fbpx Оросын хувийн болон улсын армийн зөрчил гүнзгийрсэн нь харагдав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 33 секунд

Оросын хувийн болон улсын армийн зөрчил гүнзгийрсэн нь харагдав

Өнгөрсөн долоо хоногт Украины Бахмутын ойролцоо тулалдаж буй Оросын Вагнер группийн хөлсний цэргүүдийн видео мэдэгдэл сошиал орчинд тарсан юм.

Уг мэдэгдэлдээ тэд арын хангамжийг нь тасалдуулж буй ОХУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Валерий Герасимовыг элдвээр хараан зүхэж байжээ.

“Жанжин штабын дарга чи бол новшийн амьтан. Бидэнд тулалдахад хэрэгтэй юу ч алга, сум ч алга. Бидний төлөө залуус алагдаж байхад бид энд юу ч хийж чадахгүй сууж байна. Бахмутын дэргэд бид Украины бүтэн армийн эсрэг тулалдаж байгаа. Та нар хаана байна? Туслах цаг чинь болсон. Та нарыг новшийн амьтад гэж нэрлэхээс өөр үг олдохгүй нь” гэж Вагнерын цэргүүдийн нэг ярьсан юм.

Оросын суртал нэвтрүүлэгчид, блоггерууд үүнийг Украины үндсэрхэг үзэлтнүүдийн тараасан хуурамч бичлэг байж болзошгүй гэж тайлбарлаж байв.

Харин маргааш нь Вагнер Группийн тэргүүн Евгений Пригожин бичлэг бодитой болохыг баталжээ.

Тэрбээр өөрийн группийн албан ёсны Телеграм сувагт өгсөн тодруулгадаа “Тэр муухай бичлэгт Украины үндсэрхэг үзэлтнүүд байгаагүй. Залуус надад энэ бичлэгийг өгсөн юм. Дулаан өрөөнд суугаа хүмүүст фронтын шугамд тулгарч буй асуудлуудыг сонсох хэцүү байх. Гэхдээ найз нөхдийнхөө цогцсыг өдөр бүр чирч, өдөр бүр тэднийгээ сүүлчийн удаа харж буй үед арын хангамж маш их чухал байдаг. Харамсалтай нь алхам бүрд асуудал тулгарч байхад бид тэдгээрийг хүчээр ч хамаагүй шийдвэрлэхээс өөр арга алга” гэж Пригожин ярьсан байна.

Эндээс Оросын зэвсэгт хүчин болон хувийн Вагнер Группийн хоорондын зөрчил гүнзгийрсэн нь харагдаж байгаа юм.

Кремлийн хүндэтгэлийн зоогуудыг зохион байгуулдаг онцгой эрхтэй байсныхаа төлөө “Путиний тогооч” хэмээх хочтой болсон Пригожины нөлөө Украины дайны 11 сарын хугацаанд үлэмж хэмжээгээр нэмэгдээд байна.

Тэрбээр Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэж, Донбассын бүс нутагт салан тусгаарлах дайн эхэлсэн 2014 онд хувийн батлан хамгаалах салбарын Вагнер Группийг үүсгэн байгуулсан юм.

Одоо тус группийн хөлсний цэргүүд хилийн чанадад Кремлийн эрх ашгийг хамгаалах ажиллагаануудыг зохион байгуулдаг. Тухайлбал тэд Сири, Мали, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Ливид үүрэг гүйцэтгэж байна.

Оросын үндсэн арми Өрнөдийн зэр зэвсгээр тоноглогдсон Украины армийн эсрэг тулаанд хүчин мөхөстөж буй энэ үед Путиний гол тулах цэг Вагнер Групп болсон гэх мэдээлэл бий.

Гэхдээ Вагнерын дайчдыг сүм хэрэгслээр хангах ажлыг Кремлийн эрх баригчид хариуцаж байгаа юм. Умард Солонгосын илгээсэн сум хэрэгслийг Вагнер Групп хүлээж авсан тухай Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби өнгөрсөн сарын 22-ны өдөр мэдээлж байв.

Эх сурвалж: Radio Free Europe, Business Insider

Монгол морины тухай кино олон улсын наадамд шалгарчээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​