fbpx Зул сарын баяраар гал зогсоох Путиний саналыг Украины тал хүлээж авсангүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
2 минут 48 секунд

Зул сарын баяраар гал зогсоох Путиний саналыг Украины тал хүлээж авсангүй

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Үнэн алдартны шашны зул сарын баярыг тохиолдуулан Украины фронт дээр 36 цагийн хугацаатай гал зогсоох тушаал өгчээ.

Гал зогсоох хугацаа Москвагийн цагаар Баасан гарагийн шөнө дундаас эхлэх юм байна.

Кремлийн эрх баригчид адил арга хэмжээ авахыг Украины талд уриалсан ч Киевийн засгийн газар хүлээж аваагүй юм.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өөрийнх нь армийн довтолгоог саатуулах зорилгоор “гал зогсоох гэж байна” хэмээн тайлбарлажээ.

Кремлийн ордноос гаргасан мэдэгдэлд гал зогсоох нь байлдааны ажиллагаагаа сулруулах зорилгогүй, зөвхөн Оросын үнэн алдартны сүм хийдийн захиргаанаас гаргасан хүсэлтийг дагасан хэрэг гэж тайлбарласан байна.

Путинийг тушаал өгөхөөс өмнө Оросын үнэн алдартны сүм хийдийн тэргүүн Кирилл зул сарын баярыг тохиолдуулан сүсэгтнүүдэд мөргөл үйлдэх боломж гаргахыг уриалж байсан юм.

Юлийн цаг тооллыг дагадаг загалмайн шашны үнэн алдартны урсгалынхан нэгдүгээр сарын 7-нд Есүс Христийн мэндэлсэн өдөр буюу зул сарын баярыг тэмдэглэдэг уламжлалтай.

“Хамба лам Кириллийн хүсэлтийг харгалзан ерөнхийлөгч ОХУ-ын батлан хамгаалахын сайдад Украины нутаг дэвсгэрт 36 цагийн турш гал зогсоохыг даалгалаа” гэж Кремлийн мэдэгдэлд өгүүлжээ.

Харин өчигдөр орой хийсэн ээлжит мэдэгдэлдээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленский гал зогсоох санаачилга нь Донбасс дахь армийнх нь довтолгоог саатуулж, өөрийн хүн хүч, зэвсэг техникийг зузаатгах гэсэн оролдлого гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден гал зогсоох саналыг Путиний “нэмэлт хүчилтөрөгч олж авах гэсэн оролдлого” төдий зүйл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк эзлэгдсэн газар нутгаас нь Оросын цэрэг гарч дуусах хүртэл ямар ч гал зогсоох арга хэмжээ байх ёсгүйг хэлсэн байна.

Тэрбээр үүнийг Оросын тал өөрийгөө гадаад ертөнцөд хүмүүнлэг мэт харагдуулах, Украиныг аюул занал гэж харагдуулах гэсэн “суртал нэвтрүүлэг” гэж нэрлэжээ.

Оросын үнэн алдартнуудтай ижил дэг ёсыг дагадаг байсан Украины сүм хийдүүдийн ихэнх нь сая Зул сарын баярыг католик сүм хийдийнхний уламжлалаар арван хоёрдугаар сарын 25-нд тэмдэглэж, эзлэн түрэмгийлэгчдээс өөрийгөө ялгаруулах болсон юм.

Эх сурвалж: BBC

Хагас жил хүрэхгүй хугацаанд хоёр удаа тангараг өргөж, гурван “давхар дээл“-тэй болсон сайд

Г.Уянга: Дундаж
Г.Уянга: Дундаж
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​