fbpx Н.АМАРТҮВШИН: БАРИЛГЫН САЛБАРЫН СУРГАЛТУУД ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 33 секунд

Н.АМАРТҮВШИН: БАРИЛГЫН САЛБАРЫН СУРГАЛТУУД ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖЛЭЭ

– Барилгын салбарын цахимжуулалт, тэр дундаа сургалтын үйл ажиллагааг цахимд шилжүүлж байгаа тухай мэдээллийг энэ удаад онцолж байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
– Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсаны дагуу төрийн үйлчилгээг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, ил тод, нээлттэй, түргэн шуурхай хүргэх зорилгын хүрээнд Барилгын хөгжлийн төвөөс Барилгын нэгдсэн мэдээллийн систем /www.MCIS.GOV.MN /-хөгжүүлэн барилгын салбарын төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимд шилжүүлсэн. Тодруулбал, энэ системээр барилгын Тусгай зөвшөөрөл, Норм, нормативын баримт бичиг, судалгаа, тоо баримтууд, салбарын хууль эрхзүй, магадлал, зураг төсөл, нийтийн аж ахуй гэх мэт үйлчилгээ, мэдээллүүдийг цахимд шилжүүлээд байна. Энэ дагуу есдүгээр сараас эхлэн Барилгын хөгжлийн төвөөс зохион байгуулдаг мэргэшүүлэх болон чадавхжуулах бүх сургалтыг бүрэн цахим хэлбэрт шилжүүллээ. Салбарын инженер, техникийн ажилтнууд сургалтыг цахимаар үзэхийн тулд https://mcis.gov.mn/ хаягаар өөрийн эрхээр нэвтрэн орж, төлбөрөө төлснөөр сургалтад суралцах эрх нээгдэнэ гэсэн үг.

-Мэдээж сургалтыг цахимаар зохион байгуулснаар суралцагсдад олон давуу талуудыг бий болгож байгаа болов уу?
-Бид цар тахал, хөл хорионы үед өмнө нь сургалтуудаа цахим хэлбэрт шилжүүлэн зохион байгуулж байсан. Цахимаар хичээлээ үзэх нь олон давуу талыг бий болж байна гэж суралцагсад сэтгэл ханамжийн судалгаанд саналаа илэрхийлсээр байна. Өөрөөр хэлбэл хөдөө орон нутаг болоод гадаад улсад сурч, хөдөлмөрлөж буй инженер, техникийн ажилтнууд орон зай, цаг хугацааг үл хамааран хаанаас ч сургалтад хамрагдан мэдээлэл авч байснаараа давуу талтай. Суралцагсдын тоо, оролцоо, идэвх улам нэмэгдсэн. Жилд дунджаар 1000 орчим инженер, техникийн ажилтан хамрагддаг байсан бол өнгөрсөн жил 5000 гаруй инженер хамрагдсан.Танхимаар хичээллэж байсантай харьцуулахад харьцангуй өндөр тоо юм.
Нэг талаасаа Барилгын салбарын инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, мэдээлэл олж авах, ур чадвараа дээшлүүлэх оролцоо нэмэгдсэн. Нөгөө талаараа цахим сургалт нь суралцагсдад цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлтийг бий болгосон гэсэн үр дүнг харуулж байна. Тиймээс манайхаас зохион байгуулдаг сургалтын бүх үйл ажиллагааг бүрэн цахимд шилжүүлсэн.

-Цахим сургалтад хамрагдах инженер техникийн ажилтнууд ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ. Мөн анхаарах зүйлүүдийн талаар тодруулбал?
-Сургалтад хамрагдах инженер техникийн ажилтан www.MCIS.GOV.MN системд бүртгүүлнэ. Ингэхдээ өөрийн мэдээллийг үнэн зөв бөглөх шаардлагатай. Ингээд цахим хаягаар нэвтрэх нэр болон нууц үгээ авч, өөрийн мэдээллийг e-mongolia-с татаж идэвхжүүлснээр үйлчилгээ авах эрх нь нээгдэнэ. Цаашлаад тухайн инженерийн мэргэшлийн зэрэг, тэргүүлэг зэргийг бүртгэх бүрэн боломжтой болно гэсэн үг.

Мөн мэргэшлийн зэрэг горилох тестийн эмхэтгэлийг “Барилгын салбарын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан”-д оруулснаар нийт 56 хүрээгээр шалгалт өгөх мэргэшлийн зэрэг горилох инженерүүд өөрийн эрхээр нэвтрэн орж үндсэн шалгалт өгөхөөс өмнө өөрийгөө сорьж үзэх боломжтой болж байгаа гэдгээрээ онцлог юм.

