж.Цолмон: Хиймэл оюун ухаанд бид захирагдах уу, бид захирах уу?

ЦЕГ: Цагдаа хүчиндээгүй, хамаатны ах Т хэргийг үйлдсэн & Цагдаагаар ажиллаж байхдаа охиныг хүчиндсэн

ЦЕГ: Цагдаа хүчиндээгүй, хамаатны ах Т хэргийг үйлдсэн & Цагдаагаар ажиллаж байхдаа охиныг хүчиндсэн

М.Бадарч: Тавын даваанд намайг даваагаа наймаалцчих гээд 800 сая төгрөг санал болгосон хүмүүсийг хардаж байгаа

М.Бадарч: Тавын даваанд намайг даваагаа наймаалцчих гээд 800 сая төгрөг санал болгосон хүмүүсийг хардаж байгаа

Дуучин BX энд гарч ирэв

Дуучин BX энд гарч ирэв

Харьсан бөх Б.Ариун-Эрдэнэ Монголын төрд ямар хэрэг болох вэ дээ?

Харьсан бөх Б.Ариун-Эрдэнэ Монголын төрд ямар хэрэг болох вэ дээ?

Б.Батбаяр: Монгол Улсад сүүлийн 20 жил тохиолдсон хамгийн том гамшиг бол популизм

Б.Батбаяр: Монгол Улсад сүүлийн 20 жил тохиолдсон хамгийн том гамшиг бол популизм

10-р тойрогт ялагдахаа мэдсэн О.Номинчимэг намын жагсаалт руу зүтгэж эхэлжээ

10-р тойрогт ялагдахаа мэдсэн О.Номинчимэг намын жагсаалт руу зүтгэж эхэлжээ

Н.Учрал: Өчигдөртэй харьцуулахад өнөөдөр асар их өөрчлөлт гарсан

Н.Учрал: Өчигдөртэй харьцуулахад өнөөдөр асар их өөрчлөлт гарсан

“Тэнүүн Огоо“ ХХК-ийн хөрөнгийг 75 тэрбумаар үнэлж, нийслэлийн өмчид бүртгэж авчээ

“Тэнүүн Огоо“ ХХК-ийн хөрөнгийг 75 тэрбумаар үнэлж, нийслэлийн өмчид бүртгэж авчээ

ЦЕГ: Өмгөөлөгч Б арын суудал дээр нас барсан байдалтай олдсон, хохирогчийн нэр дээр бүртгэгдсэн галт зэвсэг, сум, хонгио, гар утас болон бусад зүйлийг эд мөрийн баримтыг бэхжүүлэн авсан

ЦЕГ: Өмгөөлөгч Б арын суудал дээр нас барсан байдалтай олдсон, хохирогчийн нэр дээр бүртгэгдсэн галт зэвсэг, сум, хонгио, гар утас болон бусад зүйлийг эд мөрийн баримтыг бэхжүүлэн авсан

Г.Дашням улс төрд орохдоо л МАН-ын дүрмийг зөрчсөн үү?

Г.Дашням улс төрд орохдоо л МАН-ын дүрмийг зөрчсөн үү?

Л.Чинбатыг маргааш шүүнэ, түүний хүн дайрах үйлдлийг бичлэгээр илчилсэн иргэнийг яллагдагчаар татсан гэв үү

Л.Чинбатыг маргааш шүүнэ, түүний хүн дайрах үйлдлийг бичлэгээр илчилсэн иргэнийг яллагдагчаар татсан гэв үү

Т.Сүхболд генералд “тэсэлсэн”-үүдээ эцэслэх үүрэг бий

Т.Сүхболд генералд “тэсэлсэн”-үүдээ эцэслэх үүрэг бий

“...Сонгуулийн санхүүжилт” гэсэн банк дахь доллар, чингэлэгтэй юанийг СМА юу гэдэг вэ?!

“...Сонгуулийн санхүүжилт” гэсэн банк дахь доллар, чингэлэгтэй юанийг СМА юу гэдэг вэ?!

Ц.Уянга: Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, “HERO” Б.Баатар нарын гурвал хэзээ ч салахгүй нь...

Ц.Уянга: Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, “HERO” Б.Баатар нарын гурвал хэзээ ч салахгүй нь...

Шүүхийн нотолсон “Эрүүдэн шүүсэн хэрэг”-ийг нууцаас гаргах уу?

Шүүхийн нотолсон “Эрүүдэн шүүсэн хэрэг”-ийг нууцаас гаргах уу?

126 гишүүнийг ингэж “дэглэнэ”

126 гишүүнийг ингэж “дэглэнэ”

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г албадан авчирчлаа

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г албадан авчирчлаа

Байр суурь: Намуудын дарга нар СЕХ-нд хүсэлтээ өгөхдөө юу өгүүлэв

Байр суурь: Намуудын дарга нар СЕХ-нд хүсэлтээ өгөхдөө юу өгүүлэв

Баабар: Хөгжлийн диалектик

Баабар: Хөгжлийн диалектик

Цагаан суваргын 34 хувь МАК-д үлдэх үү, Баялгийн санд ирэх үү?!

Цагаан суваргын 34 хувь МАК-д үлдэх үү, Баялгийн санд ирэх үү?!

Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй

Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​