fbpx Хөдөөд 100 мянган малчин өрх зутруу өвөлжиж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 15 секунд

Хөдөөд 100 мянган малчин өрх зутруу өвөлжиж байна

Хотынхон утаа, түгжрэл, улс төрөөр “амьсгалж” байх зуур хөдөөгийн малчид зутруухан өвөлтэй золгов. Зарим аймаг суманд 20 илүү см цастай тулж, мал бэлчих боломжгүй болсноос байнга тэжээж байна. Ингэснээр өмнөх жилүүдээс даруй 2-4 дахин их өвс, тэжээл шаардлагатай болжээ. Өөрөөр хэлбэл, өвөл талдаа ч ороогүй байхад сумдын өвс, тэжээлийн нөөц дууссан. Цас ихтэй сумдад 2-3 хоног тутамд малчны хот руу зам гаргахаар хүнд даацын автомашинуудыг ашиглаж байгаа аж. Ийнхүү нийт нутгийн 60 хувьд их, 30 гаруй хувьд нь дунд зэргийн эрсдэлтэй байгаа бол 10 орчим хувьд эрсдэл харьцангуй бага байна. Эндээс харвал үндсэндээ 90 гаруй хувь нь дундаас дээш эрсдэлтэй буюу зудын байдалтай төсөөлөхөд бэрх дүр зурагтай байна.


Улсын хэмжээнд 188.6 мянган малчин өрхөд 71.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан. Энэ жил 11.9 мянган өрхийн 5.5 сая мал отроор өвөлжиж байгаа нь өнгөрсөн жилийнхээс 1.1 сая толгойгоор өсчээ. Отроор өвөлжих малчин өрх энэ жил 2.2 мянгаар өссөн. Гэтэл хоёр ес дуусаагүй байхад 100 мянган малчны аж амьдрал хүндэрч байна. Цас их орсноос зарим газарт малчид эрүүл мэндийн тусламж авч чадахгүйд хүрсэн. Цаашид ч цагийн байдал хүндэрч, зудын эрсдэл нэмэгдэх аймаг, сумдын тоо ихсэх хандлагатай байгааг Улсын онцгой комиссоос мэдээлсэн. Цаг эрт байхад нөхцөл байдал ийм, аймаг, сумдын өвс, тэжээлийн нөөц хангалтгүй. Зарим дууссан мэдээ ч иржээ. Түүнчлэн дизель түлш, унаа тэрэгний хангамж дутмаг байгааг Шадар сайд хэллээ.
Зудын байдалд үнэлгээ хийхэд арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар найман аймгийн 13 суманд цагаан зудын нөхцөл бүрдсэн бол 12 аймгийн 37 сум цагаан зудархуу байна.Тодруулбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Ховдын Алтай, Булган, Үенч, Баянхонгорын Жаргалант, Өвөрхангайн Есөнзүйл, Хархорин, Бат-Өлзий, Төвийн Эрдэнэ, Улаанбаатарын Багануур, Сүхбаатарын Асгат, Хэнтийн Өмнөдэлгэрт нягтарч хатуурсан зузаан цастай байна.


Харин Баян-Өлгийн Булган, Говь-Алтайн Хөхморьт, Увсын Баруунтуруун, Хяргас, Малчин, Түргэн, Улаангом, Сагил, Завханы Тэс, Цагаанчулуут, Архангайн Хангай, Баянхонгорын Эрдэнэцогт, Галуут, Хөвсгөлийн Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ (Хатгал), Цагаан-Үүр, Сэлэнгийн Орхонтуул, Хушаат зэрэг 12 аймгийн 37 суманд цагаан зудархуу байна гэсэн зураглалыг хийснээ Улсын онцгой комиссоос танилцуулав. Энэ дагуу Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Төв аймагт тэжээл, Баянхонгор, Дундговь, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Увс аймагт өвс, тэжээл буюу нийт 1171 тонн өвс, 8024 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр өгөх, мөн зарим аймаг сумдад эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүйн тулд туулах чадвар сайтай автомашинаар хангаад байна.


Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Шадар сайд С.Амарсайхан “Зарим аймаг, сумдад улсын нөөцөөс шатахууны дэмжлэг үзүүлж байгаа. Цаашид ч үргэлжлүүлнэ. Багануурын нүүрсний уурхайн дизель тасалдсан асуудал өнгөрсөн хугацаанд гарсан. Нөөц бүрдүүлэх үүднээс гурван вагон түлшийг татаж авсан. Том оврын автомашин дутагдалтай байгаа учраас автозамын орц, гарцыг нээхэд хүндрэлтэй байна. Тиймээс зэвсэгт хүчний холбогдох ангиудаас том оврын автомашинуудыг түр авч ажиллуулахаар Батлан хамгаалах яамтай ярилцаж байна” гэлээ. Харин УОК-ын Нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү “Улсын нөөцөөс 11 аймагт өвс, тэжээлийг тал үнээр нь олгохоор бэлтгэсэн. Малчид өвс 1.1 сая тонн, сүрэл 15.0 мянга, ногоон тэжээл 88.0 мянга, үйлдвэрийн тэжээл 32.4 мянга, гар тэжээл 47.9 мянга, дарш 13.1 мянга, хужир, шүү 92.2 мянган тонныг бэлтгэсэн. Энэ нь бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 84.5 хувийг эзэлж байна. Мөн аймаг, нийслэл, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 21 мянган тонн өвс, 8.2 мянган тонн тэжээл бэлтгэсэн нь 94 хувийг бүрдүүлж байна” гэлээ.

Сүрнээгийн УЯНГА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Н.Тавинбэх: Сайжруулсан шахмал түлш стандартад нийцэж байгаа
Н.Тавинбэх: Сайжруулсан шахмал түлш стандартад нийцэж байгаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​