fbpx Украинчууд шинэ жилээ Оросын армийн бөмбөгдөлт дор угтав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуугианы эзэд
Огноо
Унших
3 минут 0 секунд

Украинчууд шинэ жилээ Оросын армийн бөмбөгдөлт дор угтав

Украинчууд 2022 оны сүүлчийн болон 2023 оны эхний өдрийг Оросын армийн агаарын довтолгоо, бөмбөгдөлт дор өнгөрүүлжээ.

Аюулгүй байдлыг хангах үүднээс Украины эрх баригчид Бямба гарагийн оройн 7:00 цагаас шөнө дунд хүртэл орон даяар хөл хорионы цаг тогтоосон тул олон нийтийн газарт шинэ оныг угтах боломжгүй болсон байна.

Тус улсын зэвсэгт хүчин Ням гарагт мэдээлэхдээ сүүлийн 24 цагийн хугацаанд Оросын талаас 31 пуужин харваж, 12 агаарын довтолгоо зохион байгуулсан гэжээ.

Иранд үйлдвэрлэсэн Шахед дроны нийт 45 удаагийн довтолгоог таслан зогсоосны 13 нь Бямба гарагт, 32 нь Ням гарагт болсон байна.

Энэ удаа цэрэг, дэд бүтцийн байгууламжуудаас гадна иргэдийн орон сууц, автомашины зогсоол, тоглоомын талбай зэрэг газруудад агаарын цохилт өгснийг Киевийн эрх баригчид мэдээлжээ.

Киев хотод унасан нэг дроны бөөрөн дээр гараар “Шинэ оны мэнд” гэж орос хэлээр бичсэн байсныг тус хотын цагдаагийн газрын дарга Андрей Небытов сошиал хуудсандаа харуулсан байна.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский шинэ оны мэндчилгээнийхээ үеэр Оросын ард иргэдэд шууд хаягласан үг хэлжээ. “Террорист улсыг хэзээ ч өршөөдөггүй. Ийм халдлагыг тушаасан болон гүйцэтгэсэн хэн ч зүгээр өнгөрөхгүй” гэж хэлсэн Зеленский орос хэлээр “Орос улс НАТО-тай дайтаагүй, энэ бол танай худал суртал нэвтрүүлэг. Энэ дайн бол үлдсэн амьдралдаа эрх мэдэлтэй үлдэх гэсэн нэгний санаачилсан зүйл” гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг “Армийнхаа ард, пуужингуудын ард, ордныхоо хананы ард, та бүхний ард нуугдаад танай улсыг ирээдүйтэй нь хамт шатааж байна” гэж шүүмжилжээ.

зураг

Харин Путин шинэ жилийн мэндчилгээндээ Орос цэргүүд “эх орноо хамгаалахын төлөө” Украинд байлдаж байгааг онцолсон байна.

“Өнөөдөр бид өөрийн ард түмэн, түүхэн газар нутаг, Оросын Холбооны бүрэлдэхүүнд орсон шинэ бүс нутгуудыг хамгаалахын төлөө дайтаж байгаа юм” гэж Путин энэ үеэр хэлжээ.

“Ёс суртахуун, түүхэн үнэн бидний талд байна” гэж тэр бас хэлсэн юм.

Шинэ жилийн үдэш нийслэл Москва хотод уламжлалт баяр ёслолын ажиллагаа бололгүй, нам гүм өнгөрсөн байна. Цар тахлын хорио цээрийн дэглэм мөрдөгдөж буй шалтгаанаар Улаан талбайг хааж, ойролцоох гудамжнуудад цагдаагийн хамгаалалтыг нэмэгдүүлжээ.

Эх сурвалж: Reuters, Associated Press

БНХАУ-д очих иргэдэд нэгдүгээр сарын 8-наас эхлэн үйлчлэх журам

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​