fbpx Боолын худалдаанаас ашиг олдог байсныхаа төлөө Нидерланд улс уучлал гуйв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 30 секунд

Боолын худалдаанаас ашиг олдог байсныхаа төлөө Нидерланд улс уучлал гуйв

Өчигдөр Гааг хот дахь үндэсний архивын газарт хэлсэн үгэндээ Нидерланд улсын өмнөөс ерөнхий сайд Марк Рутте боолын худалдаанаас ашиг олдог байсны төлөө албан ёсоор уучлалт гуйжээ.

Олон зууны турш Нидерланд улс боолын худалдаанаас ашиг хүртэж байсан нь “арилахын аргагүй, нүүр тулахаас өөр сонголтгүй” үнэн болохыг тэр хүлээн зөвшөөрсөн байна.

“Хүмүүсийг Нидерландын төрийн нэрийн өмнөөс боолчилж, мөлжиж, худалдаалж байсан нь үнэн. Энэ үнэнийг өнөөдөр хариуцах хувь хүн үлдээгүй. Гэхдээ Нидерланд улс хохирогчид болон тэдний үр хойчийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Өнөөдөр би Нидерландын засгийн газрын өмнөөс өнгөрсөн түүхийн харгис бурангуй үйлдлийн төлөө уучлалт гуйж байна” гэж Рутте хэлжээ.

Нидерланд улс 250 жилийн турш Өмнөд Америк, Карибын савын долоон бүс нутгийг колоничилж, асар их олз ашиг хүртэж байв. Энэ хугацааг түүхэнд Нидерландын эдийн засаг, соёлын “алтан үе” гэж нэрлэдэг.

Нидерландын засгийн газар хуучин колони байсан улс орнуудад нөхөн төлбөр төлөхөөс татгалзаж, харин 200 сая еврогийн хэмжээтэй боловсролын сан байгуулахаар болсон юм.

Гэхдээ шүүмжлэгчид албан ёсны уучлалтыг ерөнхий сайд биш, Нидерландын хаан Уиллем-Александер өөрөө хүсэх ёстой гэж үзэж байгаа.

Ингэхдээ ирэх оны долдугаар сарын 1-ний өдөр тусгаар тогтнолынхоо 150 жилийн ойг тэмдэглэх Өмнөд Америкийн Суринам улсаас эхлэх ёстой гэж үздэг.

Нидерландын далайн чанад дахь бүх бүс нутагт 1863 оны долдугаар сарын 1-нээс эхлэн боолчлолыг хориглож байжээ.

Гэхдээ шилжилтийн үе арван жил үргэлжилсэн юм.

Ийм түүхэн шийдвэр гаргасан колоничлогч улсуудаас хамгийн сүүлийнх нь Нидерланд байжээ. Ажиглагчид Нидерландын эрх баригчдыг гэм нүглээ хүлээхдээ хойрго хандаж буйг шүүмжилдэг. 2006 оноос хойш л тус улс түүхийн сурах бичигтээ колоничлогч орон байснаа хүлээн зөвшөөрч байв.

Оргил үе болох 16-17 дугаар зууны үед Нидерланд улс Африк тивээс 600,000 хүртэл тооны боолыг Өмнөд Америк, Карибын бүс нутагт зарж байжээ.

Үүнээс гадна Өмнөд Африк, Зүүн Энэтхэг буюу одоогийн Индонез улсын нутагт олон мянган хүнийг боолчилж байв.

Хамгийн анх 1634 онд "Dutch West India" компани Африкийн алтан эрэг гэгддэг өнөөдрийн Гана улсын нутгаас 1,000 орчим хүнийг Бразил руу тариаланд ажиллуулахаар илгээж байжээ.

1770-аад оны үед Нидерландын долоон мужийн хамгийн баян нь болох Холландын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг боолын худалдаа бүрдүүлж байсан гэдэг.

Сүүлийн жилүүдэд тус улсын Амстердам, Роттердам, Гааг, Утрехт зэрэг хотууд боолын худалдаанд оролцдог байсныхаа төлөө уучлалт гуйсан юм. Харин төв засгийн газар нь харамсал илэрхийлэхээс хэтрээгүй байжээ.

Ирэх оны долдугаар сараас эхлэх нэг жилийн хугацаа Нидерланд улсын хувьд боолчлолын түүхэн үнэнийг хүлээн зөвшөөрөх жил байхыг Рутте өчигдөр зарласан байна.

Сүүлийн жилүүдэд Европын орнууд боолчлолын харгис түүхээ хүлээн зөвшөөрсөөр байгаа. 2018 онд Дани улс 17-19 дүгээр зууны хооронд иргэдийг нь боолчилж байсан Гана улсаас уучлалт гуйсан юм.

Бельгийн хаан Филип энэ оны зургаадугаар сард Конго улсын ард иргэдэд өнгөрсөн түүхийнхээ төлөө “гүн харамсал” илэрхийлж байв.

Тус улсын парламент өчигдөр албан ёсны уучлалтыг ямар хэлбэрээр гуйх талаар хэлэлцээд нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй байна.

Бельги улс нь өнөөгийн Конго, Руанда, Бурунди улсуудыг колоничилж байсан түүхтэй. Бельгийн колоничлолыг хамгийн харгис хэрцгий байсан гэж олон түүхчид дүгнэдэг юм.

Эх сурвалж: The Guardian

Соёлын төв өргөөний гурван өрөөг жагсагчдад ашиглуулна
Соёлын төв өргөөний гурван өрөөг жагсагчдад ашиглуулна
 
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​