-Танайхаас зохион байгуулдаг сургалтуудын талаар …?
-Барилгын салбарт 60 мянга гаруй Инженер Техникийн Ажилтнууд бий гэсэн судалгаа байдаг. Тэдгээр мэргэжилтнүүдийг давтан сургалтад хамруулж шинэ мэдлэг, мэдээллээр хангах, орчин үеийн дэвшилтэд технологи, норм стандарт, салбарын хууль эрхзүйн орчин гэх мэт заавал суралцах болон сонгон суралцах багц цагийн сургалтуудыг зохион байгуулдаг. Зэрэг горилж буй инженер, техникийн ажилтнууд 10 багц цагийг хангаж байж шалгалт өгөх эрх үүснэ. Үүний тав нь заавал үзэх ёстой, харин үлдсэн тав нь сонгон суралцах боломжтой. Заавал суралцах багц цагийн сургалтаар салбарын Хууль, эрх зүйн баримт бичиг, түүнийг дагалдан гарсан дүрэм журмын талаар мэдлэг олгодог. Үүнийг тухайн ажлын хэсэгт ажилласан болон боловсруулсан зөвлөх, тэргүүлэх зэргийн мэргэжилтнүүд заадгаараа онцлог.

-Барилгын салбар дахь инженерүүдэд мэргэшлийн зэрэг олгодог. Зэрэг горилох инженерүүд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
-Мэргэшсэн зэрэг горилох инженер техникийн ажилтнууд мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан байх шаардлагатай. Харин зөвлөх болон тэргүүлэх зэрэг горилох мэргэжилтнүүд нь мэргэшсэн зэрэг нь хугацаагүй эрхтэй болсноос хойш гурван жилийн хугацаанд заавал суралцах сургалтын гурван багц цагийг хангасан байх ёстой. Хэрэв хугацаа нь гурав болон түүнээс дээш жил хэтэрсэн тохиолдолд таван багц цагийн хичээлд суух шаардлагатай болдог. Зэрэг ахиулснаас хойш тус бүр хоёр удаа сунгаснаар хугацаагүй эрхтэйд тооцдог. Манай мэргэжилтнүүд зэрэг авснаас хойш сургалтад хамрагдан багц цаг хангах тал дээр анхаарахгүй байснаас шалтгаалж зэргийн хүчинтэй хугацаа дуусахад шалгалтад орох шаардлага хангахгүй болчихдог. Үүнээс болж зэргээ хугацаанд нь сунгуулж чаддаггүй асуудал гардаг.

Мөн мэргэжлийн алдаа дутагдал гаргасныг эрх бүхий байгууллагаас тогтоосон мэргэжлийн ёс зүйн дүрэм, стандартыг зөрчсөн бол зохион байгуулагч байгууллагын саналыг үндэслэн мэргэшлийн зэргийг зөвлөлөөс хүчингүй болгож болдог. Ер нь барилгын салбарт дэвшилтэд технологи нэвтэрч, норм, норматив, стандарт өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг. Энэ бүх цаг үеийн мэдээлэл, өөрчлөлтийг барилгын салбарынхан алхам тутамдаа авч, мэдэж байх ёстой. Иймдээ ч манай төвөөс барилгын салбарын Инженер, Техникийн Ажилтнууддаа тогтмол мэдээлэл өгч, сургалтад хамруулснаар тэдний ур чадвар нэмэгдэх, аюулгүй ажиллагаагаа хангах, дэвшилтэд технологи, ололтыг салбартаа нэвтрүүлэх, нутагшуулах зэрэг давуу талтай.

Зөвхөн салбарын мэдээлэл, норм, норматив, стандартыг таниулахаас гадна байгууллагын менежмент, хувь хүний хөгжил, манлайлал зэрэг сэдвээр сургалт хийгддэг. Ингэснээр нийгмийн харилцаанд дутагдалтай байгаа ёс зүй, хандлагыг өөрчлөхөд салбарын Инженер, Техникийн Ажилтнууд маань манлайлах, өөрийгөө хөгжүүлэх, бусдад зөвөөр үлгэрлэж, мэдлэг, мэдээлэлтэй болж байна. Мөн Төсөвчний анхан шатны мэдлэг олгох сургалтад барилгын салбарын Инженер техникийн ажилтнуудаас гадна ААНБ-ын удирдлага, санхүүгийн ажилтнууд, менежерүүд хамрагдсанаар төсвийн талаарх анхан шатны мэдлэгтэй болж төсөвтөө өөрсдөө хяналт тавих чадвартай болж байна.

-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хэчнээн инженер техникийн ажилтныг мэргэшүүлэх болон чадавхжуулах сургалтаар бэлтгэж гаргасан бэ?
-Барилгын хөгжлийн төв үүсгэн байгуулагдаад 10 дах жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд бид тус салбарын 15 мянга гаруй инженер техникийн ажилтныг давтан сургалтад хамруулж оюуны хөрөнгө оруулалт хийн ажиллажээ. Харин өнгөрсөн он жилүүдэд манай хэлтэс барилгын салбарын суурь судалгаануудыг нэгтгэн гаргаж төрийн захиргааны төв байгууллагадаа хүргэн ажиллаж ирлээ. Тухайлбал салбар мэргэшилтэй ажилтны судалгаа, орон сууцны судалгаа, гол нэрийн бараа материалын судалгаа зэрэг дурдаж болно. Мөн салбар сайдын тушаал шийдвэр цаг үеийн мэдээллийг багтаасан “Барилгын мэдээлэл” эмхэтгэлийг сар бүр эрхлэн гаргаж уншигчдадаа хүргэсээр байна.

МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​